УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр болсон хурлаас гарсан шийдвэрээ танилцууллаа.
Тэрбээр "Бүлэг хуралдаж дууслаа. Нарийндаа бол бид өчигдрөөс эхлэн хуралдсан. MIP хөтөлбөрт хамрагдах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тиймээс бүлгээр хуралдаад
Тэгэхээр үндсэндээ бид ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдсэн гэж ойлгож болно.
Бүлгийн гишүүд өчигдөр орой ОУВС болон Рио Тинтотой холбогдож, цаашид хөтөлбөртөө хамрагдаад явбал зүйлүүд бий.
Ямартай ч эхний ээлжинд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах юм.
гэж ойлгож болно.
ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзаад нэг компанийн шахалтаар ийм зүйл хийж байна уу гэдэг асуудалд Монголын нийгэм бүхэлдээ эсэргүүцэн, хандаж байгаа гэдэг байр сууриа илэрхийлсэн.
ОУВС-гийн суурин төлөөлөгч “Бид нэг компанийн шахалтаар бус танайд хийсэн 580 сая долларын ченжийг хийх, хөрөнгө оруулагчтай уулзаж байгаа асуудал, танайд эргэж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зэрэг олон асуудал дээр ярихад үнэхээр банк санхүүгийн системийг эрүүлжүүлэх бодлого баримтлах ёстой. Тиймээс энэ заалтыг харах хэрэгтэй гэдэг шийдлийг өгсөн” гэдэг мэдээллийг өгч байгаа. Бид энэ асуудлын чиглэлээр Төсвийн байнгын хороо, Рио Тинто зэрэг холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан зүйл байгаа.
Тогтоолын төсөл дээр зарчмын зөрүүтэй саналын томилол орж ирээд санал хураагдаад явчихсан асуудал байгаа. Тэгэхээр эрсдлийг урьдчилан тооцоолоогүй гэж ойлгож болно.
Рио Тинтотой албан ёсны уулзалт хийгээгүй, утсаар холбогдож, төлөөлөгчөөр нь дамжуулан санал бодлоо солилцсон. Жишээлбэл, гэсэн чиглэлийг өгсөн гэж ойлгож байгаа.
Энэ удаад МАН анх гаргасан шийдвэрээсээ буцаад байгаа зүйл байхгүй. Улс төрийн нөхцөл байдал гэхээс илүү эдийн засгийн нөхцөл байдал тун амаргүй байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбогдуулаад нийгэм, улс төр халсан учраас ямар нэг шийдвэр гарахад аль болох улс төрд татаж чангаах асуудал явагдаад байна. Тиймээс хэдийгээр бид нухацтай нягталж шийдвэрээ гаргаж байгаа ч, дахиж харах шаардлага цаашид ч мөн гарна. Учир нь эдийн засгийн энэ хүнд үеэс хэрхэн гарах вэ гэдэг асуудал тархины өвчин байна.
Гэтэл өнөөдөр үнэндээ нийгэмд ашигтай байх шийдвэр гаргаж улсынхаа эдийн засаг, улс төрөөр тоглох уу?
Эсвэл гашуун нясуун ч гэсэн хатуу шийдвэр гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлэх үү гэдэг ийм хоёр асуудлын нэгд нь хариулт өгч байна.
Бүлгийн гишүүд 100 хувь эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэлдээ анхаарах шийдэлд хүрсэн. Тиймээс бид гаргасан шийдвэрээ нягталж байгаа, олон улсын байгууллагуудтай эргэн ярилцах, санал солилцох асуудлууд байна.
" гэлээ.