1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15

МОНГОЛ ЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ?

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 18
IKON.MN
МОНГОЛ ЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ?
Зураг

Монгол эрэгтэй хүний дундаж төрх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл, мэнд, сэтгэлзүйн асуудал зэрэг статистик мэдээллүүдийг хүргэж байна. 

Монголчууд сүүлийн жилүүдэд хүүхдэдээ түүхэн нэр өгөх нь багассан ч амжилттай барилдаж буй бөхийн нэр өгөх нь түгээмэл хэвээр байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд О.Хангай аваргын нэр хамгийн алдартай байжээ.  

Монгол хөвгүүдийн боловсрол, эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалт зэрэг асуудал бодит санаа зовоосон асуудал хэвээр байна... Түүнчлэн монгол эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог нь гэр бүлд цаашлаад ирээдүйн эрчүүдийн боловсрол, төлөвшилд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байна. 

Монголд 11,950 өрх толгойлсон эцэг байдаг ч энэ тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч байна. Эрэгтэйчүүд хоногийн 24 цагийнхаа 9 хувийг гэрийн болон асрах ажилд зарцуулдаг байна. 

 

Зураг

Манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь буюу 1.7 сая нь эрэгтэйчүүд

Манай улсын нийт хүн амын 49 хувь нь буюу 1.7 сая нь эрэгтэйчүүд байна. 2024 онд төрсөн хүүхдүүдийн 51.4% нь эрэгтэй. 

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023 үр дүнгээр эрэгтэй хүүхдийн хоол тэжээлийн үзүүлэлт доогуур, эндэгдэл их байна. Иймд бүх насны эрэгтэй хүүхдэд анхаарал хандуулах ёстой зүйлүүд ажиглагдсан гэдгийг онцолж байв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн таван жилд эрэгтэй хүүхэддээ Ананд, Хангай гэх нэрүүдийг хамгийн их өгч байна

Монголд 15,498 Бат-Эрдэнэ байдаг ба түүний дараа Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар хамгийн их байна. Сүүлийн таван жилд Ананд /2,612/, Тэнүүн /2,374/, Хангай /2,162/, Эрхэс /1,733/, Анар /1,720/, Түшиг /1,519/, Тогтуун /1,125/ зэрэг нэг үетэй нэрүүд хамгийн их бүртгэгджээ. 

Монголчууд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ түүхэн баатруудын тэр дундаа их хааны бага залуу үеийн "Тэмүүжин" нэрийг бусад түүхэн цаг үед амьдарч байсан хүмүүсийнхээс илүү их өгдөг. Дараагаар нь "Сүхбаатар, Есүхэй, Чингис" гэх түүхэн нэрүүдийг хамгийн их өгдөг байна. 

2010-2025 он хүртэлх статистикаас харахад сүүлийн жилүүдэд түүхэн нэр хүүхдэдээ өгөх хандлага буурчээ. 

Харин монголчууд хүү төрвөл бөх болно гэх бэлгэшээлээр амжилттай барилдаж буй бөхчүүдийн нэрийг ихээр өгдөг нь хэвээр аж. Тодруулбал 2020 оны наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс, 2022 оны наадмын түрүү бөх О.Хангай, 2023 оны түрүү бөх М.Бадарч, 2024 оны түрүү бөх Н.Батсуурь нарын нэр улсын аварга болсон жилүүддээ хамгийн их бүртгэгджээ. 

Монгол эрэгтэйчүүдийн дундаж өндөр, жин ба дүр төрх

2016 онд Монгол эрэгтэйчүүдийн дундаж өндөр 168 см байсан бол 2025 онд 171 см болж Монгол эрэгтэйчүүдийн дундаж өндөр сүүлийн есөн жилд гурван см өсжээ. 

ЭМЯ-ны 2023 оны мэдээллээр монгол эрэгтэй хүний бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ 87.3 сантиметр байгаа ба эрэгтэйчүүдийн 41.9 хувь нь төвийн таргалалттай байна гэж дүгнэжээ. Бүсэлхийн таргалалт нь эрүүл мэнд доройтох, олон төрлийн өвчин үүсэх томоохон шалтгаан байдаг аж. 

Глазгогийн их сургуулийн судлаачид 2013 онд Монгол эрэгтэйчүүдийн хэдэн зуун зургийг давхарлан тавьж дундаж дүр төрхийг нь доорх байдлаар гаргажээ. 

зураг
 
Зураг

Боловсролоос хөндийрч буй хөвгүүд...

2025 оны байдлаар нийт суралцагчдын сургуулийн өмнөх боловсролын 51 хувь, ЕБС-ийн 50 хувь, техник мэргэжлийн 65 хувь, их, дээд сургуулийн 39 хувь нь эрэгтэй байна. 2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар бакалаврын түвшинд эрэгтэйчүүдийн хамгийн их суралцаж буй мэргэжлийн чиглэл нь программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ, эрхзүй, цахилгаан эрчим хүч, менежмент ба удирдахуй, багш байна. 

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслээс 2024 онд гаргасан "Боловсролоос хөндийрч буй хөвгүүд" судалгаагаар хүн амын олонхыг хамарсан ядуурал, өрхийн орлого амьжиргаанд нь хүрэхгүй байгаагийн илрэл хөвгүүд дээр тусаж байна гэж дүгнэжээ. Тодруулбал: 

Судалгаанд дурдсанаар 2023-2024 оны хичээлийн жилд 1-9-р ангийн сургуулиас гадна байгаа нийт 454 хүүхэд байгаагаас 50.8 хувь нь малчдын хүүхэд байна. Мөн сургуулиас гадна байгаа хүүхдийн 62,3 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа аж. 

Түүнчлэн 2022-2023 оны хичээлийн жилийн мэдээллээр бүрэн дунд боловсрол төгсөх үед хөвгүүд охидоос 12,7 хувиар бага буюу 50 хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. 

PISA 2022 үнэлгээний үр дүнгээр Монгол Улсын хөвгүүдийн сурлагын амжилт охидоос математик, унших, шинжлэх ухааны гэсэн бүх хичээлээр доогуур байгаа бөгөөд унших чадвараар 1-ээс илүү жилийн хоцрогдолтой байна гэж дүгнэжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвгүүд боловсролоос хөндийрөхөд жендэрийн хэвшмэл ойлголт, эцэг эхчүүдийн үл хайхралт, Монгол аавуудын үүрэг оролцоо бага зэрэг асуудлууд нөлөөлж байна гэж тус судалгаагаар дүгнэжээ. Түүнчлэн хөвгүүдийн дунд сургууль завсардалт их байгаа нь хурдан морь унах, сүм хийдэд шавилан сууж байгаатай холбоотой байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,403 эрэгтэй хүүхэд бүртгэлтэй байгаа ба НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2022 онд хийгдсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-нд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дүгнэжээ. Харин Будда, Христ, Исламын шашны үйл ажиллагаанд 2,837 хүүхэд хамрагдаж байгаа ба тэдгээр хүүхдүүдийн ЕБС-ийн хамрагдалтын авч үзвэл чанарын судалгаанд хамрагдсан шавилан суудаг 70 хүүхдийн 25 нь сургууль завсардсан байжээ. 

 

Зураг

18-29 насны эрэгтэйчүүдийн 14.1 хувь нь цэргийн алба хаасан байна

18-29 насны эрэгтэйчүүдийн 14.1 хувь нь цэргийн алба хаасан байна. 

Тус насны эрэгтэйчүүдийн цэргийн алба хаасан хувь 2022 онд 17.1 хувь, 2024 онд 15.8 хувьтай байсан юм. 

 

Монголд 11,950 өрх толгойлсон эцэг бий

ҮСХ-ийн хамгийн сүүлд гаргасан мэдээллээр Монгол эрэгтэйчүүд 29 насандаа гэрлэж байна. 25-34 насны эрэгтэйчүүдийн 43.7 хувь нь гэрлээгүй байна. 

2023 оны мэдээллээр Монголд 11,950 өрх толгойлсон эцэг байна. 2003 оноос хойш өрх толгойлсон эцгийн тоо тасралтгүй өссөөр 2012 онд 30,124-т хүрч байжээ. Түүнээс хойш 2023 он хүртэл буурсан үзүүлэлттэй байна. 

Зураг

18-34 насны гэрлээгүй малчдын 88% нь эрэгтэйчүүд

Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 52 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. 

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаанаар 18-34 насны гэрлээгүй малчдын 88% нь эрэгтэйчүүд байгааг хэлж байв. 

Иймд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудад сануулж байжээ. 

Зураг

Монгол эрэгтэйчүүд уул уурхай, олборолтын салбарт хамгийн их ажиллаж байна

2025 оны байдлаар Монгол эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 67.4 хувьтай байгаа ба 55.8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. 55.7 хувь нь ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж байна. Өмнөх онтой харьцуулахад эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 4.2 хувиар өссөн байна. Харин удирдах албан тушаалд ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо 7.1 хувиар буурчээ. 

Хөдөлмөр эрхэлж буй эрэгтэйчүүдийн дийлэнх нь уул уурхай олборлолтын салбарт ажиллаж байна. Монгол эрэгтэйн дундаж цалин 2.8 сая төгрөг юм. 

Монгол эрэгтэйчүүдийн дийлэнх нь уул уурхай, тээврийн салбарт ажиллаж байгаа нь гэр бүлд хэрхэн нөлөөлж байгаа талаар “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн дарга Я.Баттулга “Эрчүүд ар гэрээ тэжээхийн тулд торгуулийн суманд явж байгаа юм шиг л уул уурхай, хүнд механизм бариад л явж байна. Түүнээс нь үүдэж гэр бүл салах тохиолдлууд ч бий. 

Өмнө нь үр хүүхдээ эцэг эх хоёр хамтдаа өсгөдөг байсан. Эрэгтэй хүүхдэд аавын үг, ухаан хэрэгтэй байдаг. Гэтэл одоо аавууд гэр бүлээ тэжээж их мөнгө олох гээд уул уурхай, гадаад руу явж ажилладаг болсон. Амьдралаасаа тасраад үр хүүхдээ эхнэртээ даатгаад явдаг. 

Аавын хүмүүжил үр хүүхдэд нь дутагдаад эхэлж байгаа юм. Өндөр боловсрол чухал биш, төлөвшсөн эр хүн байх л чухал. Хэдий боловсролгүй ч гэсэн тэр гэрт аав нэг үгээр л бүгдийг зохицуулдаг, чиглүүлээд зөв аваад явчихдаг байх хэрэгтэй. 

Аав хүнд хоёр хүний цалин хийх шаардлага тулгардаг нь өндөр цалин хөөж гэр бүлээсээ хол байхад хүргэж байна. Манай улсын цалин амьдралд нь хүрэлцээтэй байдаг бол заавал хүний нутаг руу явж эсвэл уул уурхай дээр очиж гэр бүлээсээ хол байх шаардлагагүй шүү дээ" гэсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санал болгох нийтлэл: Я.Баттулга: Монгол аавууд хоёр хүний цалин олох гэж гэр бүлээсээ хол ажилладаг. Жендэр ярихаар эмэгтэйчүүд л хохироод байна гэдэг...

Зураг

Эрэгтэйчүүд 24 цагийнхаа 9 хувийг гэрийн болон асрах ажилд зарцуулдаг 

ҮСХ-ны Цаг ашиглалтын судалгаа-2023 дүнгээр гарсан Монгол эрэгтэйчүүдийн цаг ашиглалтын талаар мэдээллийг сонирхуулахад: 

  • Эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт дунджаар 12 цаг 8 минутыг хувийн хэрэгцээнд (унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт),
  • 5 цаг 43 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 
  • 2 цаг 16 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд буюу эрэгтэйчүүд нэг өдрийн 24 цагийнхаа 9 хувийг гэрийн ажил, асрах ажилд зарцуулдаг байна. 
  • 31 минутыг суралцах, 3 цаг 22 минутыг чөлөөт цаг, хүмүүстэй харилцахад зориулж байна.

Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж нэг өдрийн 24 цагийн 50.6 хувь нь зайлшгүй хувийн хэрэгцээнд, 33.3 хувь нь хөдөлмөр эрхлэлтэд, 16.2 хувь нь боловсрол болон чөлөөт цагт зарцуулагддаг байна. 

  • Хотын эрэгтэйчүүд чөлөөт цаг, урлаг, спортын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдээс өдөрт дунджаар 37 минут илүү зарцуулдаг бол хөдөөд мөн эрэгтэйчүүдийн чөлөөт цагт зарцуулах цаг эмэгтэйчүүдийнхээс өндөр бөгөөд 18 минутаар илүү байна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Эрэгтэйчүүдийн дийлэнх нь 17:00-21:00 цагийн хооронд хооллодог. 
  • 18:00-23:00 цагуудад идэвхтэй буюу эрэгтэйчүүдийн 11.1-33.6 хувь нь энэ цагт идэвхтэй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж байдаг.
  • 08:00-18:00 цаг хүртэл идэвхтэй суралцдаг.
  • Шөнийн 00:00 цагт эрэгтэйчүүдийн 85.9 хувь нь унтсан байдаг

Ааваа та битгий яараарай...

ГССҮТ-ийн 2024 оны осол гэмтлийн тандалтын тайлангаас харахад 2020-2025 онд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөлийн нийт тохиолдлын 60.1% эрэгтэй, 39.95 эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл осол гэмтлийн шалтгаант 10 шинэ тохиолдол тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байгаа аж. 

Жил бүрийн осол гэмтлийн тохиолдлын 10-12% согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн байна. Осол гэмтэл хамгийн их бүртгэгдэж буй сарууд нь зуны гурван сар байгаа юм. 

Зам тээврийн ослоос үүдэлтэй эрэгтэйчүүдийн гэмтэл өндөр байдаг тул "Ааваа та битгий яараарай, Яараад яах вэ дээ" зэрэг нөлөөллийн аянууд жил бүр өрнөдөг юм. 

зураг
 
2024 оны осол гэмтлийн тандалтын тайлан ГСҮТ

2020-2024 онд уналтын шалтгаанаар бэртэж гэмтсэн тохиолдлын  52.8 хувь нь эрэгтэй, амьгүй механик хүчинд өртөх шалтгаант осол гэмтэлд өртсөн тохиолдлын 68.5 хувь нь эрэгтэй, зам тээврийн ослын улмаас гэмтсэн нийт тохиолдлын 65.4 хувь нь эрэгтэй байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтын 79.5% (12,375) нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд 10 тохиолдол тутмын 8 нь эрэгтэйчүүд байна. 

Зураг

Эр хүн та уйлах эрхтэй

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгаагаар: 

Эрэгтэйчүүдийн: 

  • 1990 онд эрэгтэйчүүдийн өөрийгөө гэмтээх болон амиа хорлох сэдэл дэлхийд 11 дүгээр байрт байсан бол 2019 онд 8 дугаар байрт 
  • 1990 онд эрэгтэйчүүдийн депресс 28 дугаар байрт байсан бол 2019 онд 20 дугаар байрт 
  • 1990 онд эрэгтэйчүүдийн архины хэрэглээ 31 дүгээр байрт байсан бол 2019 онд 4 дүгээр байрт жагсаж байна. 
  • 1990 онд зонхилон дарамт үүсгэж буй нэг сэтгэлзүйн асуудал байсан бол 2019 онд гурав болж нэмэгджээ. 

Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаанаас харвал: 

  1. Найман эрэгтэй тутмын нэг нь сэтгэл гутралаар өвдөж,
  2. Таван эрэгтэй тутмын нэг нь сэтгэл түгшлээр өвдсөн талаарх мэдээлэл бий.

Мөн КОВИД-19-ийн халдвар эрчүүдийн стрессийг 77 хувь нэмэгдүүлсэн байна. 

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс монгол эрчүүдийн тамхины хэрэглээний судалгааг хийсэн байдаг. Энэхүү судалгаанаас харахад 15-69 насны хүн амын 24.2 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 43.7 хувь нь тамхи татдаг. 

Өөрөөр хэлбэл хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг. Монгол эрчүүд дунджаар 18 насандаа тамхи татаж эхэлдэг. Харин тамхи татсан дундаж хугацаа нь 20.2 жил байна. 

15-29 насныхны нас баралтын хоёр дахь шалтгаан нь амиа хорлолт болж байна. Амиа хорлолтын тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутралтай холбоотой. Монгол Улсад 2019 онд нийт 577 хүн амиа хорлосон байгаагийн 489 нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс дөрөв дахин их байгаа юм.

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015-2019 оны хооронд цахим тоглоомд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 192 хүүхдийн 96.4 хувь нь эрэгтэй хүүхэд байв. Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 84 хувь нь эрэгтэй хүүхэд байсан. Мөн хүчирхийлэл үйлдэгчийн дийлэнх нь эрэгтэй хүүхэд байна гэсэн тоо бий. 

Санал болгох нийтлэл: ЗӨВЛӨГӨӨ: Эрэгтэй хүн та УЙЛАХ эрхтэй

Зураг

Монгол эрэгтэй хүн дунджаар 6.5 жил тэтгэвэр авч байна. 

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 нас байгаа юм. Өмнөд Солонгос эрэгтэйчүүд хамгийн олон жил буюу дунджаар 20.6 жил тэтгэвэр авдаг ба тэдний дараа Хонконгчууд 18.2 жил, Сингапурчууд 18.1 жил тэтгэвэр авдаг байна. Харин Монгол эрэгтэйчүүд монгол эрэгтэй хүн дунджаар 6.5 жил авч байна. 

 

Монгол эрчүүд ид хөдөлмөрийн насандаа нас барах нь элбэг байна

Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67. Хамгийн өндөр настай эрэгтэй 105 настай юм. Монгол эрчүүд ид хөдөлмөрийн насандаа буюу 35-64 насандаа нас барч буй харамсалтай мэдээлэл бий. 

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар зонхилон тохиолдож байна. 

Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5,981 өвчлөл бүртгэгдсэнээс эрчүүдийн дунд элэг, ходоодны хорт хавдар дийлэнх хувийг эзэлжээ.  

Санал болгох нийтлэл: Монгол эрчүүдийн эрүүл мэндийг илтгэх БАРИМТУУД...

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахын тулд Жендэрийн үндэсний хорооноос дараах дөрвөн зорилт дэвшүүлжээ. 

  1. Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих,
  2. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах,
  3. Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах,
  4. Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих зэрэг зорилт дэвшүүлсэн байна. 

Биеэ бодоорой...

Эрэгтэйчүүдийн эмчийн зөвлөснөөр эрэгтэй хүний хамгийн чухал даавар болох тестостерон дааврыг өсгөх хамгийн зөв эмчилгээ нь амьдралын хэв маягтаа анхаарах мөн нойр аж. Хэчнээн эм ууж тариа тариулаад нойроо цэгцэлж чадахгүй бол үр дүнгүй байдаг гэсэн юм. 

Тестостерон даавар өндөр болон бага үед ямар ялгаатай байх вэ? 

 

/Ногоон чиглүүлэгчийг хоёр тийш гүйлгэж ялгааг харна уу/

QUIZ: Тестостерон дааврын дутагдлыг илрүүлэх олон улсын асуумжийг бөглөх бол ЭНД ДАРНА УУ. 

Зураг

Монгол эрэгтэйчүүдийн санааг чилээж буй 10 АСУУДАЛ

Жендэрийн Үндэсний Хороо(ЖҮХ)-ноос монгол эрчүүдэд тулгамдаж буй дараах 10 асуудлыг хөнджээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [66.181.183.236] 2025/4/17
tanai nuguu uvur mongolin hujaa ahan duus uu?
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
💩
0 | 0 Хариулах
Ub [66.181.168.8] 2025/4/16
Sain niitlel bolson bn
0 | 0 Хариулах
Идвэхитэй уншигч [103.136.254.41] 2025/4/2
Мэдээний бэлтгэл үнэхээр чанартай хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн сайн мэдээ болжээ,
2 | 0 Хариулах
50гарсан эр [202.55.191.130] 2025/3/30
18- 25- наснаасаа ажиллаж 35-40 жил НД төлсөн эх хүн 60 гараад тэтгэвэрт гарч байна. Монгол эрчүүд 35-40 жил төлсөн даатгалаа бүрэн хүртэж чадалгүй, 6,5 хан жил тэтгэвэрээ хүртээд 67 гээд нас барж байна. Монгол эрчүүдийн тэтгэврийг тэтгэвэрт гарахад бүгдийг бэлнээр олгохыг ШААРДАЖ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.128] 2025/3/22
Эрчүүд ажил хийж гэр бүл /эхнэр, үр хүүхдэдээ/ хариуцлага үүрэх дургүй бэлэнчлэх сэтгэхүйтэй, үг сонсож сураагүй, ачаа даахгүй, архи уугаад агсам тавидаг арчаагүй нь ихэнх болсон тул жинхэнэ эхнэрээ сонсож, амьдралын ачааг үүрдэг нь ховор болсон болохоор хүүхнүүд 2-н хооронд эрчүүдтэй амьдарснаас ганцаар маьдрах нь илүү дээр гэдгийг ойлгодог болсон шүү.
0 | 0 Хариулах
Шалтгааныг өөрөөсөө бас хай [192.82.66.76] 2025/3/24
Нийт эрчүүдтэй амьдарчихаагүй л юм байгаа биз дээ. Өөртөө таарсан таалагдсантайгаа л янзан бүр болж хүүхэд хүртэл бүтээчихээд, одоо тэр НЭР бүхий этгээдээ нэрлэхгүй, нийтэр нь харлуулах өрөөсгөл ойлголт шүү! ӨӨРТ ЧИНЬ ХҮН БҮРИЙН АДИЛ ОЛОН СОНГОЛТ, ТҮҮНТЭЙГЭЭ АМЬДРАХ БАС АМЬДРАХГҮЙ БАЙХ, ХҮҮХЭД БҮТЭЭХ БҮТЭЭХГҮЙ БАЙХ СОНГОЛТУУД БАЙСАН Л БАЙХ. Одоо өөрийн үр хүүхдийг л сайн хүн болго. Алдаан дээрээ ажил. Битгий түүхээ давт. Олон эр битгий судал. Өөр лүүгээ өнгий!!!
3 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/19
нийгэмд бүтээгдэг ажил маш бага хийрхэж хоосон чалчигч ажлын байр маш их байна. хий яриад байгаа хүнийг ажил нь багадаад байнаа гэж дээр үед их ярьдаг байлаа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.198] 2025/3/18
Юуун их юм бичдэгийн, товчхон бичиж брлдоггүй юм уу.
1 | 7 Хариулах
Зочин [104.234.120.240] 2025/3/18
Юу нь их байгаа юм. ШУ, технологийн салбарт юмуу үйлдвэрлэл, тоног төхөөрөмжтэй ажиллуулбал чи чадахгуй нээ.
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/3/18
Ээж нар хөвгүүддээ эр хүн шиг эр хүн болоорой гэж байнга захидаг баймаар болсон Монголд эр хүн шиг эр хүн ховордсон гадаад байдал нь яая гэхэв эмэгтэй хүнд ч баймааргүй жаравгар ааштай новшийн ичих нүүргүй эрчүүд дийлэнх нь болж бгаа санаа зовох ёстой болоод бгаа шөө
0 | 1 Хариулах
ээж [66.181.167.157] 2025/3/19
аавууд хөвгүүдээ эр хүн шиг болгож хүмүүжүүлэх байхоо, ээжүүд дангаараа бол өөр шигээ эмэгтэйлэг л хүүтэй болох биз
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.115] 2025/3/18
Намхан пагдгардуу, 7сар орчим жирэмсэн шиг бүдүүн гэдэстэй, архи тамхийг асар ихээр хэрэглэдэг эрэгтэй хүнийг монгол эрэгтэй гэнэ.
2 | 4 Хариулах
Зочин [66.181.176.109] 2025/3/18
Архичин, бүдүүлэг орк, бүдүүн, ядуу, луйварчин
0 | 3 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
Dorjkhand Ikh khurliin tankhimd orj irekhdee ööriinkhöö okhin shig Nariin bichgiin darga daguulj jbakh jm. Ene okhin bol ajliin turshlaga baikhgui l baigaa daa.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ТЭДНИЙ "НУУДГАЙ"-ТАЙГАА ЗУГААЛАХ "ТӨСӨВ" БИШ ⁉️ Нэргүйн Жавхлан гэгч нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж байсан эрхэм , өнгөрөгч 02-р сарын 24-27нд төрийн өндөр дээд айлчлалд явахдаа гэр бүлээс гадуурх харилцаатай эмэгтэйгээ дагуулан явсан гэх ба төрийн айлчлал дууссан ч төсвийн мөнгөөр үргэлжлүүлэн Шанхай явж зугаалсан гэх мэдээлэл байна. Ирсэнийхээ дараагаар эмэгтэйнхээ нөхөрт баригдаж Корпрейт зочид буудлын гадна нударга зөрүүлсэн гэх ба хохирогч цагдаагийн байгууллагад болон шүүх эмнэлэгт хандаад буй. Нэгүүн.мн
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
Үнэхээр хэлэх муу үг олдохгүй юмаа. Хорвоогмйн хогнуудын цуглуулга УИХ тар
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
Гар зөрүүлэхдээ тулсан гэхээр хүүхнээ булаалдаж уу, өөрийгөө хамгаалж уу гэшш 🙄🤭😅🤣нүгэлтэй бадрангуй шаарнууд юм даа😝
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.4] 2025/3/18
mongol er hun bol hyatad er hun yum
0 | 1 Хариулах
IKON Hudaldagdsan [66.181.178.56] 2025/3/18
Noorog.mn-ы асуудлаар танай сайт бүр таг чиг. Тийм юм болж байгаа талаар эсвэл сонсож амжаагүй л байна уу?
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.237] 2025/3/18
АДУУНДАА ЯВЛАА ГЭЭД ЦАС ХАЯЛЖ БАЙХАД ГАРААД ХАВАР ЗУН ХҮРТЭЛ АЛГА БОЛЧИХНО АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ АЖИЛСАГ НЭГНЭЭ АР ХУДАРГААР НЬ МУУ САНААТАЙ ХУЖААГААР НЬ ДУУДНА БАЯН БОЛ ШУНАЛТАЙ ГЭНЭ НҮҮР ТУЛАХААРАА ДОЛИГНОЖ ПЯЛДАГ ШААДАГ ХҮНИЙГ МОНГОЛ ЭР ХҮН ГЭНЭ
6 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/3/18
Тийм хүмүүс зөндөө ажил төрлөө хийгээд нийлэхгүй байвал муу санаатай хужаа манж зантай гэх мэт хэцүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
Б.Энхбаяр: Ноорог.мн бол тролл биш л дээ. Тролл гэдэг чинь нүүрээ нуусан этгээд байдаг юм "Ноорог креатив студио"-д өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авч, 22-05 цаг хүртэл мэдүүлэг авсан юм. Тэднийг "Эрүүгийн хуулийн 19.9.1 "Улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчилсан" гэж тус сайтын залуус мэдээлжээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.137] 2025/3/18
Бичиг үсэгт гүйцэд тайлагдаагүй амьтан энэ мэдээг бичжээ. Хэдхэн тооны учрыг олоод урд, хойно нь оруулах гэж их л зовж.
1 | 3 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
Эрх баригчдыг ёж байдлаар, хурцаар шүүмжилж контент бэлтгэдэг Ноорог-ийн залуусаас өнгөрсөн шөнө цагдаагаас мэдүүлэг авч, үүр цайтал байцааж, хард диск зэрэг чухал баримтуудыг нь хураан авчээ. Тэд 2024 оны УИХ-ын сонгуулийн бодит үнэн төрхийг харуулсан баримтат киног удахгүй гаргахаар монтажаа хийж эхэлсэн байсан. Тэднийг шөнө дөлөөр баривчлах шалтгаан юу байв? Хэвлэлийн эрх чөлөөг боож, дуугүй болгох гэсэн сүрдүүлэг, залхаан цээрлүүлэлт биш үү? ‍ Цагдаагийн Ерөнхий газар нэн даруй тайлбар өгнө үү.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2025/3/18
👉Бузарын хар машин мөнгөний сонгуулиар баримтат кино хийж байсан НООРОГ.МН залуучуудыг баривчилсан мэдээ байна.‼️‼️👉
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.246] 2025/3/18
би хөвгүүдээ дандаа л тэгж болохгүй ингэж болохгүй, энд тэнд явахдаа сэрэмжтэй явж бай, амьд явахад ухаан хэрэгтэй, ухаангүй тэнэг үйлдэл хийгээд байвал урт насалж сайхан амьдралыг үзэж чадахгүй гээл дандаа захьдаг, зам гарсан ч нэг эгнээ дуусаад дунд зураас дээр зогсоод дараагийн эгнээгээ хар гээд л, даанч шурхээл гүйчхэнэ, охин хүүхдийг бодвол илүү анхаарал болгоомж багатай, гадаад үзэмжиндээ анхаар усанд ор бие нь өвдвөл хэлж бай гээд л, бас дээр нь зөвхөн өөрийгөө битгий бодоод бай бусдад анхаарал тавьж бай, тэхдээ бас өөрийнхөө хүсэл сонирхолыг битгий хойш тавь гээл, ирээдүйн бэрүүд минь ямар царайлаг ямар сайхан хөвгүүдийг та нарт бэлдэж байгаа гэж боджийн
4 | 1 Хариулах
Зочин [104.234.120.57] 2025/3/18
Яагаад заавал ирээдүйн бэр гэж? Хөвгүүд чинь өөрсдийнхөө төлөө амьдарч болохгуй юу? Эрэгтэй хүн гэхээрээ заавал яахлаараа хэн нэгэнд өөрийгөө зориулж ашиглуулж явах ёстой байдаг юм бэ? Идеал эр хүн байна гэдэг тийм сайхан зүйл үү? За эхнэртэй боллоо гэж бодъё. Тэгвэл байрыг хэн авах вэ? Эрэгтэй нь авах ёстой. Эхнэр хүүхэд өлсвөл хэн тэжээж хооллох ёстой вэ? Эрэгтэй нь ажил хийж олсон мөнгөөрөө тэжээх ёстой. Хувцас хунар бусад хэрэгцээг хэн хангах ёстой вэ? Бас л эр. Амьтан, хүн дайрвал хэн хамгаалах ёстой вэ? Бас л эрэгтэй. Байгалийн гамшиг болбол хэн нь өөрийгөө золиослоод хэнийг нь амьд үлдээх ёстой вэ? Эрэгтэй нь. Дайнд ч ялгаагүй. Эндээс эрэгтэй хүн бол эмэгтэй хүний сайн сайхны төлөө өөрөө үхэж далд орох ёстой, эрэгтэй хүний амь нас бол эмэгтэй хүнийхээс хямд гэсэн маш муухай санаа явж байна. Ийм байх ямар ашиг байнаа? Ганц биеээрээ өөрийгөө ядраалгүй, бага сага ажил хийгээд, дуртай спорт, хоббигоороо хичээллээд яагаад амьдарч болдоггүй юм? Эрэгтэй болж төрснөөрөө одоо өртэй юу?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/3/18
Тэгж амьдармаар бол тэгээ хөөрхөнөө
0 | 1 Хариулах
boojgoi n jijken [66.181.176.51] 2025/3/18
sejgiin negroid orkuud
0 | 0 Хариулах
Зочин [203.98.77.237] 2025/3/18
Дундаж дүр төрх гэсэн Данх байдаг байна шд хаха. Толгой нь л дөрвөлжин биш юм.
0 | 0 Хариулах