Индэр    
2023 оны 3 сарын 18
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Монгол эрчүүдийн эрүүл мэндийг илтгэх БАРИМТУУД...

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол цэргийн өдөр" өнөөдөр (2023.03.18) тохиож байна.

Энэхүү баярын өдрөөр монгол эрчүүдийн эрүүл мэндийг илтгэх статистик тоон мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Монгол Улсын нийт хүн амын 49 хувийг эрчүүд эзэлдэг. Эрэгтэйчүүд нийт ажиллах хүчний 52.9 хувийг бүрдүүлж байна. Гэвч монгол эрчүүдийн 52 хувь нь хөдөлмөрийн насандаа нас барж буй харамсалтай мэдээлэл бий.

Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр байна. Эрчүүдийн нас баралтад 35-64 насныхан зонхилж байна. Энэ нь эрчүүдийн дунд халдварт бус өвчний эрсдэл их байгаатай холбоотой. Монгол эрчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, үүнээс гадна хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг олон шалтгаан бий. Тиймээс эрүүл зан үйлд төлөвших нь хамгийн чухал гэдгийг Анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн хэллээ. 

Мөн тэрбээр "Бид өнгөрсөн онд "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндэд ачаалал, дарамт болж буй эрсдэлт хүчин зүйлс, өвчлөл, эндэгдлийн гол шалтгааныг тодруулах бодлогын хэд хэдэн судалгаа хийсэн.

Тухайлбал “Архи, согтууруулах ундааны эрүүл мэндийн нөлөө, онцгой албан татварын тооцоолол” судалгааны үр дүнгээр согтууруулах ундааны шалтгаант эмгэгийн тархалт, цаг бусын нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байна. Насанд хүрсэн нэг хүнд ногдох хатуулаг өндөртэй архины хэмжээ тасралтгүй өссөөр байгаа юм. Зөвхөн архи, тамхины шууд ба шууд бус нөлөөний улмаас жилд 6,000-8,000 орчим иргэн амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын ихэнх хувийг эзэлж буй.

Монгол хүн амын дундах нийт нас баралтын 60.4 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ хувь тасралтгүй өссөөр байгаа.Нас барж байгаа эрчүүдийн 52.2 хувь нь ид хөдөлмөрийн насныхан байгаа нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байгаа юм.

Эдгээр тоо баримт нь эрчүүдийн эрүүл мэнд нэн тулгамдсан асуудал болсныг илтгэж байна" хэмээн ярив. 

Монгол эрчүүдийн өвчлөлтэй холбоотой зарим тоо баримтаас... 

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар зонхилон тохиолдож байна. 

Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5,981 өвчлөл бүртгэгдсэнээс эрчүүдийн дунд элэг, ходоодны хорт хавдар дийлэнх хувийг эзэлжээ. 

Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100,000 эрэгтэй хүн амд 68 тохиолдол, эмэгтэй хүн амд 52 тохиолдол байна. Нийт шинээр бүртгэгдсэн хорт хавдрын өвчлөлийн 75 хувь нь хожуу үе шатандаа тус тус оношлогдсон байна.

Түүнчлэн жилд 142,442 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгддэг. Гэмтсэн иргэдийн 60.6 хувийг эрчүүд эзэлж байна. Тухайлбал, зам тээврийн ослын улмаас жилд 15,957 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны 66.8 хувь нь эрчүүд.
зураг
 

"Эрчүүдийн давсны хоногийн дундаж хэрэглээ эмэгтэйчүүдээс 1.3 дахин их байна"

Анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн "Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь дундаж наслалт бөгөөд төрөлт, нас баралтын мэдээлэлд тулгуурлан нас, хүйсээр тооцон гаргадаг.

2021 оны байдлаар монголчуудын дундаж наслалт 70.7 байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрэгтэйчүүдийнх 66.7 буюу 9.5 жилийн зөрүүтэй. Харин дундаж наслалтын зөрүү дэлхийн дундаж 5.1 (2019 он) байгаа бөгөөд манай улс дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна.

Дундаж наслалтын зөрүү манайд 1965 онд 2.3 жил байсан бол 2021 онд 9.5 жил болж 55 жилийн хугацаанд 7.2 жилээр нэмэгдсэн байна. Аймаг, нийслэлээр ч энэ үзүүлэлт ялгаатай. Тухайлбал, Орхон аймагт хамгийн их буюу наслалт 11.7 жилийн зөрүүтэй. Эрчүүдийн дундаж наслалт

  • Дархан-Уул аймагт 64.5 нас
  • Хөвсгөл аймагт 65.2 нас
  • Говь-Алтай, Увс, Дорнод аймгуудад улсын дунджаас доогуур буюу бага байна.  

Эрчүүдийн хувьд дундаж наслалт бага байгаа шалтгаан нь сэргийлж болох өвчлөл буюу зүрх судас, хоол боловсруулах замын өвчин, хавдар, чихрийн шижин, осол гэмтэл, мөн зайлсхийж болох нас баралт их байгаатай холбоотой.

30-70 насны 10,000 хүнд ногдох нас баралтыг эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд зүрх судасны өвчнөөр 2.7 дахин, хорт хавдраар хоёр дахин, зам тээврийн осолд 2.3 дахин өртөж байна. Сэргийлж болох өвчин гэдэг нь тухайн хүний архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөн дутагдал зэргээс шалтгаалдаг халдварт бус өвчнүүд юм.

Архи, тамхины хэрэглээнээс гадна зохистой хооллолтын нэг чухал хэсэг болох жимс, хүнсний ногооны хэрэглээ эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хийсэн судалгаагаар давсны хоногийн дундаж хэрэглээ 11.9 грамм буюу эмэгтэйчүүдээс 1.3 дахин их хэрэглэж байгаа зэрэг нь эрчүүдийн дундаж наслалтыг богиносгож буй гол эрсдэл. Үүнээс харахад эрчүүд сэргийлж болох өвчнөөр өвдөж, зайлсхийж болох өвчнөөр нас барж байгаа учраас хувь хүн зан үйлээ өөрчлөх, эрүүл мэндийн боловсролтой байх маш чухал" гэдгийг хэлэв. 

зураг
 

"Осол гэмтэл, гадны шалтгаан нийт нас баралтын 15.2 хувийг эзэлдэг"

Осол, гэмтлийн шалтгаант нас баралтын талаар...

"Осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 10,000 хүн амд 9.2 буюу нийт нас баралтын 15.2 хувийг эзэлдэг. Осол гэмтлийг дотор нь задлаад авч үзвэл эрчүүдийн дунд зам тээврийн осол 370, амиа хорлох 411, бусдад хорлогдох нь их байна.

Тухайлбал, мотоциклтой зорчигч нас барсан тохиолдолд эрэгтэйчүүд 13 дахин, амиа хорлолт 100,000 эрэгтэйд 25.4 байхад эмэгтэйд 4.3 буюу эрэгтэйд тав дахин их байна. Харин үйлдвэрийн ослын есөн тохиолдол 2021 онд бүртгэгдсэн. Эдгээр баримтаас харахад тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүсээ зүүхгүй байх, дүрэм зөрчих гээд олон шалтгаантай хэдий ч мөн л хувь хүний зан үйл, сэтгэл зүй, гэр бүл, нийгмийн олон нөлөөтэй" гэдгийг нэмж хэлэв.

Эрчүүдийн 52.2 хувь нь хөдөлмөрийн насандаа амиа алдаж буйн шалтгаан...

Энэ тухай "Нас баралтыг насны бүлэгт эзлэх хувиар гаргаад харьцуулалт хийдэг. Нас барсан эрэгтэйчүүдийн 34.8%, эмэгтэйчүүдийн 72.6% нь тэтгэврийн насандаа нас барсан байна. Нөгөө талаас эрэгтэйчүүдийн 59.2% буюу тал хувь нь, эмэгтэйчүүдийн 21.3% нь хөдөлмөрийн насандаа нас барсан байна.

Дээр дурдсанчлан эрчүүдийн дундах халдварт бус өвчний эрсдэл маш их, эрүүл зан үйл төлөвшөөгүй, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал дээр нь эрүүл мэндээ анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй зэрэг нь гол шалтгаан" хэмээн О.Чимэдсүрэн доктор хэллээ.

"Монгол хүний цаг бусын нас баралтын гол хүчин зүйл нь архины шууд ба шууд бус нөлөөт эмгэгүүд"

Архи, тамхины зохисгүй хэрэглээ амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлсээр...

Тэрбээр "Манай баг Дэлхийн хүн амын эрүүл мэндийн ачааллыг (GBD) тооцдог Эрүүл мэндийн хэмжилт, үнэлгээний хүрээлэнгийн (IHME) тооцоолол хийсэн. Энэ тооцооллоор монгол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван эрсдэлт хүчин зүйлд цусны даралт ихсэх, зохисгүй хооллолт, тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин, таргалалт орж байна" гэдгийг мөн хэллээ.

Архины шууд ба шууд бус шалтгааны улмаас жилдээ 3,500-4,500 хүн амь насаа алдаж байна.

2020 оны ГССҮТ-ийн мэдээллээр жилдээ 145,497 осол гэмтэл бүртгэгдсэний 15,762 буюу 11 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой. Хүйсээр нь авч үзвэл 82 хувь нь эрэгтэй, мөн 81.2 хувь нь нийслэлд оршин сууж байжээ.

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдар, элэгний эмгэгийн авч үзэхэд архины нөлөөт элэгний цирроз, архаг эмгэг 29.3 хувь, архины шалтгаант элэгний хавдар 34.2 хувийг эзэлж буй. Архины шалтгаант элэгний цирроз, элэгний хавдрын хувьд Монгол Улс дэлхийн дунджаас 28 дахин их буюу монгол хүний цаг бусын нас баралт, хөдөлмөрийн чадвар алдах гол шалтгаан болж байна.

Жилд 80,000-85,000 хүн эрүүлжүүлэгдсэний дотор 92.5 хувь эрэгтэй, 8 хувь эмэгтэй байгаа юм. Насны бүлгээр авч үзвэл, 25-39 насныхан хамгийн их буюу 52.9 хувийг эзэлж байна.
зураг
 
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Монголчуудын дунд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ маш өндөр. Жилд дотооддоо 120 сая литр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, нийлүүлж байгаа нь насанд хүрсэн нэг хүнд 54 литр ногдож байна.

Согтууруулах ундаагаар үйлчилгээ хязгааргүй тэлж 10,000 иргэнд Улаанбаатар хотод 103, харин аймгуудад 52 согтууруулах ундааны цэг ногдож байгаа нь архи худалдан авах, хэрэглэх боломжийг иргэдэд ойртуулж, маш их хүртээмжтэй байгааг харуулж байна. Үүнийг дагаад архи, согтууруулах ундааны хэрэглээ тасралтгүй өссөөр.

Архины зохисгүй хэрэглээ нь эрүүл мэндээс гадна гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, осол гэмтэл гэх мэт маш олон хор уршгийг дагуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [118.221.209.8] 2023/3/30
дөнгөж 20 той олонзалуус зүв зүгээр байж байгаад алуулаад байна хэн алаад байна хятдууд шдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/3/20
Tsetserlegt khureelen shig gazar dakhiad 3 baikhad, khumuus durtaya garaad guine zugaalna. Ene cementeer bosgoj baigaa shirenguudee boliul yag odoo. Odoo zugeer saikhan nogooruulakh alkhakh talbai l kheregtei baina. Bas tamkhi tataj alkhadagiig boliulakh kheregtei. Khyatad tiim bish bolchood baikhad, manaikh bas arai baina!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.205] 2023/3/19
Манай төр монгол эрчүүдийн хииморийг унагах олон ажил хийсэний үр дүн гарч байна. Сүүлийн 30 жил үйлдвэрүүдийг хэдэн зуугаар нь хувьчилж байна гэж юу ч мэдэхгүй танил найз хүмүүст өгч устгасан. Эрчүүд ажилгүй болонгуут архины үнийг ундаатай адил болгон хямдруулсан. Монгол эрчүүд архинд живж үхэцгээсээр байна. Алсаас төлөвлөсөн бодлогоо одоо ч хэрэгжүүлсээр л. Төрийн бодлогоо гэж.
0 | 0 Хариулах
Darvaan har [202.131.229.146] 2023/3/20
ooriin tolgoigvi ymuu
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.38] 2023/3/19
Буруу хооллолтноосоо болоод нэг их том гүзээ ш**ц*н, тэрийгээ би их зузаан баки Монгол эр хүний шинжтэй гэж андуурдаг хоосон толгойтой хүмүүс шүү дээ
3 | 0 Хариулах
V [66.181.180.145] 2023/3/19
Eruuljuuleh hoosorch tamhi borlogdohoo baival Erchuudee maani urt naslaj bn gj oilgonoo.
2 | 0 Хариулах
Иргэн [192.82.90.124] 2023/3/18
Материал Импекс ХК-ний эзэн буюу Зоригийн хоёр охид болох Цолмон ба Тогос нь АНУ-ын Денвер хот дахь Колорадогийн Их Сургуульд хоёулаа хувиараа сурч, бакалавр зэрэг авцгааж, одоог хүртэл АНУ-д амьдраад, өндөр цалинтай ажлууд хийцгээж байгаа.
0 | 0 Хариулах
💩💩💩💩 [139.5.218.147] 2023/3/18
manageriin ajil uu? china gulgaa massaj hiideg baihaa 💩💩💩💩💩💩
1 | 0 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
hamgiin engiin jishee,ene commentuudig unsh,dan hyatadig demjsen, hyataddad dagaar oroh gesen sanaag aguulsan,aamjmaar uusgah gesen,chingisees hyatadtai 1 uls baisan geel, joohon eh oronch mongol gesen yum bichvel bur uzen yaduulj zanal hiilgeh deer tulaj baigaa bizdee,ene bol mongol uls ni uls bish bolood zugeerel hul bumbugiin bumbug shig haash ushiglunu tiishee yavdag hujaagaar duursen guilgachingin oron bolsoni notolgoo,bid hyatadtai baildahgui,bid ahan duus,tsus 1tei,enhiin zamaar hyatadtai niilye, kunzig sain sur,gurvan ulsyn ulger,hyatad kino uz,hyatad hool uudnihee guanzand id,ereenii naran tuul ulsaar amidar geed hyazgaargui,,
0 | 2 Хариулах
Зочин [166.205.124.6] 2023/3/18
🖕
0 | 0 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
hamgiin engiin jishee,ene commentuudig unsh,dan hyatadig demjsen, hyataddad dagaar oroh gesen sanaag aguulsan,aamjmaar uusgah gesen,chingisees hyatadtai 1 uls baisan geel, joohon eh oronch mongol gesen yum bichvel bur uzen yaduulj zanal hiilgeh deer tulaj baigaa bizdee,ene bol mongol uls ni uls bish bolood zugeerel hul bumbugiin bumbug shig haash ushiglunu tiishee yavdag hujaagaar duursen guilgachingin oron bolsoni notolgoo,bid hyatadtai baildah,bid ahan duus,tsus 1tei,enhiin zamaar hyatadtai niilye, kunzig sain sur,gurvan ulsyn ulger,hyatad kino uz,hyatad hool uudnihee guanzand id,ereenii naran tuul ulsaar amidar geed hyazgaargui,,
0 | 2 Хариулах
[139.5.218.147] 2023/3/18
odoo bugd havirgan hultei hujaanuud bolson
0 | 2 Хариулах
Бодол [64.119.21.98] 2023/3/18
Эрчүүд машинаа болхоор нэг юм дугарангуут засварчинд очдог байж өөрийнхөө биедээ хайргүй хүмүүс дийлэнх нь өөрийгөө хайрлаж чадахгүй хүн хэнийгч хайрлахгүйшд
7 | 0 Хариулах
Зочин [103.26.194.30] 2023/3/18
Эхнэр нь ажил хийж өрх гэрээ тэжээдэг, нөхөр нь ажилгүй атлаа мөрийтэй тоглож эхнэрийнхээ олсон хэдийг үрж хаядаг нэг айл байнaа!!! Ийм жишээ үй түм бий байхаа??
5 | 0 Хариулах
Latin49 [64.119.19.183] 2023/3/18
haana ve
1 | 0 Хариулах
Зочин [192.82.68.3] 2023/3/18
Хохь нь л гэе даа. Угаасаа тийм арчаагүй сдатай амьдрах заяатай юм байгааз.
1 | 0 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
ter chini hyatadduud
0 | 2 Хариулах
хохино [202.70.37.177] 2023/3/20
хохиноо лалрууд
0 | 0 Хариулах
Зочин [107.123.49.115] 2023/3/18
Tetgeweree awch chadalgvi nas barsan tetgewert garaad udaagvi ungursun hvmvvsiin mungu haana bn luiwarchidaa?! Tetgeweriin dans ni mungugvi boltson tetgewer hvvhdiin mungu ugch chadhgvi bolood onii umnu gadnaas 100 say dollar zeelsen getel uursduu heden arwan ih naydaar ni idtsen ntr nowshnuud
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.114] 2023/3/18
Жендэржсэн улс оронд эрчүүд урт насалж удаан жаргана гэж байхгүй гэгээрсэн бол бушуухан бурхан болсон нь дээр
2 | 1 Хариулах
Зочин [66.181.177.225] 2023/3/18
Эмэгтэйчүүдийн эрх гэж хэт дөвийлгөсөөр байгаад эр, эм ойлголцон, хамтдаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх биш харин ч эрчүүдийг үзэн ядуулсаар байгаад баахан өрх толгойлсон ээжүүд. Эргээд эрчүүдээ үзэн ядах сэтгэлгээг хүүхдүүддээ өгч, энэ нэг муухай гинжин хэлхээ хөвөрсөөр. Аливаа хүчирхийллийг тэс, тэвч гэсэнгүй, гэхдээ эрчүүдийгээ ойлгож, хүндлэх хандлага эмэгтэйчүүд гаргадаг билүү. Эрэгтэй, эмэгтэй алийг нь дээр гэхээс илүүтэй хүн гэж харж, ухаантай байгаар эмэгтэйчүүд минь. Барууны уршигтай үзэл сурталаас гэр бүлээ, цаашлаад улс орон, соёл заншилаа хамгаалахсан
10 | 2 Хариулах
Зочин [107.123.49.115] 2023/3/18
Terndee bishee ger bvl tuluwlut bhgvi yagaachgvi zaluugaaraa untaj hewteed l hvvhedtei boltsgoon tgd hvcheer shahuu suuna, dunguj surguuli tugswuu gvi yu aaw eej naiz nuhud hamaatanuud ni hvntei suu gj daramtalna. Tgd ar araas ni baahan hvvhed tsuwuulchihuu tvvndee stresdene. Uursduu tejeej chadahgvi bj ulsaas hvvhdiin mungu nehne. Vnen jonhuurtsan
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.17] 2023/3/18
Ёстой үнэн. Нас биенд хүрсэн одоо тусдаа гарч хүнтэй гэрлэж хүүхэдтэй болохгүй бол оройтлоо гэсэн аятай яарч хүнтэй гэрлэж хүүхэдтэй болцгоодог. Нэг л их нас биенд хүрсэн том хүн хэрнээ нялх хүүхэд шиг анхаарал халамж асаргаа шаардсан бие даан амьдарч чаддаггүй өөрийгөө хөгжүүлээгүй амьдралаас суралцаагүй оркууд байдаг .
2 | 0 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
ardcjilsan hujaanuudin hiisen gaihamshig,odoo mongol eregtei hun ih tsuuhun bolson baih,unendee ardchilsan hyatadduud mongold genetsid buyu huisiin ustagal hiichlee,odoo gaduur dan hujaaerliizuud yavj bn,
0 | 0 Хариулах
монгол эр хүн [59.153.112.90] 2023/3/18
Бид муу хэлүүлээд л зүтгээд байна. Наслаж чаддаггүй. Уг нь цэргийн баяр, сүүлийн үед гарсан аавуудын баяр байдаг нэртэй. Би л лав энэ баяруудаар манай гэрийхэн нэг удаа баярлаж байхыг хараагүй
7 | 1 Хариулах
Зочин [172.58.89.233] 2023/3/18
Er hun gdg haa gazar zoliosond baidag yumdoo. Odoo ene oros ukrained ch gsn 2 talaas heden 100 myangan erchuud alagdaj bgaa bizdee
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.107] 2023/3/19
Дайныг бас эрчүүд л эхлүүлдэг. Эрчүүд эрчүүдээ алж байна гэсэн үг.
0 | 0 Хариулах
Latin49 [64.119.19.183] 2023/3/18
erchuudiin bayar bish shu de zevsegt huchnii alba haagchidiin bayar ogt alba haagaagui hun bayarlaad baih hereggui ene udur uuln zevsegt huchnii neelttei haalganii udur zohion baiguulah n zuv yum stergiin albiig surtalchilah zuv oilgolt ugdug udurlug bolgodog baimaar yum
2 | 6 Хариулах
Зочин [103.254.123.51] 2023/3/18
Zailaach p!zda minr. Hen erchuudiin bayr geed baigaa ym. Iim ym oilgodoggui p!zdanuudaas harshiltai.
1 | 4 Хариулах
Зочин [202.9.40.157] 2023/3/18
Dain bolohod bugd l yavj uhne biz dee. Enh tsagt ta nar ugaasaa yu hiij baigaan
1 | 0 Хариулах