Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт Бие даан нэр дэвшигч
Цогтсайханы Буянцогтоо

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 50
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/buyantsogtoo
https://www.facebook.com/buyantsogtoo
Мэргэжил:
Инженер, геополитик, стратеги судлаач
Эрдмийн зэрэг цол:
Магистр
Одоо эрхэлж буй ажил:
Евроазийн стратеги судлалын хүрээлэн
Зорилго:
Даяаршлыг хэтрүүлэн шүтэх үзэл улстөр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд ноёлсноос төрийн хүч нөлөө сулрах үзэгдэл газар авч, улмаар нийгмийн дэг журам алдагдаж, эмх замбараагүй, хариуцлагагүй тогтолцоо үүсэж хэвшсэнийг засаж залруулах

 

Боловсрол
1985-1990: ШУТИС, Мэдээллийн технологийн инженер
1993-1995: Япон улс, Хоккайдогийн их сургууль, Судлаач оюутан
1995-1997: Япон улс, Хоккайдогийн их сургууль, Техникийн ухааны магистр
2004-2005: AOTS-Японы гадаад техникийн хамтын ажиллагааны холбоо, инженерийн дээд сургалт
2008-2011: АНУ, Фениксийн их сургууль, Мэдээллийн системийн менежмент, Докторант /дүүргээгүй/
2010-2010: АНУ, Фениксийн их сургууль, Орчин цагийн манлайллын хандлага, эрчимжүүлсэн сургалт
Ажлын туршлага
1990-1992 : ШУТИС, КТМС, Програм зохиогч
2004-2012: Юнайтэд Солюүшн Интернэйшнл ХХК, Ерөнхий захирал
2013-2016: ШУТИС, Удирдах Зөвлөлийн дарга
2013-2016: УИХ-ын даргын зөвлөх
2016-2018: ШУТИС, Нээлттэй инноваци төв, Захирал
2018-2019: Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Шинжээч
2019-одоо: Евроазийн стратеги судлалын хүрээлэн, Захирал

ЯАГААД УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БОЛОВ?

Миний УИХ-ын сонгуульд орж буй туйлын зорилго бол Монгол Төрийг бүтээх ажлыг эхлүүлж, Төрөө бүтээж бэхжүүлэх үйлсэд манлайлан оролцох явдал юм. Төрийг үндэсний үзэлд тулгуурлаж бүтээдэг. Үндэсний үзэл нь тухайн ард түмэнд бие даан бодох сэтгэх чадвар олгож, өөртөө итгэх итгэлийг өгч, ирээдүй өөд тэмүүлэх эрч хүчнийх нь ундарга болж байдаг. Үндэсний үзэлгүйгээр Төрийг бүтээх тухай бодоод ч хэрэггүй. Сүүлийн 30 жилд бидний шүтэж ирсэн Чөлөөт Ардчилал гэдэг үзэл Төрийг устгах зорилго цаанаа агуулсан, үндэсний үзлийн эсрэг үзэл юм. 

Монгол өнөөдөр Төр үгүй болжээ. Бид 1990 оноос хойш Ардчиллыг амжилттай хөгжүүлж ирсэн боловч, түүнтэйгээ хамт Төрөө маш амжилттай устгаж ирлээ. Хамгийн аюултаи тал нь Зөвлөлтийн үеийнхэнтэй бараг ялгаагүйгээр, арай өөр аргаар Монгол үндэсний үзлийг үгүйсгэж, Төрийн хүчийг элдэв аргаар сулруулсаар, өдгөө бараг Төр байхгүйтэй адил болж, анархист дэглэм ноёрхох боллоо. Нам гэгч институц хулгайч, луйварчдын орогнох газар болж хувирчээ. Энэ бол Ардчиллыг хэтрүүлэн "хөгжүүлж" , түүнийг хэт шүтсэний хар гай юм.

 

Энэ хүнд байдлаас хэрхэн гарах тухай гарц шийдлийг өөрийн хэмжээнд бодож гарах тухай гарц шийдлийг өөрийн хэмжээнд бодож сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Та бүхэн таалан соёрхож, таалагдвал миний төлөө саналаа өгөөрэй. 

Хөрөнгө орлогын мэдүүлэг