Энэбишийн Болорчулуун нь нийслэлийн Газрын албаны даргаар ажиллах хугацаандаа нийслэлийн иргэдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг олон нийтэд ил тод зохион байгуулж, нийслэлийн төсвийн өмнө хүлээсэн үүрэг болох газрын төлбөрийн төлөвлөгөөг давуулан биелүүлэн, шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлт, явган хүний замын гарцыг чөлөөлөх ажиллагааг үр дүнтэй зохион байгуулан ажилласан салбарынхаа шилдэг менежер, мэргэжилтэн юм.
• Монгол Улсын газрын харилцааны салбарын 2017, 2018 оны ШИЛДЭГ МЕНЕЖЕР болж, дэвшүүлсэн зорилтоо 100 хувь хийж хэрэгжүүлсэн амжилтаараа бусдыгаа манлайлав.
• 2017 онд “Хорооны төлөвлөлт-хотын хөгжил” аян, 2018 онд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилгоор зохион байгуулагдсан газар чөлөөлөлтийн ажлаараа тус тус салбарын ШИЛДЭГ АЖИЛ шагналыг хүртсэн.
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017, 2018 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг бүрэн ханган, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлсэн, бусдыгаа манлайлан ажилласан үр дүнгээр 2 жил дараалан бүрэн хангалттай үнэлүүлж байв.
• 2018 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ШИЛДЭГ МЕНЕЖЕР-ээр шалгарч МӨНГӨН ХАНГАРДИ шагналаар шагнуулсан.