Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт Бие даан нэр дэвшигч
Манжаагийн Ичинноров

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 49
Хүйс: Эмэгтэй
Ганц бие
https://twitter.com/ichinnorovm
https://web.facebook.com/ichinnorovmn
Мэргэжил:
Хүний эрхийн хуульч
Эрдмийн зэрэг цол:
Магистр
Одоо эрхэлж буй ажил:
Хувь хүний хөгжлийн институтийн Удирдах зөвлөлийн дарга
Зорилго:
Хүнлэг, энэрэнгүй, дэг журамтай, тэгш хүртээмжтэй, зан төлөв, хувь хүний хөгжилд суурилсан эдийн засгийн бодлоготой, авилга хээл хахуулаас ангид, хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг бүх түвшинд хэрэгжүүлэх нийгмийн төлөө 20 жилийн туршлагаа зориулна.

 

Боловсрол
1988-1993: ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн Хуулийн факультет – Хуульч мэргэжил эзэмшсэн
1999-2001: АНУ-ын Вашингтон хотын Америкийн Их Сургууль, Олон улсын Хүний эрхийн Магистр
2005-2005: АНУ-ын Ерөнхийлөгч асан Эйзенхауверын нэрэмжит залуу лидерийн хөтөлбөр - ийн оролцогч
2006-2006: Харвардын Их Сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургууль, Эмэгтэйчүүд ба Төрийн удирдлага хөтөлбөрийн оролцогч
Ажлын туршлага
1994-1997: Баянгол дүүргийн шүүх, Монгол Улсын Дээд Шүүх- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
1997-1999: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч академич С. Нарангэрэлийн туслах, Түшээ Хууль зүйн дээд сургуульд эрүүгийн эрх зүйн багш
2002-2005: Эрх Зүйн Шинэтгэлийг Дэмжих Хуульчдын төвийн гүйцэтгэх захирал
2002-2003: Монголын Нээлттэй Нийгмийн Хүрээлэн- Соросын сан, Иргэний нийгмийн хөтөлбөрийн захирал
2005-2008: Эмэгтэйчүүд-Манлайлал сангийн гүйцэтгэх захирал
2012-2020: Хувь Хүний Хөгжлийн Институтийн үүсгэн байгуулагч, УЗД
2014-2015: Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга
2017-2019: Европын Холбоо - Монгол Улсын Хүний эрхийн хамтын ажиллагааг дэмжих төсөлийн зөвлөх

 

WikipediA: Manjaagiin Ichinnorov

Instagram: ichinnorovmanjaa

Дэлгэрэнгүй МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭНД дарж ТАНИЛЦАНА УУ: 

 

lead.style-д гарсан ярилцлага унших бол: М.ИЧИННОРОВ: "Дэлхийд Монгол улс мөрөөдлийн орон болох цаг ойрхон"

НИЙГЭМДЭЭ БҮТЭЭСЭН ГОЛ АЖЛУУД:

  • Хүний эрхийн болон нийгмийн шударга ёсны төлөөх дуу хоолой болж, олон зуун хүний эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэсэн
  • Авилга, төрийн эрх мэдэл дэх шударга бус тогтолцооны эсрэг Иргэний нийгмийн хөдөлгөөн санаачилж, зохион байгуулсан
  • Монгол улсад хүний эрх, нийтийн эрх ашиг, шүүх засаглалын шинэчлэлийн төлөөх Стратегийн өмгөөлөлийг санаачилж бий болгосон /жишээлбэл, 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан нялх хүүхэдтэй эмэгтэйн асуудлаар дамжуулан нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг ил гаргаж, эрүүгийн ялын бодлогод өөрчлөлт оруулсан/
  • Гэрч, хохирогчийг хамгаалах төрийн тогтолцоог бий болгох ажлын шавыг тавьсан
  • Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг чухал хуулиуд батлагдахын төлөө ажилласан
  • Хүүхэд хамгааллын олон улсын стандарт – гарын авлага гаргаж, сургалтын хөтөлбөр боловсруулсан
  • Хувь хүний хөгжлийн институтийн сургалтаар дамжуулан эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, гэр бүл, өсвөр үе, бизнес, төрийн алба, удирдагчдад болон нийгмийн сегментүүдэд зориулан бий болгосон хувь хүний хөгжлийн сургалтуудаар 200 гаруй мянган хүнд хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулсан
  • Европын холбоо- Монгол улсын хүний эрхийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн шалгуур үзүүлэлт- Индикаторуудыг төрийн бүх шатанд хэрэглэх гарын авлага болгон ашиглахад бэлэн болгох ажлыг зохион байгуулсан

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • Махатма Гандийн нэрэмжит Хүний эрхийн төлөө хүчирхийллийн бус аргаар тэмцэгч шагнал /Монгол – Энэтхэгийн найрамдлын нийгэмлэг- 2007/
  • Алтан гадас одон /2013/

БҮТЭЭЛ ТУУРВИЛ:

  • “Амжилтын аксиом” ном. Улаанбаатар 2006 он
  • “Үзэл бодол үйлс минь” ном: нийтлэл, лекцийн түүвэр. 2008 он, Улаанбаатар хот
  • Монголын шинжлэх ухааны академич, профессор С. Нарангэрэлтэй хамтран “Өмгөөлөгч ба Өмгөөллийн үйл ажиллагаа” өмгөөлөгчдөд зориулсан гарын авлага. 1997 он, Улаанбаатар
  • “Хүний эрх бол итгэл үнэмшлийн асуудал” Голландын Утрехтын их сургуулийн профессор Нийлс Уйлдрикстэй хамтран бичсэн “Пост-Коммунист орнууд дахь цагдаа ба хүний эрхийн асуудал” номонд орсон нийтлэл. 2005 он, Голландын Утрехтын их сургууль
  • “Хүний эрхийг хамгаалахад олон улсын механизмыг ашиглах арга замууд ” судалгааны ажил. “Хүний эрхийн форум” илтгэлийн эмхэтгэлд хэвлэгдсэн 2002 он.
  • "Хуулийн сургуульд Сократын болон бусад аргыг хэрэглэх нь” нийтлэл. “Шинэ Толь” сэтгүүл 2002 он.
  • “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд тулгарч буй саад бэрхшээл, гарах арга замууд” илтгэл, “Эмэгтэйчүүд-Манлайлал” сангийн эмхэтгэл 2005 он
  • “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад мөрдөн шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын оролцоог хангах” судалгааны ажил, АНУ, Вашингтон хот 2000 он.
  • “Гэрлэлт ба хүчин: Нотлох баримтын онол ба Олон улсын эрүүгийн Трибуналын туршлага”. Судалгааны ажил. АНУ-Вашингтон хот. Соросын сангийн тэтгэлгээр эрдмийн зэрэг цол хамгаалсан хүмүүсийн эрдмийн ажлыг нийтэлсэн эмхэтгэлд хэвлэгдсэн. 2005 он.
  • “Ардчилал, Хүний эрх ба Хууль дээдлэх ёс” нийтлэл- “Эрх зүйн шинэтгэл” сонинд хэвлэгдсэн 2002 он. “Үзэл бодол үйлс минь” номонд хэвлэгдсэн 2008 он.
  • “Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцааг хүргэх эрх зүйн орчинг сайжруулах” судалгааны ажил, нийтлэл, илтгэл. Улаанбаатар хот 2003 он.
  • “Зууны Мэдээ”, “Өдрийн сонин” зэрэг Монголын өдөр тутмын сонинуудад нийгэм, улс төр, хууль эрх зүй, сэтгэл зүйн сэдэвтэй нийтлэлүүд бичсэн. Тухайлбал,
  • Бидний параной амьдрал
  • “Чингисизм ба 800 жил ухрахуй”
  • “Төр бохир байгаад охид буруутай гэж үү?”
  • “Хохирогчид”
  • “Хүний наймаа ба хохирогчид”
  • “Хоёр хүүгийн минь амь насыг хэн хамгаалах вэ?”
  • “Үнэний эрэлд” хүний эрхийн баримтат киноны ерөнхий продюсерээр ажилласан. 2005 он, Улаанбаатар хот. Уг кино Чех болон Вьетнам улсад болсон олон улсын хүний эрхийн баримтат кино наадамд шалгаран амжилттай оролцсон.

СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ-НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД:

СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

  • Нэг болон хэсэг хүмүүсийн кэйс нь нийтэд хамааралтай байх агаад тэр хэргээр дамжуулан системийг өөрчлөх, олон нийтийн эрх зүйн боловсролд нөлөөлөх, тухайн асуудлын эрх зүйн орчинг өөрчлүүлэх, төр засагт нөлөөлөх зэрэг чухал стратегийн ач холбогдолтой шийдлүүдэд хүрдэгээрээ онцлог.

2002- ЦААЗААР АВАХ ЯЛЫН БОДЛОГЫН ЭСРЭГ ЗАВХАНЫ ЭРДЭНЭ-ОЧИРЫН ХЭРЭГ

Шүүхээс 6 удаа цаазаар авах ял шийтгүүлсэн бөгөөд хийсэн хэрэг нь нотлогдоогүй байсан Эрдэнэ-Очирын хэрэг дээр стратегийн өмгөөлөл явуулсан анхны кэйс. Шүүхийн системд амь бөхтэй ноёлж байсан яллах сэтгэлгээг өөрчлөх, шүүхийн шударга бус тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн. Энэ жишээ Монгол улс цаазаар авах ялаас татгалзах улс болоход чухал хувь нэмэр, жишиг болсон.

2003- ТӨВ АЙМГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДААГҮЙ АМЬ НАСАА АЛДСАН ГАНБАТЫН ХЭРЭГ

Амьдралдаа алдаж, хулгайн хэргээр мөрдөгдөж байсан 26 настай залуу Төв аймгийн урьдчилан хорих төвд цагдан хоригдож байхдаа сүрьегээр өвдөж амь насаа алдсан. Энэ хэрэгт Монголд анх удаагаа Цагдаа, Прокурорыг иргэний шүүхэд өгч, хүний амьны төлбөр нэхэмжилсэн. Шүүх дээр ялагдсан ч энэ хэрэг Урьдчилан хорих төвүүдийг мөрдөн шалгах эрхтэй цагдаагийн байгууллагын мэдлээс салгаж Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяа болгож өөрчилсөн үр дүнг үзүүлж чадсан.

2003- ДАРХАНЫ МИСС БҮСГҮЙН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ, АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТЫН ХЭРЭГ

Мисс бүсгүйд нэгэн зэрэг тохиосон ажлын байран дахь бэлгийн дарамт, хэвлэл мэдээллээр ДОХ-той хэмээн гүтгэгдсэн асуудал, улмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан кэйс. Олон улсын хүний эрхийн баримтат кино хийж, олон нийтийн анхааралд хүргэснээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг олон нийт, төр засгийн анхааралд хүргэсэн. Шударга бусаар шийдэгдсэн байсан хэрэг үүний ачаар амжилттай шийдэгдсэн.

2007- АРВАН МЯНГАН ТӨГРӨГ ХУЛГАЙЛААД АРВАН ЖИЛИЙН ЯЛ АВСАН ЭМЭГТЭЙН КЭЙС

Хүүхдээ хооллох гээд 10 мянган төгрөгтэй тоүрийвч хулгайлсан залуу бүсгүйд 10 жилийн хорих ял оноосон байсан. Энэ хэрэг Монгол улс дахь шударга ёсны үнэлэмжийг ил гаргаж ирж чадсан төдийгүй эрүүгийн хуулийн ялын бодлогод өөрчлөлт оруулж чадсан.

2014- ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ

Найз охиноо гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, улмаар амь нас нь эрсдэхэд нөлөөлсөн Алтанхүүгийн хэрэг олны анхааралд төдийгүй тухайн үеийн ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн анхаарлд хүрч, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар төрийн ордонд анх удаа улсын ерөнхийлөгч хүн маш жинтэй үг хэлж, удалгүй Гэр бүлийн хүчирхийллийн хууль шинэчлэгдэн батлагдаж, ахицтай өөрчлөлтүүд орсон.

Хөрөнгө орлогын мэдүүлэг