2020 оны УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт Зөв хүн электорат эвсэл-с нэр дэвшигч
Ганбаатарын Жавхлантөгс
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Тойрог:
Хувийн мэдээлэл:
Мэргэжил:
Гадаад албаны ажилтан
Эрдмийн зэрэг цол:
Төрийн болон бизнесийн удирдлагын хос магистр
Одоо эрхэлж буй ажил:
Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын Бодлого хариуцсан захирал асан
Зорилго:
Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, Монгол улсыг хөрөнгө оруулагчдад улам таатай орон болгох, бизнесийн ээлтэй орчинг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, төрийн албыг чадварлаг, цомхон болгох
Боловсрол:
- Режентийн Их Сургуулийн Робертсоны нэрэмжит Төрийн удирдлагын сургууль: АНУ
Бизнесийн Удирдлагын болон Төрийн Удирдлагын магистрын хос зэрэг.
Мэргэшил: Олон улсын улс төр болон Хууль, Төрийн Бодлого
- Хаггай Институт: АНУ, Хавай муж, 2005 оны 3-4-р сар.
Удирдлагын Ухааны Сертификат
- Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, УБ, Монгол Улс, 1995-1999.
Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Мэргэшил: Слав судлалын бакалаврын зэрэг, чех хэл.
Ажлын туршлага:
- 2018-2020: Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын Бодлого хариуцсан захирал,
- 2015-2018: МЕРА ХХК-д Төслийн менежер, Бизнес Хөгжлийн Газрын Захирал,
- 2011-2014: Оюу Толгой ХХК-д Улс төрийн шинжээч/Гадаад харилцааны зөвлөх,
- 2010-2011: АНУ-ын Режентийн Их Сургуулийн харъяа Робертсоны нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд Элсэлт хариуцсан менежер,
- 2010 онд АНУ-ын Пенсельвани мужийн 16-р тойргийн Конгресын гишүүн, Жоэ Питтсын Вашингтон хот дахь оффист дадлагажигч,
- 2009 оны 10-11-р сард АНУ, Нью Иорк хот дахь НҮБ-ын Гуравдугаар Хороонд дадлагажигч,
- Блу Скай Авиэйшн ХХК, Нислэг хариуцсан менежер (2000-2005),
Сонгуульт ажил:
- Уай Эм Си Эй олон улсын залуучуудын холбооны үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн Тэргүүн ба Ерөнхийлөгч, 2013-2019 оны 11-р сар хүртэл.
- Хаггай Институтийн Монгол Төгсөгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн Тэргүүн, 2012 оны 4-р сараас 2014 оны 5-р сар хүртэл, Сургагч багш 2012 оноос одоог хүртэл
- Режентийн Их Сургуулийн Олон Улсын Оюутны Байгууллагын Ерөнхийлөгч, 2007-2008 хүртэл
Шагнал, урамшуулал:
- Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute)-ээс 2018 оны Төслийн Шилдэг Удирдагчаар шалгарсан.
- 2010 онд Режентийн Их Сургуулийн Робертсоны нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн захирлын нэрэмжит Outstanding Service Award хүртэж байсан.
