Уншиж байна ...

2020 оны УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт Зөв хүн электорат эвсэл-с нэр дэвшигч
Мягмарын Ариунтуяа

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Намын гишүүнчлэл:
Тойрог:
Хувийн мэдээлэл:
Нас:
Хүйс: Эмэгтэй
Гэр бүлтэй
https://www.facebook.com/Ariun2100/
Мэргэжил:
Судлаач, багш, зөвлөх
Эрдмийн зэрэг цол:
Нийгмийн шинжлэх ухааны доктор
Одоо эрхэлж буй ажил:
Васэда их сургуулийн судлаач
Зорилго:
Монгол улсын хэтийн хөгжлөө төлөвлөхдөө бид ЗӨВ, СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ ХҮНИЙГ ХӨГЖЛИЙН УРЬТАЛ БОЛГОНО.

 

БОЛОВСРОЛ
· Зэргийн дараах боловсрол: Доктор (2013), мастер (2005). Хитоцубаши их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, дэлхийн асуудлыг судлах институт.
· Бакалаврын боловсрол: МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, япон судлал (2008). Багшийн дээд сургууль, хүүхдийн сурган сэтгэл судлал (1993)
АЖЛЫН ТУРШЛАГААС
Монголд:
Боловсролын анхан шатны нэгжид: Судлаач багш, дэд захирал, зөвлөх. БЗД, Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт, судалгаа, арга зүйн төв (3 жил). СХД, Элит сургууль (1 жил). ЧД, Мэдээллийн технологийн Олонлог Эгзэ сургууль (одоо).
Орон нутагт хэрэгжсэн боловсролын төслүүдэд: Хэлтсийн ажилтан, боловсролын төслийн мэргэжилтэн, мониторинг-үнэлгээний зөвлөх, Япон-Монголын судалгааны багт туслан зөвлөх/орчуулах. ЯБҮХ газар (3 жил). БСШУЯ: Хөдөөгийн болон хотын гэр хороолын сургуулийн өмнөх насны боловсролын төсөл (6 сар). МУБИС - Очяномизу Их сургууль (1 жил).
Япон зэрэг гадаад оронд:
Гадаад орнууд дахь хүний нөөцийг татах, илгээх бодлого, дээд боловсролын олон улсжилтын судалгаа. Туслах судлаач, дэд профессор, судлаач. Хитоцубаши их сургууль (6 жил).
Япон дахь монгол оюутны сурч амьдрахад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа. Судлаач. Япон улсын ШУ-ы хөгжлийг дэмжих сан/Васэда их сургууль (4 жил).
ОЛОН НИЙТ, НИЙГМИЙН ТӨЛӨӨХ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС:
Япон иргэдэд Монголыг таниулан сурталчлах “Хаврын Баяр”-ыг Зохион Байгуулах Ажлын Хорооны гишүүн. “Монгол Сургууль” лекцийн хөтлөгч, зохион байгуулагч (6 жил).
Япон дахь Монголын Докторын Оюутан, Судлаачдын Бүлгэмийг санаачлагч, админ зохицуулагч (4 жил).
 

Хөрөнгө орлогын мэдүүлэг