Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт Шинэ эвсэл-с нэр дэвшигч
Цэрэндоржийн Солонго

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 52
Хүйс: Эмэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/TserendorjSolo1
Facebook хуудас
Мэргэжил:
Багш, Эрх зүйч, Сэтгэл судлаач.
Эрдмийн зэрэг цол:
Доктор /Ph.D/
Одоо эрхэлж буй ажил:
"Зээлдэгчдийн холбоо"-ны тэргүүн.
Зорилго:
МАНАН дэглэмийн ноёрхол, банк санхүүгийн байгууллагуудын мөлжлөг, өндөр хүүг бууруулах. Монгол улс дахь хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх.

 

Боловсрол
1989-2001: Украин улсын Киев хотын БТДС-ийг Багш мэргэжлээр,
2002-: Удирдлагын академийг Бизнесийн менежерээр,
2003-: МУБИС-ийг Боловсролын магистраар,
2005-: МУИС-ийг Сэтгэл судлалын ухааны Доктороор
2016-: ИЗОУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр
Ажлын туршлага
-: "Энх Энх" ХХК-н захирал
-: ИХ хөдөлгөөн хоршооны үүсгэн байгуулагч
-: “Гаамаа Ээж” ХХК-ийн захирал
Онцлох ажлууд
-: “Хот Айл Санаачлага” ТББ-н тэргүүн
1989-: БТСУХороонд шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйчээр
2016-: "Зээлдэгчдийн холбоо"-ны тэргүүн.

7 наснаас эхлэн Спортын гимнастикийн спортоор хичээллэн 12 насандаа Спортын мастер, 14 насандаа ОУХМ болсон. Монгол улсын 3 удаагийн аварга, 1982 онд Энэтхэгийн Делид Азийн тоглолтод, 1983 онд Будапешт хотод Дэлхийн аваргын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байсан.

1984 оны Лос Анжелесын олимпод оролцох эрхийг авч байсан. /Социалист орнууд оролцоогүй/

1989 онд БТСУХороонд шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйчээр ажлын гараагаа эхэлсэн.

Монгол улсын боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулиудад багшаар, 

Хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин  О. Гүндэгмаагийн хувийн сэтгэл зүйчээр,

Энх Энх ХХК-ийн захирал, ИХ хөдөлгөөн хоршооны үүсгэн байгуулагчаар тус тус ажиллаж байсан. Одоо “Гаамаа Ээж” ХХК-ийн захирал, “Хот Айл Санаачлага” ТББ-н тэргүүн,  Зээлдэгчдийн холбооны тэргүүн үүсгэн байгуулагчаар ажиллаж байна.

Гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийлэл, хүүхдийн хүмүүжил зэрэгт сургалт, хувийн зөвлөгөөг тасралтгүй 15 жил явуулж байгаа. Монголын гэр бүлийг аз жаргалтай, хүчирхэг, тогтвортой байлгах чин сэтгэлийг өвөрлөж явдаг шилдэг сэхээтний нэг юм.

2015 оны сүүлд 3 сарын туршид 5000 хүний гарын үсэг цуглуулж, Арилжааны 14 банкинд, Банкнуудын холбоо, УИХ-н 76 гишүүн бүрт хүргүүлэхээс эхлээд Банк Санхүүгийн байгуулагуудын хэт өндөр хүүний эсрэг зоригтой тэмцэж эхэлсэн. Зээлийн хүү хэт өндөр шударга бус байгааг эсэргүйцэж эхэлснээс хойш 2016 оны сонгуулиар зээлийн хүү банк санхүүгийн мөлжлөгийг шүүмжилж, дорвитой арга хэмжээ авахаар амлагсад их байсан боловч амлалтаа мартсан нь ихэнх нь байлаа.

Зээлийн дарамтанд орсон иргэдэд Монголын банк санхүүгийн байгууллагын үнэн төрхийг таниулах, хуулийн зөвлөгөө өгөх, шүүхэд өмгөөлөх, Банк Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, зээлийн гэрээ зэрэгт судалгаа явуулж, зохих Төрийн байгууллагуудад хүсэлт, шаардлага, уриалгуудыг олон удаа хүргүүлж байсны дүнд Монгол хүн бүр хэт өндөр зээлийн хүний дарамтанд байна гэдгээ ойлгон, дургүйцлээ илэрхийлэх, эрх чөлөөгөө мэдэрч эхэлсэн. Гэсэн хэдий ч хүн бүр дангаараа эсэргүйцэх нөхцөлгүйг ашиглан, зөвхөн зээл олгогчийн талаас хүч түрэмгийлсэн давуу эрхийн байдал ноёлсоор байна.

Зээлдэгчдийн холбоо ажиллаж эхэлсэн 2015 онд Банкны зээлийн хүү жилийн хамгийн багадаа 36%-42%, ББСБ-н жилийн хүү хамгийн багадаа 48%-72% байсан. Харин өнөөдөр Банкны зээлийн хүү доод тал нь 18%-26,4%, ББСБ-н  жилийн хүү 26.4%-42% тай болсон байна. Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх шаардлагыг удаа дараа ѳгч байсны дүнд Тѳр засгаас 2020 оны 2 сард тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг гаргуулж чадсан нь бидний зогсолтгүй ажилласны үр дүн хэмээн дүгнэж болно.

Зээлдэгчдийн холбоонд тэмцэлээ үргэлжлүүлэхэд дардан байгаагүй. Монгол дахь Банк санхүүгийн системд  шургалан үүрээ зассан, улс төрд сууж байгаа болон тэдгээрт нөлөө бүхий этгээдүүдийн гар урт, далайц нь том юм билээ. Элдэв дарамт, доромжлол, сүрдүүлсэн захидал, зурвас багагүй ирж байлаа.

Гэвч бид зогсох эрхгүй, Монголчууд, та бидний нийтлэг эрх ашиг болох ЗЭЭЛИЙН МӨЛЖЛӨГӨӨС ГАРАХ чин хүслийн түүчээ болж ажилласаар байх болно. Харин одоо яг одоо, та бид хамтран хүчээ нэгтгэх алтан үе ирсэн байна.

ТА БҮХЭН УЛС ТӨРД ШИНЭ УУР АМЬСГАЛ ОРУУЛЖ, СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЖ, СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ. 

 

Хөрөнгө орлогын мэдүүлэг