Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт Монгол Ардын нам-с нэр дэвшигч
Цэрэнжамц Мөнхцэцэг

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 45
Хүйс: Эмэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/MunkhtsetsegPhD
Facebook хуудас
Мэргэжил:
Улс төр судлаач
Эрдмийн зэрэг цол:
Доктор (Ph.D), дэд профессор
Одоо эрхэлж буй ажил:
Стратеги академийн захирал
Зорилго:
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө, нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, хөгжил дэвшлээс хүн бүр хувь хүртдэг нийгэм байгуулахын төлөө эзэмшсэн мэдлэг чадвараа зориулах болно. Хөгжил дэвшлийн гадна хэн ч үлдэх ёсгүй.

 

Боловсрол
1993-1997: МУИС-ийн улс төр судлалын бакалавр
1997-1999: МУИС-ийн улс төр судлалын магистр
2006-2009: МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн доктор
2015-: МУБИС-ийн Дэд профессор эрдмийн цол
Ажлын туршлага
1997-2000: Өнөөдөр сонины Улс төр, гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч
2002-2012: МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багш
2007-: ХБНГУ-ын Koblenz Landau University-д зочин судлаач
2013-: АНУ-ын Ohio State University-д зочин судлаач
2014-2019: МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор
2018-2019: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2019-: Стратеги академийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

  • Дэлхийн дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • Төв Ази судлалын Европын нийгэмлэгийн гишүүн,
  • ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн
  • ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • Улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн
  • НАМЭХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч

Тэрбээр улс төр судлал, улс төрийн коммуникацийн чиглэлээр монгол, англи, герман хэл дээр 10 гаруй ном бүтээл, эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, судалгааны ажил бичиж олны хүртээл болгосон. Ц.Мөнхцэцэгийн ном судалгааны ажлууд нь ХБНГУ-ын  судалгааны хүрээлэн, сангуудын эрдэм шинжилгээний сэтгүүлд удаа дараа хэвлэгдсэн. Мөн ардчилал, хүний эрх, улс төрийн нам, сонгуулийн үйл явц, орон нутгийн засаглалын талаарх үндэсний болон олон улсын 20 гаруй судалгаануудад экспертээр ажиллаж бодлогын зөвлөмжийг УИХ болон холбогдох төрийн байгууллагуудад өгч ирсэн эрдэмтдийн нэг юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэг