Өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал болох гэж байна.
Зочны айлчлалын үеэр буюу 12:30 - 17:30 цагийн хооронд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн баруун зүүн тал, Чингисийн өргөн чөлөө /Нисэх, Яармагийн зам/ гэх мэт замуудыг тодорхой хугацаанд хаах аж. Ингэхдээ дээрх замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн буюу тухайн хэсгээр зочин явж өнгөрөх хугацаанд хаах юм.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар