Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүдийн тухай ЭШЛЭЛҮҮД

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрчүүдийн тухай ЭШЛЭЛҮҮД-ийг түүвэрлэн хүргэж байна.

Эмэгтэйчүүд эрчүүдийн сүүлчийнх байхыг хүсдэг шиг эрчүүд бүсгүйнхээ анхных байхыг хүсдэг.Оскар Уайлд
Эрчүүдийг нэгтгэдэг хоёр зүйл бий. Айдас ба Сонирхол. Наполеон Бонапарт
Би хэн нэгэн эр хүний тухай 10 секундэд л дүгнэлт хийдэг. Гэхдээ маш цөөхөн тохиолдолд энэ дүгнэлтээ өөрчилдөг. Маргарет Тетчер
Эрэгтэй хүний ааш занг хэмжих хэмжүүр нь эмэгтэйнх нь эрүүл мэнд юм. Кирил Коннолли
Эрчүүд мартдаг гэхдээ хэзээ ч уучилдаггүй. Харин эмэгтэйчүүд уучилдаг ч хэзээ ч мартдаггүй. Роберт Иордан
Нэгэнт эвдэрсэн эр хүнийг засахаас хөвгүүдийг хүчирхэг болгож хүмүүжүүлэх нь илүү амархан. Фредерик Дугласс
Би нөхрийнхөө эхнэр нь байгаагаараа маш их бахархдаг. Жулиана Маргюлис
Эрчүүд яг л ган төмөр мэт. Тэд шинж чанараа алдах юм бол үнэ цэнээ алддаг. Чак Норрис
Үргэлж өөрийнхөө чадварыг хөгжүүлж байдаг эрчүүдэд л “том” ажил зохидог. Теодер Рузвельт
Жинхэнэ эрчүүд өөр бүсгүй хайж эхлэхээсээ өмнө өмнөх харилцаагаа дуусгадаг. Anonymous
Ухаалаг эрчүүд хэлэх зүйл байгаа учир ярьдаг бол тэнэг эрчүүд юу ч хамаагүй ярьдаг. Платон
Хүчирхэг эр хүн гэж ганцаараа байхдаа ч хүчирхэг байдаг эрийг хэлнэ. Фредерих Шиллер
Хамгийн ухаалаг эрчүүд хошин шогийн мэдрэмж өндөртэй байдаг. Л.Толстой
Оюун ухаан, мэдрэмж хоёроо ялгаж, салгаж чаддаг эрчүүдийг ухаантай гэнэ. Наполеон Бонапарт