Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Ленноны “хөгжимлөг” эшлэлүүд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
  • Хайр бол чиний ургуулж арчлах ёстой цэцэг.

 

  • Бүх хүмүүс энх амгалан амьдарч байна гэж төсөөл дөө. Чи намайг мөрөөдөгч гэж хэлж магадгүй ч би ганцаараа биш. Чи ч гэсэн нэг өдөр бидэнтэй нийлж нэг дэлхийд амьдрах болно.

 

  • Хүмүүс чамайг хэн гэж хэлэх бол гэж бодоод хэрэггүй. Чи бол чи!

 

  • Хэн нэг тэнэгийн цаана агуу эмэгтэй байдаг нь хэвийн үзэгдэл.

 

  • Завгүй ажиллаж явах үед чинь тохиолдох зүйлсийг амьдрал гэдэг юм.

 

  • Хөгжим бол бүх хүний өмч. Зөвхөн цомог үйлдвэрлэгчид л хэн нэгний өмч гэж боддог байх.

 

  • Сюрреализм надад хүчтэй нөлөөлснөөр би миний сэтгэлд байдаг дүрслэлүүд солиорол биш юм гэдгийг ойлгосон. Сюрреализм бол миний хувьд бодит ертөнц.

 

  • Над шиг хүмүүсийн нийгэмд гүйцэтгэх үүрэг бол бүгдийн мэдэрч байгааг илэрхийлэх. Харин хэрхэн мэдрэхийг заах биш, номлох биш, удирдах биш.

 

  • Цаг хугацаа ямар ч шархыг эдгээнэ гэдэгт би итгэдэг.

 

  • Чамд хэрэгтэй цорын ганц зүйл бол хайр.

 

  • Манай үеийнхэн, 60-аад оныхон бид Шинэ ертөнцийг нээхээр нэг хөлөг онгоцонд хамтдаа сууж явсан юм. Харин тэр хөлгийн зам заагч нь Битлз байлаа.

 

  • Хэрвээ хүмүүс намайг биеэ тоосон этгээд гэж хэлж байгаа бол үүнийг би хийж байгаа зүйлдээ итгэлтэй байгаагийн минь төлөө үзүүлж буй хүндлэл гэж ойлгоно.

 

  • Бид одоо Исүсээс ч илүү алдартай болсон. Рок н ролл, Христийн шашин хоёрын аль нь эхэнд зогсож байгааг би хэлж мэдэхгүй байна.

 

  • Ямар ч шалтгаантай байсан аллагыг би хүлээн зөвшөөрөхгүй!