Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Фёдор Достоевскийн СУРГАМЖИТ ЭШЛЭЛҮҮД

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Фёдор Михайлович Достоевский бол хүний сэтгэлийн жинхэнэ судлаач  байлаа. Түүнийг хүний сэтгэлийн хамгийн гүнд хүрч чадсан зохиолч гэдэг. Ингээд түүний хэлсэн үгсээс гайхалтай эшлэлүүдийг нь хүргэж байна.

 

 

  • Хүн төрөлхтний амьдралын хамгийн гол, магадгүй цорын ганц хууль бол нигүүлсэл юм
  • Өөрийгөө зөнд нь орхих биш, харин өөрийгөө бүрэн хянаж байхыг эрх чөлөө гэдэг
  • Бүх юманд давж гарахад аюултай хилийн дээс шугам гэж байдаг, түүнийг нэгэнт давчихвал эргэж буцах аргагүй болно
  • Аз жаргал гэж түүнд хүрэх замыг хэлдэг, түүнээс аз жаргал өөрөө биш
  • Ном уншихаа зогсоовол сэтгэн бодохоо болино.
  • Тав тухтай байдалд аз жаргал байхгүй, түүнийг зовлонгоор худалдаж авдаг юм.
  • Гоо сайхан ертөнцийг аварна.
  • Амжилт олоогүй зохиолч маш ширүүн шүүмжлэгч болдог, энэ нь сул, амт муутай дарс сайн цуу болдогтой ижил.
  • Хэрвээ зам зуур хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал чи хэзээ ч зорилгодоо хүрэхгүй.
  • Хайргүй үнэн бол худлаа гэсэн үг.
  • Хүүхдүүдийн дэргэд байхад сэтгэл эдгэрдэг.
  • Бусдад тус хүргэх хүсэлтэй хүний гар хүлээтэй байсан ч олон сайн зүйл хийж чадна.
  • Нөхөр минь, дуугүй байх нь сайн, сайхан, бас аюулгүй гэдгийг санаж яв.
  • Ой санамжаа гомдол гутралаар дүүргээд хэрэггүй, тэнд сайхан дурсамжаа хадгалах зай хэрэгтэй.
  • Би өөртэйгээ ярьдаг шигээ ядаж нэг хүнтэй бүх зүйлсийн талаар ярилцаж үзмээр байна.
  • Хүнийг хайрлах гэдэг нь түүнийг Бурхны нүдээр харахыг хэлнэ.