Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа.
Үүний үр дүнд БШУЯ-ны захиалгаар хүн ам ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Канад технологийн модон бүтцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд 102 цэцэрлэгийн байр барьж ашиглалтад оруулах ажээ.