Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл өнөөдөр зарим сайтуудаар цацагдлаа. Энэ мэдээллийг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр үгүйсгэсэн юм.
Тэрбээр "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох #Өргөдлөө өгсөн гэж үндэслэлгүй худлаа мэдээ" гэж өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгдлээ.
Засгийн газрын асуудлыг энэ сарын 7-ны дотор УИХ шийдэх ёстой. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хурал өнөөдөр болох байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар одоо болтол эхлээгүй байна.