Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны эхний хагас жилд эдийн засаг 5.3 хувиар ӨСЛӨӨ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.9 төгрөгөөр буюу 5.3% өссөн тухай Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр мэдээллээ. 

Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 60.3 (2.5%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 (7.9%) тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 (21.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ДНБ-д 2017 оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ 62.7 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 31.8 хувь, цэвэр экспорт 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 7.6 пункт,  цэвэр экспорт 2.3 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 9.9 пунктээр буурсан байна.

 

Эх сурвалж: ҮСХ