2018 оны 1 сарын 9
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болоод зургаан сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд зургаан зөвлөх томилжээ. Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын, Т.Тэгшжаргалыг Гадаад бодлогын, Ц.Хуланг Соёл, шашны бодлогын, Д.Пүрэвдавааг Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан, Д.Үүрийнтуяаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Г.Уянгыг Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхөөр томилсон байна.