Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбат: Мөрдөн байцаах газрыг дахин байгуулахыг шаардаж байна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаар “Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Б.Энхбат "Бид нэр бүхий хүмүүсийг Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт өгнө. Хэрэв шалгаж өгөхгүй бол бид албан ёсоор баримтуудыг нь гаргаж, олон нийтэд ил болгоно. Монгол Улсын эрүүгийн хууль, бусад хуулийг хүндэтгэхгүй.

Эх орон, газар нутгийнхаа төлөө  үхэхгүй амь, урсахгүй цус гэж байддаггүй. Гэхдээ бид тийм байдалд хүрэхийг хүсэхгүй байгаа ч шахсаар байгаад буланд тулвал яах ч аргагүй. Манай бүлгэм Хууль зүйн яамнаас болон Засгийн газраас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг дахин байгуулах шаардлага тавьж байгаа. Учир нь энэ албыг татан буулгасанаар дураараа дургих явдлыг ихэсгэсэн. Тиймээс дахин байгуулахыг шаардаж байна" гэлээ.

Мөн энэ үеэр хэдий нэр бүхий албан тушаалтантай холбоотой олон баримт байгаа ч, Авлигатай тэмцэх газар эхэлж шалган, шийдвэр гаргахыг хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.