2018/02/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.63₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
00:00
S32
-23°
01:00
S32
-26°
02:00
S44
-26°
03:00
S44
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
11:00
S32
-20°

Г.Баасан: АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс "АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/772519846266919/

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.

102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан.

Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.

УБТЗ-ын гурван ажилтныг ажлаас нь халсан зэрэг хэрэг юм. Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан.

Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.

АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог.

АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж.

Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй" гэлээ.

 

x