ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

360: "Газарт буусан" ИД ШИД

Ч.Болортуяа
2017 оны 9 сарын 14
iKon.MN
 

"Зун яг юу болоод өнгөрснийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч хурдан өнгөрөв дөө" гэж толгой сэгсрэн суух Ч.Ганжавхлан. 

Үйл явдал дэндүү хурдан өрнөж асар богино хугацаанд төсөөлөхөд бэрх олон ажлыг амжуулсан тэрбээр энэ бүгдээ өөрөө гайхах нь аргагүй биз.
 
2017 оны хоёрдугаар сарын 7-нд түүний "Ид шидийг бүтээнэ гэдэгтээ итгэж байна"  ярилцлагыг "Өглөөний хүн" буланд нийтэлж байлаа. Энэ үеэс долоон сарын хугацаа өнгөрч хоосон асан газарт тэрбээр өөрийн зорьсон "Ид шидийн орон"-ыг бүтээжээ. 

Бүр тодруулбал, 2017.02.07-нд "Яг одоо төслийг бүтээн байгуулахад иргэдээс 16.5 сая төгрөгийн хандив цуглаад байна" гэж байв. Харин төсөл бүтэх үнэ тэрбум гаруй төгрөг байж энэ их мөнгийг босгож чадах болов уу гэсэн болгоомж хүн бүрт байсан биз. 

Харин энэхэн хугацаанд 531 сая төгрөгийг шууд мөнгөн хэлбэрээр, 509 сая орчим төгрөгийг гэрээ болон бэлэглэлийн хандиваар буюу тэрбум гаруй төгрөгийг хандив, зарим төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр босгон зорилгодоо хүрээд байгаа юм. 

Original Image Дараа
Modified Image Өмнө
 

Өнөөдрийн байдлаар барилга, дэд бүтцийн ажлууд 100 хувьтай дуусч маргааш нээлтээ хийхэд бэлэн болоод байна. "Нээлт гурван хоног болох бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар төсөлд хөрөнгө оруулалт хийснээ хүмүүс маань ирж харж, зургаа авхуулж өөрсдийгөө алдаршуулах хэрэгтэй" гэж Ч.Ганжавхлан ярив. 

 
Баруун гар талаас, Ч.Ганжавхлан, Ч.Болортуяа нар,

Хоёрдугаар сарын эхээр очиж танилцаж байсан хоосон газарт өнөөдрийн байдлаар 8x15 метрийн харьцаатай хоёр барилга, 50 хүүхдийн багтаамжтай саравч, өв соёл уламжлалын 6 ханатай гэр, гадна тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан болон хөл бөмбөгийн талбай, хүлэмж, ногоон байгууламж, уран зохиомжит зураг, гурван айлын төгөл хотхон, зам талбайн гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгээд байна.​​

2017 оны долоодугаар сарын 10-нд Ч.Ганжавхлангийн "Гал алдлаа" гэх мэдэгдэл олон хүнийг цочролд оруулав. 

“Наадмын өмнөх өдөр цалингаа тавьж чадахгүй гал алдав. Ажлаа хийчихсэн барилгын бригадууд зарим нь тэвчээр алдан бүр телевиз дуудахдаа хүрчихсэн сууж байлаа. Чаддаг мэддэг маань тарниа цуглуулж байгаад гал унтрааж нэг удаа аргалав. Данс улайгаад хэд хонов. Зуурмаг, цонхны үлдэгдэл гээд овоо хэдэн сая төгрөгний өртэй тууж явна.

Гэхдээ бүх юм дэндүү сайхан бүтэж ямар ч асуудалгүй бүхнийг шийдээд хамтдаа ард нь гарах болно оо. Юу үнэн энэ үнэн. Юу ч үгүйгээс өдийг хүрэхдээ БИД үүнийг л ойлгосон юм даа. Кээндигээ илгээгээрэй” гэсэн мэдэгдэл олон хүнийг сандралд оруулж маргааш өглөө босоод ирэхэд нь найман сая төгрөгийг иргэд дансанд нь шилжүүлсэн байж. Энэ бол төсөл эхэлснээс хойшх нэг өдрийн дотор тэдний дансанд орсон хамгийн их мөнгө биш. Гэхдээ хамгийн олон хүний хандив энэ. Тав нь тавыгаа, арав нь арван мянгыгаа гээд 20 хуудас хуулга бүхий шилжүүлгийг иргэд шилжүүлэхдээ “Энэ төслийг битгий зогсоогоорой”, “Битгий шантраарай” гэх үгсийг утга дээр нь бичиж шилжүүлсээр найман сая төгрөг буюу төсөл залгуулах мөнгийг нэг шөнийн дотор босгожээ.  

Энэ бүхэн мэдээж ганцхан Ч.Ганжавхлан биш түүгээр тэргүүлүүлсэн сайн дурын олон зуун залуу, барилгачид, хандивлагчдын бий болгосон ИД ШИД юм. 

Ид шидийг бүтээхдээ тэд маш ухаалаг шийдлүүдийг ашигласан байна. 

Баянхошуу Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд сүндэрлэсэн энэ бүтээн байгуулалт таван ЭКО шаардлагыг бүрэн хангаад байна. 

Үүнд:

  • “Ид шидийн орон” –оос нэг ч нүүрсний утаа гарахгүй. Барилгуудын халаалтыг тосон халаагуур, ажилчдын байрлах гэрийг шалнаас халах технологиор бүтээсэн байна. 
  • Нарны эрчим хүч ашиглана. Зуны саруудад бүрэн нарны эрчим хүчээр ажиллах эрчим хүчний шийдлийг хийгээд байна. 
  • Хөрсний бохирдол үүсгэхгүй. Анх “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлэхээр тухайн орчны гүний усыг шинжилж үзэхэд маш өндөр бохирдолтой гарсан байна. Харин энд усыг олон шатлалт шүүлтүүрээр цэвэршүүлж гоожуураасаа дээд зэргийн цэвэршүүлсэн ус уух боломжтой болжээ. Харин ашигласан ус болон бохироо дахин цэвэршүүлэн саарал ус гаргах гэх мэт ухаалаг шийдлүүдийг энд хийжээ. 
  • Хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ээлтэй, эко орчинг санал болгоно гээд нийт таван ЭКО шаардлагыг САЙН ДУРААРАА  бий болгожээ. 

Есдүгээр сарын 15-17-н гэсэн гурван өдөр нээлттэй өдөрлөгийг хийж тус бүтээн байгуулалтаа “Лантуун Дохио” ТББ иргэдэд танилцуулна.  Энэ төвийг "захиалагч" хүүхэд багачууд нь тууз хайчилна. Ашиглалтад орохыг тэсч ядсан хүүхэд багачууд хэдийнээ тэнд бөөгнөрч тоглох нь тоглож, нарлах нь нарлах болжээ. 

Харин үүнээс  хойш томчууд төвийнхөө үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна. ​

Ажил анх ингэж эхэлсэн

Харин одоо "Ид шидийн орон" агаараас орчны харагдах байдлаар ингэж харагдаж байна. 

ШАНТРАХГҮЙ ... 

2017 оны наймдугаар сарын 17-ны тэр өдөр “Ид шидийн орон”-ы хувьд ХАР ӨДӨР байв. 

Энэ төслийг анх санаачилж хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил Солонгос Улсад суралцаж “Ид шидийн орон”-ы эрхлэгчээр нь ажиллах ёстой байсан С.Гүлсара сайн үйлсийн үйл хэргээ үргэлжлүүлж яваад зуурдаар таалал төгсөв. 

Хамаг ажил шуударч, барилгын ажлын санхүүжилт цэгцэрч явтал ийнхүү том гарз тохиосон нь “Лантуу Дохио” –ийн хувьд учирж буй  хамгийн том сорилт болоод байгаа талаар Ч.Ганжавхлан ярьж байлаа. 

Хоёрдугаар сард түүнтэй уулзахад төслийн санхүүжилт, барилга байгууламжийг бид зохицуулна. Харин үйл ажиллагааг нь энэ төслийг санаачилсан бас мэргэшсэн Сараа эгч маань аваад явна гэж ярьж байв. Харин энэ бүхэн өнөөдөр нөхөж баршгүй том орон зайг үлдээв. 

Гэхдээ нэгэнт шуударсан хүмүүс өнөөдөр ч төслийн үйл ажиллагааг авч явах мэргэжлийн байгууллага, хамт олнуудтай зөвшилцөн хэлэлцэж сонгон шалгаруулалтаа хийсээр байна. 

“Ид шидийн орон” ашиглалтад орсноор хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр, бие сэтгэл зүйн тусламж үзүүлэх үйлчилгээ, хууль, хүний эрхийн хамгаалалт үзүүлэх, хүүхэд, гэр бүл хөгжлийн сургалтууд, цэцэрлэг/өдөр өнжүүлэх, ном, соёл, спортын цогцолбор, танхимууд ажиллах юм. 

Энэ бүгдийг гүйцэтгэж чадах мэргэжлийн баг хамт олонтой менежментийн гэрээ хийх замаар хамтран ажиллах зорилгыг Ч.Ганжавхлан тавиад байна. 

Харин үйл ажиллагааны санхүүжилтийн хувьд эхний цөөхөн сарын санхүүжилтийг шийдээд байгаа бөгөөд туршилтаар нэгээс хоёр сар ажиллаж зардлын тооцоогоо гаргаж аваад дараагийн САНХҮҮЖИЛТ БОСГОХ АЖИЛДАА Ч.ГАНЖАВХЛАН МОРДОНО. 

Гадаад, дотоодын хандивлагчдад итгэл төрүүлэхүйц байхын тулд, нөгөөтэйгүүр санхүүгийн сахилга батад суралцахын тулд “Ид шидийн орон” төслийн санхүүгийн тайланд олон улсад томд тооцогдох “Эрнст энд Янг” аудит хийж өгөхөөр болсон байна. 

Нийтдээ 20 орчим сая төгрөгийн аудитын үйлчилгээг тэд үнэгүй хийж өгөхөөр болсон мэдээг Ч.Ганжавхлан баяртайгаар хуваалцсан юм. Олон улсын аудитын компани хүртэл хандив өгч байна гэж үү гэсэн миний асуултад “Уг нь тэгдэггүй юм билээ. Харин бидний хүсэлтийг бол зөвшөөрсөн” гэж тэр инээмсэглэн хэлэв. 

“Энэнтэйгээ байхад бид дараа дараагийн цаашлаад олон улсын төслүүдээс санхүүжилт татах гол зүйл минь юм шүү дээ” гэж Ч.Ганжавхлан “Эрнст энд Янг” –тай байгуулсан гэрээгээ илж таалан инээд алдана. 

Олон хүний хөлс хөдөлмөрөөр, мөнгөөр, бүтээгдэхүүн, эд зүйлээр, үйлчилгээгээр, сэтгэлээр цаашлаад мянга мянган урмын үгээр өнөөдөр “Ид шидийн орон” бослоо. 

Хандивлагчдын нэрсийг энд жагсаавал олон зуун хүн дотор зарим нэг байгууллага, хамт олон, хувь хүнийг орхигдуулж гэм үйлдэж магад. Харин тэдгээр алдартнуудын жагсаалтыг та ЭНД дарж танилцах боломжтой. Монгол төдийгүй дэлхийн 17 орноос бүрдсэн хандивлагчид энд бий. 

Хүн хүнээр л дутдаг гэдэг дээ... Газарт буусан “Ид шидийн орон”-той та очиж танилцаарай. 

Тэнд хамт байж "ГЭРЭЛ НЭМЭЭРЭЙ" ...

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
208
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Soko [202.179.27.203] 2017/9/15
Yasan mundag humuus ve, hun yu tarina tuugee huraana gedeg . Ta buhnii ajil uilsd uneheer tom amjiltiig husie :hugging:
2 | 0 Хариулах
Тоожил [139.5.217.77] 2017/9/15
Сайхан, сайн бүтээн байгуулалт байна, "Анхны хайраа бүү орхи"гэж үг БИБЛИд байдаг юм үүнийг санагдууллаа Энэ үгийг санаж зүрх сэтгэлдээ сийлвэл ажил үйлс нь ерөөгдөх л болно эс санах аваас /өөрсдийгөө алдаршуулах хүсэл сэтгэл нь байгаад л / дэлхийн хүнээс өөрц юув, дэлхийн хүн үүнийг хийдэг л биз ээ
0 | 3 Хариулах
Зочин [202.179.16.144] 2017/9/15
Уучлаарай чи өөрөө Библи. Энэ бол Монгол түмний хүсэл биелсэн ИД ШИД
5 | 1 Хариулах
mgl [43.228.131.108] 2017/9/15
Библи энэ тэр гэж мангартаад байхын наад библи чинь энд ерөөсөө хамаагүй ялангуяа монголд бүр ч хамаагүй. Танайхан баахан залбируулаад тэр залбирлыг нь бурхан сонслоо ч гэх шиг тийм юм байдаггүй юм. Зүгээр л хүний бодлын хүч л нөлөөлж байгаа хэрэг та нар зүгээр л монголоос гар
5 | 1 Хариулах
Зочин [122.201.25.46] 2017/9/15
ГАЙХАМШИГТАЙ. МУНДАГ ЗАЛУУ ЮМ АА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
1 | 0 Хариулах
ggg [202.55.191.194] 2017/9/15
ugaasaa bayan ailiin batsaan dvv ni gej bas neg bayan ailin erh ohin . hen ch mungutei bol yug ch hiij chadna
1 | 15 Хариулах
Зочин [202.131.243.190] 2017/9/15
chi bitii huts [хориотой үг] mine.
2 | 0 Хариулах
иргэн [27.123.214.107] 2017/9/16
Ганжавхлангийн ээж нь сая Шийлэгдамбатай цуг авлига авсан ЭМСЯ-ны Торийн нарийн бичгийн дарга байсан Ганчимэг шд. Ээж нь авлига аваал, хуу нь хандив цуглуулаал. Овоо гэр бул бна да
1 | 5 Хариулах
Зочин [202.70.46.216] 2017/9/15
Daraa n tged huviin tsetserleg sur bolchihson huuheduudiig tulburtei surgana gj shogtood baivdaa aalz meen
1 | 13 Хариулах
Зочин [27.123.214.84] 2017/9/15
Ийм бодолтой чи өөрөө атаач аалз!
4 | 0 Хариулах
Зочин [202.131.242.23] 2017/9/15
Аалз минь энд чиний л сөрөг коммент дутаж гэнэ дээ. Яахлаараа ийм өлөн байдаг байна аа. Ийм сайхан гэгээлэг мэдээний хажуугаар дуугай өнгөрчиж чадахгүй байна уу [хориотой үг] минь. Өөрөө энэ бүхнийг хийж чадахгүй болохоор атаархсандаа хуцаж байхаар хол очиж үхээч аалз минь.
2 | 1 Хариулах
Зочин [157.97.121.97] 2017/9/15
Tegeed huviin bolohgui oor yah yum? Chi yag huseed baigaa yum? Ogorson ongorson setgegeeteigee uhej daldar
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.216] 2017/9/15
Humuusiin uruvch saihan setgel deer n durulj bosno gedeg chine ene shudee
0 | 2 Хариулах
Khulan [122.201.28.14] 2017/9/15
Gaihaltai!!!
3 | 0 Хариулах
Зочин [60.251.104.164] 2017/9/15
Mongoliin ireeduid hiij baigaa HAMGIIN zov horongo oruulalt!!! Oor magtah ug oldohguinee! Tsaashdiin ajild ni amjilt husey!
6 | 0 Хариулах
Төр [202.9.40.7] 2017/9/14
Ичиж үхээсэй энэ төр барьж байгаа хүмүүс. Ард түмэн энэ новшын хувалзнуудаас хэзээ салах юм бэ? Та нар 100 мянгхан төгрөгөөр хэд хоног амьдрах гээд байгаа юу бэ?
10 | 0 Хариулах
Зочин [27.123.214.82] 2017/9/14
Жэнког жүдо 100 эрхэм ерөнхийлөгч болгосон бол ид шидийн орон хэнийг УИХ гишүүн болгох вэ?
3 | 18 Хариулах
Зочин [150.129.143.180] 2017/9/15
Ugaasa daraachin songuliar zoolltoi gaigui ailiin huuhed yum gee biz
0 | 1 Хариулах
Зочин [103.26.194.52] 2017/9/14
bayar hurgey, talarhlaa bayarlla l gej helida ene bol id shid gaihamshig
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.52] 2017/9/14
Odo ene chni ehlel inged ulger jishee awad suraltsad niigemd hergtei buteen baigulaltud barih hergtei for millenials ternes odoo ene tor zasgaas yum haraad yu ch nemergui
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.170] 2017/9/14
Дансандаа 1сая доллар мартдаг [хориотой үг] энэ залуугийн хажууд нь хэн болох вэ ?
3 | 0 Хариулах
Зочин [103.26.195.1] 2017/9/14
medehgui
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.81] 2017/9/14
Хандив өгсөн, оролцсон бүх хүмүүст баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.177.236] 2017/9/14
Хандив нэрээр бусдын хөлс хүчийг шавхан байж өөрийн юмтай болчихоод нэг их буян үйлдсэн баатар аятай бхаас ичээсэй. Жинхэнэ өөрийн хүчээр зүтгэж бүтээн бгуулалт хийхээс шал ондоо ойлголт шүү
4 | 47 Хариулах
зочин [203.91.118.50] 2017/9/14
Чи юу бүтээв дээ харлуулагчаа
9 | 0 Хариулах
Зочин [27.123.214.81] 2017/9/14
Өөрийн юм аа ?
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2017/9/14
Эргүү бацаан мини хол очиж унга эсвэл дэлхийгээс зайл
3 | 1 Хариулах
Zochin [103.57.93.61] 2017/9/14
Ene xun niigmiin xariutslagaa uxamsralaad busdiin toloo ireeduin sn saixnii toloo ene buxniig xiij mongolchuudaar oorsdoor n bosguulsn zovxn Ganjavxlan gdg xun Lantuu doxio tbb gj yvj bga ch gsn mongolchuudin buteen baiguulalt xarin chi kom nii araas xeruul xiij xun muulj xunees oo xaixaas oor yu xj chadaj bgn hha ichix bulchirxaitai bx xeregtei shu burhan orshoog
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.52] 2017/9/14
Za ooro neg hiisen yuma haruulaadxda ooro archagui huwtssa ch ugaaj chddaggui haltaisan nowsh bgada tgched soliorj dongsono shu erguu nowsh mine
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.23] 2017/9/15
Эргүү гөлөг минь чам шиг юм юу ойлгохов дээ. Өөрийн юм гэж эндээс ямар ашиг олохын лалараа.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.23] 2017/9/14
ЛАГ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.170] 2017/9/14
76 haraad bogs ni ulaaj bgaa.
11 | 0 Хариулах
Юу нь ч улайхаасаа [59.153.114.188] 2017/9/15
Юу нь чулайхаасаа өнгөрсөн бхөө тэр 76 мэдрэлгүй мэдрэмжгүй гарууд
0 | 0 Хариулах
Зочин [122.201.25.46] 2017/9/14
ГАЙХАМШИГТАЙ. МУНДАГ ЗАЛУУ ЮМ АА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
7 | 0 Хариулах
Зочин [202.70.46.231] 2017/9/14
Facebook байгаагүй бол энэ их хандив цугларах нь эргэлзээтэй. Тэгэхээр facebook хэрэгтэй ч юм шиг
2 | 0 Хариулах
Zochin [119.40.100.222] 2017/9/14
mundag zaluu yum aa
3 | 0 Хариулах
Зочин [202.70.40.122] 2017/9/14
jinhene lantuu
5 | 0 Хариулах
Зочин [202.70.46.232] 2017/9/14
Дөрвөлжин байшин бүү бариач зүгээр л энерг и эв нэгдэл хайр хүндлэл эд хсрөнгө аз хийморь сордог дөрвөн муу өнцөг үүсгэсэн тэр дөрвөн өнцөг харилцан таталцаатай муу муухай хир анерги гарз үүсгэх энерги бүрэлдүүлдэг. Монгол гэрэн байраа бариач. Голын өраө зуухтай 2 дугуй хэлвэртэй баганатай зочны голын өрөө. Тойруулаад гэр шиг дугуй дугуй өрөөнүүд бариадд бүх талаараа эрүүл энергитэй элвэг дэлвэг энх амар сайхан аиьдрал дээшилэн элгэрнэ ионголд ахиад. Монгол Тэнгэрийн доор сайхан жарган амьдаряа гэвэл монгол эх орняхоо талаар нэг цацчихсан сувд шиг бөмбөгөр цагаан сувдан гэрэн байраа бариад жаргах зохицолоо бүтээгээч монгол минь. Э
0 | 44 Хариулах
Зочин [48.116.30.190] 2017/9/14
зассс хуцоо чи
10 | 0 Хариулах
bb [118.151.148.164] 2017/9/14
Chi barichih.Chamd ch bas bodol & bolomj baigaa.
10 | 0 Хариулах
Зочин [27.123.214.80] 2017/9/14
Бүр нэг ядчихсан
3 | 0 Хариулах
Зочин [172.58.136.219] 2017/9/14
Shar hadnii orgodol
6 | 0 Хариулах
Зочин [124.158.112.31] 2017/9/14
тлл зайл даа чи
0 | 2 Хариулах
Зочин [103.26.194.52] 2017/9/14
zow bichij surchad soliororoi ergu yumnud yrij hutsxaas tsaashgui
1 | 0 Хариулах
Шааа муу [хориотой үг] минь [202.9.42.119] 2017/9/14
Тэр бөмбөгөр цагаантайгаа зайл хулгайчаа
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.180] 2017/9/15
Javhlan yumuu chi
1 | 0 Хариулах
Зочин [172.58.137.225] 2017/9/14
Wooow vneheer mundag zaluu. 26 jil tur hiij chadaagvi gaihamshigiig bvteej chadajee.
15 | 1 Хариулах
Saikhanaa [122.201.23.75] 2017/9/14
Yamar mundag um bee. Olon zaluus ulger jishee avah bhaa. Amjilt husiye!
17 | 0 Хариулах