Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МАЙДАР ЭРГЭХ ЁСЛОЛД сүсэгтэн олон оролцлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 4 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

- Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслол өнөөдөр боллоо -

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Майдар бурханыг их эртнээсээ шүтэж ирсэн ийм түүх доржив байдаг. Жишээлбэл бидний анхлан дэлгэрэлтийн үеийн Хятадын Тансан лам Пахиан гэх мэтийн олон лам нар Энэтхэг рүү явж, Хятадад бурханы шашин залж байх тэр үедээ Дээд Монгол болоод Монголын нутгаар дамжиж явсан замын тэмдэглэлдээ бол Майдар эргэж байсан тухай байдаг гэж тэгээд тийм учраас бол Зиваадамдин лам бол их эртнээсээ бурханы шашин Майдарын шүтлэгтэй байсан юм байна гэдгийг ингэж одоо дүгнэсэн.

Энэ агуу их буяныг бүтээж байгаа энэ олон сайхан хүмүүсийн буянд даган баясаж, та бүхэн урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй байж, барцадгүй мэнд, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд нь өнөр өтгөн байхын хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөлийг дэвшүүлж байна даа. 

Энэ бол Майдарын эрин. Майдарын ном ойрхон ирсний гэрч тэмдэг. Майдарын шашин бол ердөө бурханы шашны үргэлжлэл. Энэ бол өөр шашин биш, шинэ ном бус. Шантидева гэгээний хэлсэн үгийг дахин сануулъя. Бусдад хүргэсэн тус өөрийн аз жаргалын шалтгаан гэдэг бол маш энгийн ойлголт. Энгийн учраас агуу. Сайн бүхэн дэлгэрэх болтугай." гэв.

Майдар эргэхийн учир

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг. 

Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Ийнхүү тус ёслолоор Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйлийг хийдэг ба 5 их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай. Олуулаа хийсэн буяны үрд ард олон, хүн зон амгалан жаргалангаар цэнгэдэг жамтай.

Бидний хураасан буяны хүчээр даян дэлхий амар амгалан, ган зуд, газар усны аюулгүй, хүн ард эрүүл энх, эв найртай, элэг бүтэн, эд баялаг төгс болох болтугай. 

Мөн Улаанбаатарчуудыг ундаалагч Туул гол маань хэзээд үл тасарч, ус нь цэнгэг, бургас нь бүтэн, хайрга нь элбэг, загас нь харангадахгүй байх болтугай.

ТҮҮХ: Хүрээний Майдар эргэх ёслол

Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд

Фото
Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
14
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
15
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
16
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
17
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
18
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
19
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
20
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
21
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
22
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
23
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
24
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
25
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
26
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
27
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
28
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
29
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
30
Гэрэл зургийг mpa.mn