Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн тахилгат ХААН УУЛС

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 16
iKon.MN

Гэрэл зурагчин Б.Баярын ээлжит бүтээлүүдийг толилуулж байна. Энэ удаа Монгол Улсын бахархал болсон Төрийн тахилгат уулсын гайхалтай зургуудыг нийтэллээ. Монгол Улс эдгээр арван уулыг 1995-2007 оны хооронд Төрийн тахилгат болгосон байдаг. 

Монголчууд уул овоогоо тахин шүтэж, аргадан биширч, хайрлан хамгаалж, төрийн болон орон нутгийн хэмжээнд тахилгын ёслолыг эртнээс нааш үйлдэж ирсэн байдаг билээ. Ёслолын үеэр амьтны амийг тэвчиж, цус гаргах, архи уух, маргалдаж сөргөлдөх, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах болон ёслолын дэг, дарааллыг зөрчихийг цээрлэдэг ажээ. 
 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.

Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу


 

Зураг
1
Сутай хайрхан, Ховд, Говь-Алтай аймаг

Зураг
2

Зураг
3
Отгонтэнгэр хайрхан, Завхан аймаг

Зураг
4
Хан хөхийн нуруу, Увс аймаг

Зураг
5
Алтай Таван богд, Баян-Өлгий аймаг

Зураг
6
Алтан хөхий уул, Ховд аймаг

Зураг
7
Алтан Дарь овоо, Сүхбаатар аймаг

Зураг
8
Говь Гурван сайхан уул, Өмнөговь аймаг

Зураг
9
Богд уул, Төв аймаг

Зураг
10
Суварга хайрхан, Архангай аймаг