Гэрэл зурагчин Б.Баярын ээлжит бүтээлээс толилуулж байна. Байгал нуурын зүүн талаас нь Баргузин болон Сэлэнгэ мөрнүүд цутгаж, хойд талаас нь Ангар мөрөн эх аван урсдаг. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэгддэг тус нуур нь дэлхийн хамгийн тунгалаг, гүн нуур юм.
Байгал нуур 636 км үргэлжилнэ.
Хамгийн гайхалтай нь дэлхийн гадаргын цэвэр усны 20 хувийг эзэлдэг юм байна. Тиймдээ ч Байгал нуур ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!