ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудын 25% нь л төгссөн даруйдаа ажлын байртай болж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрвөн жил аав, ээжийнхээ гарыг харан байж сургуулиа төгссөн залууст ажлын байртай болох магадлал тун бага байна.

Их, дээд сургууль төгсөгчдийн дөрөвний нэг нь л сургуулиа төгсөөд ажлын байртай болж байгааг БСШУ-ны яамны статистик мэдээллээс харж болно. Үүнээс үзвэл диплом өвөртөлсөн хэдий ч ажилгүйчүүдийн эгнээ улам өргөжсөөр байна. 

Диплом өвөртөлсөн ажилгүйчүүд буюу ид хөдөлмөрлөх насны залуус нийт ажилгүйчүүдийн /бүртгэлтэй ажилгүйчүүдийн/ 29.2 хувийг бүрдүүлж байна.

Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас улсын хэмжээнд нийт 96.5 мянган ажилгүй иргэн байгаа гэж мэдээлсэн бөгөөд ажилгүй иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна. 

Ажилгүйчүүдийн эгнээг хэн бүрдүүлж байгаа, ажилгүйдэл нь боловсрол, мэргэжилтэй холбоотой юу гэдгийг зарим тоон мэдээллүүд дээр үндэслэн харцгаая.

Ажилгүйчүүдийг хэн бүрдүүлж байна вэ?

Ажилгүйдлийг хүйсээр ангилбал

Ажиллах хүчний судалгааны 2015 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 96.5 мянга байсан.

Харин аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны хоёрдугаар сарын эцэст 48 мянга болсны 25.6 мянга буюу 53 хувь нь эмэгтэйчүүд, 47 хувь нь эрэгтэйчүүд байна. 

УБСЕГ-ын мэдээллээс харахад 2016 оны хоёрдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн 61.4 хувь нь 15-34 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа юм.

Ажилгүйдэлд юу нөлөөлж байна вэ, боловсролын байдал уу эсвэл тухайн хүний эзэмшсэн мэргэжил үү?

Ажилгүй иргэдийн боловсролын байдал

2016 оны хоёрдугаар сарын байдлаар нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 46.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд, 29.2 хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байна.

Харин огт боловсролгүй болон магистар, докторын зэрэгтэй боловсон хүчин нийт ажил хайгчдын тус бүр 1.2 хувийг бүрдүүлж байгаа юм.

Боловсролын байдал нь төгссөн даруйдаа ажлын байртай болоход хэрхэн нөлөөлж байна вэ?

2014-2015 оны хичээлийн жилийн нийт төгсөгчдийн (бакалавр, магистрантур, докторантур) 32.8 хувь нь төгссөн даруйдаа ажлын байртай болсон.

Докторантур төгсөгчид бараг бүхэлдээ буюу 97.2 нь, магистрантур төгсөгчдийн 76.6 хувь нь төгссөн даруйдаа ажлын байртай болж байгаа бол бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн дөнгөж 25 орчим хувь нь ажлын байртай болж байна.

Ажилгүйдэлд мэргэжил нөлөөлж байна уу?

Бакалаврын зэргээр төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл харилцан адилгүй байна. 

Төрөөс зардлыг нь дааж  салбарын яам, байгууллагын захиалгаар сургаж байгаа батлан хамгаалах, цагдаа, аюулгүй байдлын салбар, мөн тээврийн салбарыг эс тооцвол барилга архитектур болон хуулийн мэргэжлээр төгсөгчид ажлын байртай болох магадлал бусад мэргэжлээс өндөр байгаа юм. 

Харин хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, байгалийн зарим шинжлэх ухаан, байгаль хамгаалал, биеийн тамир, спорт, нийгмийн халамж зэрэг салбарын төгсөгчид дунджаар 30-аас доош хувьтай ажлын байраар хангагдаж байна.

Тайлбар: Улаан өнгөөр үзүүлсэн график нь Төрөөс зардлыг нь дааж салбарын яам, байгууллагын захиалгаар сургасан оюутнууд болно.

 
"Ажил хайгчаар бүртгүүлсэн зургаан хүн тутмын нэг нь ажилд зуучлагддаг"

Улсын хэмжээнд 96.5 мянган иргэн ажилгүй байгаа ч 2016 оны хоёрдугаар сарын байдлаар 48 мянган иргэн ажилгүй гэж бүртгүүлжээ. Үүнээс үзвэл нийт ажилгүйчүүдийн 50 орчим хувь нь л ажил идэвхтэй хайж байна гэсэн үг.  Үлдсэн 48 мянган иргэн ажил хийх хүсэлгүй байна уу, эсвэл бүргүүлсэн ч ажилтай болж чадахгүй гэж үздэг хэрэг үү.

Ажил хайж бүртгүүлсэн иргэд ажилтай болох магадлал хэр байдаг талаар БГД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн Сургалт сурталчилгаа сургалтын байгууллага хариуцсан мэргэжилтэн Ч.Ганхуягтай уулзаж, тодруулсан юм.Тэрбээр "Хөдөлмөрийн хэлтсүүд долоо хоног тутам ажлын байрны зараа шинэчилдэг бөгөөд дунджаар 200-400 ажлын байр эзнээ хүлээж байдаг. Мөн өдөр тутам шинээр ирж байгаад заруудыг нэмдэг. Эзэн нь олдохгүй байгаа ажлын байрны зарууд хадгалагдаад, дахин дахин зарлагдаад л байж байдаг" гэлээ.

"Ажил хайгчаар бүртгүүлсэн 6 хүн тутмын 1 нь ажилд зуучлагддаг"

2016 оны нэгдүгээр улирлын байдлаар БГД-ийн Хөдөлмөрийн хэлтэс гэхэд 400 гаруй ААН, байгууллагаас 1,200 гаруй нээлттэй ажлын байрны захиалга авсан байна. Тус байгууллагад он гарснаас хойш 1,200 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлж, нийт бүртгүүлсэн /өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэд багтсан/ ажил хайгчдаас одоогийн байдлаар 600 гаруй иргэн ажилд зуучлагдаад байгаа аж.

"Ажил хайгчаар бүртгүүлсэн зургаан хүн тутмын нэг нь ажилд зуучлагддаг гэсэн дундаж тоо байдаг" талаар Ч.Ганхуяг ярьж байлаа. Үүнээс үзвэл ажилгүй иргэн та аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлчихвэл шинээр зарлагдаж байгаа ажлын байрны мэдээллүүдээс хоцролгүй ажилтай болох магадлалтай байгааг харуулж байна.

 

Ажилгүй байх нь дан ганц эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй...

2015 онд нийт 24,857 хүн гэмт хэрэгт холбогдсоны 12,532 буюу 50.4 хувь нь эрхэлсэн ажилгүй иргэд байгааг ЦЕГ-аас мэдээлсэн юм. Харин 2014 онд ажилгүй мөртлөө гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоо 11,658 байсан юм. Үүнээс үзвэл ажилгүйчүүд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсээр байна. 

Эдийн засаг хямраад ажилгүйдэл нэмэгдэх тусам эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг бичигдээгүй хууль байдаг талаар судлаачид ярьдагчлан Монголд ч энэ нь бодит утгаараа бий болоод буй мэт. 

Мэдээж хэрэг ажилгүй байх нь эдийн засагт сөрөг нөлөөлөх нь ойлгомжтой. 

Цаашлаад ажилгүй байх нь дан ганц эдийн засгаар зогсохгүй хувь хүний зан төлөвт бас нөлөөлдөг болохыг Америкийн Сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаанд онцолсон байх юм. 

Тус судалгаанаас харахад ажилгүйдэл нь хүний үндсэн зан авирт өөрчлөлт авчрах шалтаг болдог бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь ажлаа алдсанаас нэгээс хоёр жилийн дотор зан авир нь таагүй болж байгааг онцолжээ.  Энэ нь тэдэнд ажил хайж, дахин ажилд ороход саад болдог байна.

Тиймээс судалгааны багийнханы зүгээс  "Ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн эдийн засагт төдийгүй хувь хүний зав аашийн төлөвт сайн нөлөөтэй" хэмээн дүгнэж байгаагаа танилцуулжээ. Тэгэхээр удаан хугацаагаар ажилгүй байх нь таны эдийн засгийн байдал, зан авирт сөргөөр нөлөөлөх нь тодорхой боллоо.

Тэгэхээр ЕБС-ийн төгсөгчид, их дээд сургуулийн оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилгүйчүүдийн эгнээнд шилжихгүйн тулд одооноос мэргэжлийн сонголтоо зөв хийх хэрэгтэй юм. Үүнээс гадна эзэмшсэн мэргэжилдээ жинхэнэ "эзэн" байх шаардлагатай байгааг ажил олгогчид шаардсаар байдаг билээ. 

 Харин ажилгүй байгаа иргэн та хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж, олон арга замаар ажил хайхаас гадна ажилгүй байх хугацаагаа өөрийнхөө хувь хүний хөгжилдөө зарцуулаарай.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
136
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
ГАЙХМААР
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.3.10] 2016/3/29
companydaa guravdagch nuhuriin dam surtchilgaa bolchih geed bga yum shig sanagdaj bna
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.29] 2016/3/29
Ажил голох биш ажил чамайг голдог гэдгээ л санаж байх хэрэгтэй дээ
5 | 5 Хариулах
Зочин [59.153.87.48] 2016/3/29
Ажлын байр хомс дээр нь хэтэрхий их их дээд сургууль байгаагийн шинж. Аж үйлдвэрийн салбар цөөтэй юм байж хэтэрхий их сургууль боловсон хүчин бэлтгэнэ. Уул нь төдий чинээгээрэй аж үйлдвэрийн салбар олон бол ийм зүйл болохгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.40] 2016/3/29
Аж үйлдвэрээ устгасны гай ш дээ. аж үйлдвэргүй улсад инженерийн боловсрол хэрэггүй. Наймаачин болсон нь илүү амьдралтай шүү.
9 | 0 Хариулах
Зочин [103.229.120.40] 2016/3/29
ЗАРИМ ХҮН ГАЙХАЖ БАЙХ ШИГ БАЙНА. ИНЖЕНЕР БОЛООД АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ 1990 ОНД МОНГОЛ УЛС АЖ ҮЙЛДВЭРЭЭ УСТГАСАН. ХУЖАА ГАНБОЛД, БААБАР, АМАРЖАРГАД НАРЫН ҮҮНД БУРУУТАЙ. ТА БҮХЭН АНУ-ЫН ЭРДЭМТЭН РОССАБИЙН ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ НОМЫГ УНШААД УЧРЫГ НЬ МЭДНЭ.
5 | 0 Хариулах
Зочин [122.201.22.64] 2016/3/29
Мөрөөдөл биш Хөдөлмөр хүнийг бий болгосон.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2016/3/29
Инженер техникийн мэргэжил өнөө үед хамгийн түрүүнд ажилд ормоор юм. Арай ч дээ. Манай улсад цаасан дээр ажилладаг хүмүүс л ажилтай байгаам бишүү
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.40] 2016/3/29
1990 онд Аж үйлдвэрээ устгаагүй бол инженер байгалийн ухааны төгсөгчид 100 хувь ажлаар хангагдана.
2 | 0 Хариулах
Зочин [203.232.227.243] 2016/3/29
Боловсролын түвшин буюу бакалавр, мастер уу гэдгээс хамаарч ажилд орох эсэх нь шийдэгдэж байгаа мэтээр ойлголт төрүүлж болохгүй санагдана. Ялангуяа докторын зэрэг бол зөвхөн их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллага зэрэг хязгаарлагдмал хүрээнд хамааралтай тул нийтэд хамааруулж болохгүй, докторын зэрэгтэй байвал ажилд орох нь хялбар мэтээр ойлгуулж боломгүй санагдана. Харин үүний оронд ТОЕФЛ эсвэл мэргэжлийн төрөл бүрийн шалгалт өгч сертификат авсан нь ямар нөлөө үзүүлж байгааг харуулж, сурталчилах нь зөв санагдана. Зөвхөн дээд сургуулийн дипломоор бус, мэргэжлийн ур чадварын сертификатын тогтолцоог нэвтрүүлэх,ажил олгогчид үүнийг харгалздаг байвал зүгээр байгаа юм.
15 | 0 Хариулах
Зочин [103.57.95.208] 2016/3/29
Яг зөв. Тэгэхгүй бол одоо яваандаа худалдагчаар PhD хамгаалсан хүнийг авна гэдэг болж ч мэднэ. Ажил олгогч нар ерөөсөө хувь хүнийг таньж чаддаггүй. Зүгээр л GPA, нас, сургууль л харна. Гэтэл ажилчныг зөв таниж олж авна гэдэг өөрөө их чухал юм байгаа шд. Тийм болоод тусдаа мэргэжил байгаа шд. Гэтэл манай хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдөө шаардлага хангахгүй байна даа.
5 | 0 Хариулах
Зочин [203.169.48.131] 2016/3/29
ugaasaa l ih deed surguuli chin busiensss shuuu dd, baiguulval baiguulana l biz ddd,.. tugsugchdud n chanargui bol zah zeelees shahagdad l yavna shuuuu,. ddd
2 | 0 Хариулах
Зочин [182.160.39.207] 2016/3/29
Монголд Их сургууль байгуулах чинь сайхан бизнес болчихоод байгаа юм бишүү. Хүний амьдралаар 4 жил тоглох ч муухай бизнес шүү.
12 | 0 Хариулах
Зочин [182.160.39.207] 2016/3/29
Мэдлэгийн бус Цол хэргэмийн нийгэм байгуулчихсан тэгээд тэр тойргоосоо гарч чадахгүй зүдэрдэг. Ээж аавыгаа зах дээр зогсоогоод сургалтынхаа төлбөрийг хийлгэдэг гээдл бодолдоо. Ямар гээч амьдрал вэ? Ази маягын амьдрал уу?
7 | 0 Хариулах
Зочин [49.0.186.131] 2016/3/29
Hedii eej aaviigaa 4 jil zogsooj bgaa ch bas muuhai setgegdel uldeeheer bichjeeeee!! Tulbur undur baina, surahgui bol bas l eej aav shigee zogsoh gd bdag. Hen bolovch saihan ajil saihan amidraliig l husne. Etseg eh ni ch huuhdee sain surguulid surgahiig bodno. Ergeed uhamsarlaad hicheej bgaa zai zavsraaraa ajil hiideg oyutnuud ch bna, hicheel nomoo hayaad urluu ushuglugchid ch bna. Etssiin dundee tuhain huuhdiin ger buliim humuujil, bagiim tuluvshil l hamgiin gol suuri ni baidag ym. 4 jil etseg ehee zovooson ch tugsuud bayrluulj bgaa ni olon gej naidaj baina. Ted ch mun huuhduudinhe tuluu ajillaj amidarna. Enend buruudaad baih zuil baihgui baih. Gagtshuu tugssun hoinoo l ooriigoo, ger bulee avj yvj chadaj bval 4 jilin hudulmur ur ashgaa ugj bgaa ni ter baih.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.180.130] 2016/3/29
tugsuud ajil hailgui amarna. esvel company baiguulj ajillah gej oroldono. tugsuud neg gazart orchood ongirood baih yum baihgui shuu
2 | 0 Хариулах
Энэбиш [203.91.119.154] 2016/3/29
Захиралын сэтэр олдохгүй болохоор ажиллахгүй байгаа хүн таних юм байна. Хүн ажилыг голохгүй ажил хүнийг голдог юм гэж үнэн шүү
4 | 0 Хариулах