ФОТО: С.Жавхлан, Т.Баясгалангийн тоглолтыг үзэгчид малчдад хандивтай иржээ
Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяны эхний тоглолт өчигдөр орой Монгол бөхийн өргөөнд боллоо.
Цас зудтай байгаа аймгуудын малчдад туслах зорилготой тоглолтын үзэгчид нэмнээ, өвс, лаа чүдэнз зэрэг малчдад хэрэг болохуйц зүйлийг хандивлалаа.
Тоглолтын бүх ашгаа малчдад эд материал болон бэлэн мөнгөөр хүргүүлнэ гэдгээ дуучид хэлж байсан.
ОБЕГ-ын өгсөн мэдээллээр Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүнд байгаа юм.
/Гэрэл зургийг mpa.mn /
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
