ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцсаар үзэсгэлэн гаргалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 14
iKon.MN

”Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейд үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцасуудын үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэнд дундад зууны үед Монгол цэргүүдийн эдлэж хэрэглэж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум бусад зэр зэвсэг, хаадын хөрөг зургууд, Олноо өргөгдсөн Хаант Монгол улсын үеийн арваны даргын хиур, зуун цэрэг захирах түшмэлийн далбаа, дун бүрээг дэлгэжээ. Мөн 1921 оноос хойших цэргийн түүхэнд холбогдох эд өлгүүд, Бүх цэргийн их Жанжин туг, анги хороод, дивизүүдийн байлдааны тугууд, Есөн хөлт цагаан тугны анхны эх загвараас гадна түүхэн сэдэвт 40 орчим фото гэрэл зураг, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн түүхэнд холбогдох 20 гаруй архивын баримт бичгүүд дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монгол цэргүүдийн хэрэглэж байсан цавчих, хатгах зориулалт бүхий илд, сэлмүүдийг дэглэн гаргасан байна. Тодруулбал, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалын жагсаалтанд бүртгэгдсэн XIII-XIV зууны үед холбогдох чонын сийлбэр бүхий “Хотгор илд”, Манж Чин улсын үеийн цаазын сэлэм, Хатанбаатар С.Магсаржав, БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор нарын хэрэглэж байсан сэлэм, Маршал цолтонд зориулан бүтээсэн маршал сэлэм болон генерал, дарга, цэрэг сэлмүүд, бусад онцгой хийц загварын сэлмүүд дэглэснээс гадна мөн судлаач, цуглуулагч Ө.Сэрээтэрийн Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Монголын Ардын Армийн холбогдолтой марк, зурагт хуудас, ил захидлын дугтуйнуудыг анх удаа олны хүртээл болгож байна.

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхсон хүмүүс Баянзүрх дүүрэг, Жанжин Лхагвасүрэнгийн гудамж-2-т байрлах Монгол цэргийн музейд очиж үзэж болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Үнийн хувьд том хүн 3,000, оюутан 1,000, хүүхэд 500 төгрөгөөр үзэх аж.

ФОТО СУРВАЛЖЛАГА
Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
14
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
15
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
16
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
17
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
18
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
19
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
20
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
21
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
22
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
23
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
24
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
25
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
26
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
27
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
28
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
29
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
30
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
31
Гэрэл зургийг mpa.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг