2019/10/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,684.35₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-9°
10:00
S32
-5°
11:00
S32
-3°
12:00
S32
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S32
16:00
S32
-1°
17:00
S32
-2°
18:00
S31
-4°
19:00
S31
-6°
20:00
S31
-8°
21:00
S31
-9°

Номыг хүүхдийн хэрэглээ болгох ЗУРГААН ЗӨВЛӨМЖ

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 1
iKon.MN
Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино телевизийн сувгуудаар гарч, интернет орчинд хязгааргүй олон хүүхдэд зориулсан агуулгууд нэмэгдсээр байна.
 
Гэсэн хэдий ч ном уншихыг сонсох юм уу зураг хамтдаа ажиглан ярилцах нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулах хамгийн шилдэг дасгалуудын нэг гэдгийг эрдэмтэд хэлж байгаа юм.
 
Номтой эрт харьцаж сурсан хүүхэд бусад хүүхдээс хэл ярианы хөгжлийн хувьд илт давуу байдаг нь ч судалгаагаар батлагдсан.
Ном унших ач холбогдолтой ч та хүүхдэдээ ямар ном авч өгөх талаар мэдээлэлтэй байна уу?
Эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар ном авч өгч байгааг номын дэлгүүрүүдийн борлуулалт буюу хамгийн олон хувь зарагдсан номын жагсаалтаас юун түрүүнд харцгаая.

Хүүхдийн номын БЕСТСЕЛЛЕР

 

"Интерном" номын дэлгүүр

  1. Би өөрөө /№173 2-3 нас, 4-6 нас/
  2. Нойрсож буй гүнж /Үлгэрийн зурагт ном/
  3. Би өөрөө /№178 2-3 нас/ 
  4. TRANSPORTATION VEHICLE /Наадаг зурагтай буддаг ном/
  5. Би өөрөө /№178 4-6 нас/
  6. "Миний бүтээл" цувралын "Зурж сурах ном: Ойд" 
  7. Японы алдартай хүүхэлдэйн киноны баатар Hello Kitty-гийн зурагтай буддаг ном 
  8. Дуулдаг ном /Номонд 12 дуу багтсан бөгөөд тусгай товчлууруудыг ашиглан дууныхаа чанга сулыг тааруулж боломжтой/
  9. Миний төгөлдөр хуурын ном /Энэ номонд 9 дуу орсон/
  10. Барби ба Шадар гурван цэрэг /Энэхүү номноос Корин, Вивет, Арамины, Рене нарын шадар гурван цэрэг болсон түүхийг уншиж, үлгэрийн үйл явдлыг өөрсдөө өнгө ялган будах боломжтой/

"Азхур" номын дэлгүүр

  1. Үелэж унших ном    
  2. Хөвгүүдийн сонгодог зохиол /Робин Гүүдийн домог, Гүливерийн аялал, Робинзон Крузо, Сарны тосгон, 80 хоногт дэлхийг тойрсон нь  зохиолуудыг багтаасан/ 
  3. Цэвэр бичигтэн    
  4. Бумбардай /Бумбардай хүүд тохиолдсон адал явдлууд/
  5. Дуулдаг ном  /Номонд 12 дуу багтсан бөгөөд тусгай товчлууруудыг ашиглан дууныхаа чанга сулыг тааруулж боломжтой/
  6. Ногун /Цуврал комик ном/
  7. Үлгэрийн далай /Үлгэрийн ном/
  8. Охидын унших зурагт үлгэрүүд /Интоор хүүхэлдэй минь, Үзэсгэлэнт Василиса гүнж, Арван хоёр сар, Хатан хааны туулайнууд зэрэг 20-иод үлгэртэй/ 
  9. 100 баримт  /Танин мэдэхүйн цуврал ном/
  10. Шидэт үлгэр том үсэгтэй /Үлгэрийн ном/   

"Мир ном" номын дэлгүүр

  1. Нууц цэцэрлэг /Сонгодог зохиол/
  2. Манжин /Үлгэрийн ном/
  3. Гурван баавгай /Үлгэрийн ном/
  4. Синдбад далайчин /Үлгэрийн ном/
  5. Үнсгэлжин /Үлгэрийн ном/

 

Дэлгүүрүүд ихэвчлэн өөрсдийн хэвлэлийн газраас гаргасан номуудыг худалдаалдаг учраас хамгийн олон хувь зарагдсан номууд нь өөр өөр байна.

Дэлгүүрүүдийн бестселлерт давхардсан ганц ном байсан нь Б.Чинбатын зохиосон 12 дуутай "Дуулдаг ном" байлаа. Уг ном хоёр дэлгүүрийн бестселлерт /"Азхур"-5, "Интерном"-8/ багтжээ.

 

"Дуулдаг ном"-ын зохиолч Б.Чинбат номынхоо ач холбогдол хүүхдэд өгөх өгөөжийн талаар ийнхүү ярилаа.

"Гадаадад байгаа Монголчууд "Дуулдаг ном"-ыг их захиалдаг"

"2010 оноос хойш "Дуулдаг ном"-ын гурван цуврал хэвлэгдээд байгаа. Монголдоо анхны дуулдаг ном байсан учраас эхний үедээ маш их эрэлттэй байсан. Гурван цуврал нийт 40,000 хувь зарагдсан байна.

Бага насны хүүхэд зөвхөн ном гэлтгүй бүхий л эд зүйлийг гараараа барьж тэмтэрч танин мэддэг. Тэгэхээр хүүхэд өөрөө товчууруудыг дараад үзээд хаана дарвал ямар дуу гарах уу, дууг нь яаж чангалж сууллах уу гээд маш хурдан сурчихдаг. 

Ном анхны хэвлэлтээс ирэхэд манай охин хоёр настай байсан охиндоо номоо өгтөл долоо хоногийн дараа бүх дууг нь сурчихсан байсан. 

Худалдан авсан эцэг эхчүүд ч гэсэн их ам сайтай байдаг. "Танай номыг аваад хүүхэд маань хэлд орлоо. Монгол дуунуудаа сайн сурлаа" гээд талархал олон ирдэг. 

Түүнчлэн гадаадад байгаа Монголчууд их захиалж авдаг. Бага насны хүүхдүүд Монгол хэлээ мартах гээд байдаг учраас Монгол дуу сургамаар байна гээд л захиалдаг" гэлээ.

Мөн Монгол хүүхдүүдийн таашаалд НИЙЦДЭГ, МОНГОЛ АГУУЛГАТАЙ ГЭГГДЭГ "БУМБАРДАЙ"  цуврал "Аз хур" дэлгүүрийн хүүхдийн номын бестселлерт багтсан байна.

"Бумбардай"-г хүний зүрх сэтгэлийг хөндсөн маш том агуулгатай гэж үнэлжээ

"Бумбардай" цувралын анхны ном болох “Бумбардай аргалд явсан нь” бүтээл Япон Улсын Гадаад Хэргийн Яамнаас зохион байгуулдаг Олон улсын "Манга" уралдаанд тэргүүлж, Гра при шагнал хүртэж байсан билээ.

 

Хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр “Бумбардай аргалд явсан нь” бүтээлийнхээ талаар "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагадаа:

Японы манга, анимейшн чиглэлийн тэргүүлэх зэргийн мастер, дэлхийд домог болсон алдартан 30-аад хүн бүтээлүүдтэй танилцан, шалгаруулалт хийдэг юм байна лээ. 

 Хамгийн гол нь хүний сэтгэл зүрх, сайхан сэтгэлийг хөндсөн байна. 

Тэдгээр хүмүүс шагнал гардуулж байх үедээ чухам яагаад “Бумбардай аргалд явсан нь” шагнал хүртсэн талаар хэлсэн. Сэдэв нь өөрөө маш том юм гэсэн. Хамгийн гол нь хүний сэтгэл зүрх, сайхан сэтгэлийг хөндсөн байна. 

Агуулга, зохиол, зураглал нь сайн учраас хүнийг шууд тухайн орчинд нь аваачиж байна. Японы манга урлагаас шал өөр дүр, төрх, өнгө аяс харуулж чадлаа гэх зэргээр хэлж байсан. 

Энэ ном маань өөрөө бүхэлдээ Монгол ахуйг, хүүхдүүдэд зориулан гаргахаар төлөвлөгдсөн байсан учраас агуулга, дотоод хэлбэр гээд бүх зүйлийг нягт нямбай боловсруулахыг хичээж, номын соёлд өөр өнгө харуулахын тулд бүтээл талдаа маш хатуу ажилласан хэмээн өгүүлжээ.

Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан Монгол ахуй, өв соёлыг ирээдүй хойч үеийнхэндээ хүргэх зорилготой “Бумбардай” 108 цувралын эхний таван ном хэвлэгдэн гараад байна.

 

Эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар ном авч өгч байгааг номын дэлгүүрүүдийн борлуулалтаас бид харлаа. Мөн хамгийн их борлуулалттай номын агуулгын тухай товч мэдээлэл хүргэлээ.

 Харин ямар ном авч өгөх ёстой талаар мөн түүнийг хэрхэн хэрэглээгээ болгох талаар  Монголын хамгийн анхны Хүүхдийн редакцитай хэвлэлийн газар болох "Адмон" компанийн захирал Р.Энхбат дараах зөвлөгөөг өгч байна. 

 

Номыг хүүхдийн  хэрэглээ болгох тухай ЗУРГААН зөвлөгөө

ХҮҮХЭД ЕСӨН САРТАЙГААСАА НОМТОЙ ХАРЬЦАЖ ЭХЛЭХ ЁСТОЙ

Есөн сартай хүүхдийн ном, 18 сартай хүүхдийн ном, цэцэрлэгийн насны хүүхдийн ном, сургуульд орж байгаа хүүхдийн ном гээд бүгд өөр өөр, ялгаатай бөгөөд нас сэтгэхүйн онцлогт нь нийцсэн байх ёстой гэдгийг анхаараарай.

ЭЦЭГ, ЭХЧҮҮД МИНЬ НОМ БОЛ ХЭРЭГЛЭЭ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ

Хүүхэд анх ном хараад "Энэ бол ном юм. Ном бол ертөнцийг харах цонх юм шүү" гэж бодохгүй. Хамгийн түрүүнд гарт нь баригдаж болох зүйлийг өмнөө татаж авчирна. Тэр номон дээр мэдээж хэрэг зураг байгаа. Номын зураг нь тухайн хүүхдэд ямар хамааралтай байхаас шалтгаалан НОМ ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛДОГ. 

​Номын хавтас дээр хүүхдийн өмнө нь идэж байсан алимны зураг байлаа гэж бодъё. Үүнийг харсан хүүхэд идэж байсан алимаа санана. Заагаад энэ зүйлийг мэддэг гэдгээ илэрхийлэх гэж оролдоно. Энийг иддэг гэж бодоод хазна, долооно, амандаа хийнэ, урна. Яагаад гэвэл хүүхэд толгойгоороо биш амаараа боддог.

Энэ үед нь эцэг, эхчүүд хүүхэд ном хазаад, ураад байна. Энэ буруу гэж боддог учраас хүүхдэдээ ном өгөхгүй, аваад цааш нь далд хийчихдэг. Үүний оронд эцэг эхчүүд минь НОМ БОЛ ХЭРЭГЛЭЭ гэдгийг ойлгоорой.

 

Хүүхэд номоос аль болох ихийг мэдэрч, төсөөлөх ёстой

Ном ХЭРЭГЛЭЖ өссөн хүүхэд өөрийгөө илэрхийлэх, юм хийх хүсэл эрмэлзэлтэй, хөгжилтэй, сэргэлэн цовоо болж хүмүүждэг. Тиймээс аливаа үйлдлийг нь хориглох биш харин ч эсэргээрээ бүх зүйлийг турших боломжийг олгох ёстой. Бүгдийг туршиж үзсэн хүүхэд энэ нь буруу, энэ нь зөв гэдгийг өөрөө ялгаж, ойлгодог болно.

Хүүхэд барьж, амталж, идэж байсан алим жимс, тоглоом, хувцас нь хавтгай амтгүй зураг болоод гараад ирэхээр баярлана, гайхна. Тухайн зүйлүүдийн тухай бодож, төсөөлж эхэлнэ. Тэр номон дотор хүүхдийн ойр орчимд байдаг зүйлүүд өөр хэлбэрээр агуулагдаж байгаа учраас төсөөлөл бий болж байгаа юм.

Хүүхэд номыг ганцаараа хэрэглэнэ гэж байхгүй

Хүүхдийн хөгжлийн үе шатууд байдаг. Гурван сартайгаасаа хүүхэд аав ээжийгээ таньдаг болно. Ингээд үг хэлж чадахгүй ч гэсэн янз бүрийн дуу авиа гаргаж, хөдөлгөөн хийж, аав ээжтэйгээ харилцахыг оролддог. Энэ нь харилцаа эхэлж байна гэсэн үг.

Дөнгөж харилцаанд орж эхэлж байгаа хүүхэд номыг ганцаараа хэрэглэнэ гэж байхгүй. Эцэг, эхчүүд хамт хэрэглэж, номон дээр байгаа зүйлсийн тухай асууж, зааж хэлж өгөх ёстой. Манайхан номыг хүүхэд саатуулах хэрэгсэл гэж ойлгоод байдаг. Тийм биш аав та, ээж та хүүхдээ ойлгохыг хүсч байгаа бол ном авч өг. Хамт үз. Хүүхэдтэйгээ харилц.

 

Номыг насан туршийн хэрэглээ болгоорой

Хүүхэд тань тэр номыг нэг хараад л "За энэ ном ийм ном байна. Ойлголоо" гээд орхичихгүй. Дээр хэлсэнчлэн хэдэн арван удаа номоо үзэж, барьж, хазаж оролдоно. Ингээд хэсэг хугацааны дараа орхичихно. Энэ нь дараагийн ном хэрэгтэй боллоо гэсэн үг. Ингээд үргэлжлээд НОМ ХҮНИЙ НАСАН ТУРШИЙН ХЭРЭГЛЭЭ болно.

Японд сургуулийн өмнөх насны хүүхэд дунджаар 60 зурагт ном үздэг гэсэн судалгаа байдаг. Хэрэглэсэн номоо уншаагүй нэгэндээ өгөөд л дахиад шинээр авсаар байдаг. Тэд номыг өдөр тутмын хоол шиг хэрэглэдэг.

"Миний хүүхдэд ямар ном хэрэгтэй вэ?" гэдгийг бодож үзээрэй

Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдэдээ ном авахдаа "Миний хүүхдэд ямар ном хэрэгтэй вэ?" гэдгийг бодож үзээрэй. Тэгж бодохгүйгээр, хүүхдээ ойлгох гэж оролдохгүйгээр гялгар гоё хавтастай, энд тэндээ элдэв чимэгтэй номонд битгий хууртаарай.

Хүүхдийн хувьд ном хэрэглээ учраас гялгар хавтастай байна уу, гоёр чимэглэлтэй байна уу үгүй юу гэдэг нь чухал биш. Гоёмсог, гялгар номыг нэг харчихаад дотор нь өөрт нь сэтгэгдэл төрүүлэх, төсөөлөл бий болгох зүйл байхгүй бол тэгээд л орхичихно.


Та хүүхдэдээ ном авч өгч, хамтдаа уншиж, зургийнх нь талаар ярилцхаар шийдсэн үү. 

Тэгвэл "Би заавал хүүхдэдээ ном уншиж өгөх ёстой, хүүхэд минь ном уншиж хөгжих ёстой" гэж битгий өөрийгөө болон хүүхдээ хүчлээрэй. Хүүхдэдээ хайртай болохоор хамт байж, түүнтэй чин сэтгээлээсэй харьцаарай. 

x