Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зудтай байгаа аймгууд руу ТУСЛАМЖийн цуваа хөдөллөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 26
iKon.MN
 

Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл гэсэн 8 аймгийн зудтай 75 сумын нийт 1,800 өрхөд хүнсний тусламжийг үзүүлэх цуваа өнөөдөр Дүнжингарав худалдааны урд талбайгаас хөдөллөө.  Нийт хүнсний тусламж 70 орчим тонн болж байгаа ба 8 ачааны машинаар 1-5 өдөр явах юм.

  • Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв аймагт тус бүр 240 малчин өрх буюу нийт 1,200 өрх тус бүрт сарын хүнсний багц, 64,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж,
  • Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нийт 600 өрхийн 300 өрх тус бүрт 1 сарын хүнсний тусламж, үлдсэн 300 өрхөд 192,000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ. 

Хүнсний тусламжийн 1 багцад 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн орж байгаа аж. 

  1. 25 кг гурил 
  2. 10 кг цагаан будаа
  3. 2 кг элсэн чихэр
  4. 1 л ургамлын тос
  5. 0.5 гр давс
  6. 1.5 кг цай багтаж байна. Уг багц нь дунджаар 4-5 ам бүлтэй 1 өрхийн 1 сарын хүнсний багц болдог.
Бэлэн мөнгийг ХААН банкны аймаг, сумдын салбараар зуданд нэрвэгдсэн болон нэрвэгдэж болзошгүй малчин иргэдийн гарт МУЗН-ийн эмзэг өрхийн шаардлагын дагуу сонгож бүртгэсний дагуу тараах юм байна.
Тусламжид хамрагдах малчин өрх
  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх

  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл

  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд ОУУЗУХСНХолбооны санал болгосноор өрхийн малын тоо 200 буюу түүнээс бага малчин өрхүүд багтана.

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо,  Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн амьтныг хамгаалах байгууллагууд хамтран Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны  гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд 300 орчим сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө болон хүнсний тусламжийг үзүүлж байгаа нь энэ юм.

Түүнчлэн тусламжийг тээвэрлэхэд Дэлхийн амьтдыг хамгаалах байгууллага 3,000 ам.доллар буюу 6 сая гаруй төгрөгийн тусламжийг хандивлаж мөн малын өвөлжөөний дулаалгын хучлагыг малчдад хүргүүлж байгаа аж.

фото
Зураг
1
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг