Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын телевизүүдийн РЕЙТИНГ 2015 ОНД

Б.Дөлгөөн
2016 оны 2 сарын 25
iKon.MN

Максима Медиа компаний бэлтгэсэн 2015 оны телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайлангаас танилцуулж байна. 

Тайлантай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

1. ТВ үзэхэд нэг өдөрт зарцуулдаг хугацаа, /үзэгчдийн хувиар/

Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 10 минутаар (3%)-р буурсан үзүүлэлт байна.

Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.

 

2. Монгол болон гадаад сувгуудын өдрийн үзэлтийн хэмжээ /2014, 2015 он/ 

Монгол сувгуудыг шууд үзэхэд 197 минут (67%) зарцуулагдаж, үлдсэн 96 минутыг (32%) нь цаг шилжүүлсэн үзэлт болон гадаад сувгуудын үзэлт бүрдүүлж байна. Нийт үзэгчдин 37.8 хувь нь Монгол сувгуудыг өдөрт 2 цаг буюу 120 минутаас бага хэмжээгээр үзэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 1.5%-р өсчээ.

Эдгээр үзүүлэлтүүд нь пассив үзэлтийн хэмжээ багасч, улмаар актив үзэлтийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байж болзошгүйг харуулж байна.

 

3. Өдрийн дундаж телевиз үзэгчийн тоо, бүтэн өдрөөр /мян.үзэгч, 2015 оны дундаж/

Телевиз үздэг оргил цагийн хувьд өмнөх онтой харьцуулахад үзэлтийн ерөнхий бууралтаас өөр ноцтой өөрчлөлт ажиглагдсангүй. Өдрийн цагаар үзэгчийн тоо дундаж хэмжээтэй байдаг бөгөөд хамгийн олон үзэгч нэг дор цуглардаг алтан цаг нь 21:00 цагаас 23:00 цаг хүртэл үргэлжилж байна. Энэ үед дунджаар 320 орчим мянган үзэгч (УБ хотын үзэгчийн 32%) нэг зэрэг Монгол сувгуудыг шууд хүлээн авч үзэж байжээ. 2014 оныхтой харьцуулахад өдрийн цагийн нийт үзэлтийн зан төлөвт ч ноцтой өөрчлөлт гараагүй. Өдрийн 11:00 цагаас 17:00 цагийн хооронд 155 орчим мянган үзэгч (УБ хотын үзэгчийн 15%) тогтмол үзэж байна.

Шөнийн цагийг тооцохгүй бол өглөөний (06:00- 09:00) цаг нь өдрийн хамгийн бага үзэгчтэй цаг хэвээр байлаа. Энэ нь УБ хотын ихэнх үзэгчдийн хувьд эрт өглөөний цагаар телевиз үзэх зуршилгүйг харуулж байна. Манай 2014 оны тайланд анх удаа тусгагдсан Топ сувгууд дээрх үзэгчдийн төвлөрөл 2015 онд ч мөн ажиглагдлаа.

Ялангуяа оргил цагийн рейтингийн хуваагдал дээр төвлөрөл эрчимтэй ажиглагдсан нь энэ оны дунджаар 20:00-21:00 цагийн хооронд тухайн үеийн үзэгчдийн (share) 58.6%-г Топ 5 суваг бүрдүүлснээс харагдаж байна.

 

4. Нийт үзэлт /гарагаар/

 

5. 2015 оны оргил цагийн рейтингийн дунджаар Топ 10 ТВ, /Сегментээр/

Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.


 

6. 2015 оны оргил цагийн рейтингийн дунджаар Топ 10 ТВ, /Цагаар/

Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.

 

7. 2015 оны Телевиз, сувгуудын рейтинг сар тус бүрээр /бүтэн өдрийн үзэлтээр/ 

2015 оны хамгийн өндөр рейтингтэй телевиз: Болосрол ТВ. Сараар авч үзвэл 1 ба 2 саруудад хамгийн өндөр буюу 2.4 рейтингтэй байжээ.

Жич: Телевизүүдийн лого дээр хулганаа байрлуулж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой. Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.

 

8. 2015 оны Телевиз, сувгуудын рейтинг сар тус бүрээр /оргил цагийн үзэлтээр/ 

Оргил цагийн үзэлтээр мөн л Боловсрол ТВ тэргүүлжээ. Оргил цагийн рейтинг нь бүтэн өдрийнхөөс 2-3 дахин өндөр байдаг байна.

 

ТВ хөтөлбөрийн эрэлт, нийлүүлэлт

Хөтөлбөрийн бүртгэл хийгдэж байгаа сувгуудаар 2015 онд 286,906 цагийн эфир цацагджээ. Энэ хугацаанд 595,060 хөтөлбөр гарсан. Эфирийн цагт хамгийн их хувь эзэлж буй хөтөлбөрийн төрлүүд нь 2014 оны дүнтэй харьцуулахад өөрчлөлт багатай буюу Олон ангит кино, уран сайхны кино, өдөр тутмын мэдээ байна. 

Олон ангит киноны нийлүүлэлт өмнөх 2015 онд өмнөх оноос 14%-р нэмэгджээ. 2014 онд олон ангит киноны нийлүүлэлт 57%-р нэмэгдсэнтэй харьцуулахад харьцангуй тогтворжжээ. Үүнд дотор Монголд үйлдвэрлэсэн олон ангит киноны нийлүүлэлт 6%-г эзэлж байгаа нь өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд тоон дүнгээрээ ч буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийлүүлэлттэй холбогдон олон ангит киноны дундаж рейтинг буурсан ч үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй төрөл хэвээр байна. Түүнчлэн, олон ангит кинон дундаа Монголын олон ангит кинонууд рейтингээрээ тэргүүлэх хандлагатай байгааг “Их хотын залуус” (Боловсрол, 2015), “Саятан болгох дамжаа” (Боловсрол, 2015) “Хоймор өнжих нар” (МҮОНТ, 2015) зэрэг бүтээлүүд дахин харууллаа. 

Өмнөх онд нийт эфирийн цагийн 9%-г уран сайхны кино бүрдүүлж байсан бол энэ онд 7% болж буурав. Мөн 2015 онд ТВ-үүдээр гарсан нийт уран сайхны киноны 32% нь Монгол кино байлаа. Энэ төрлийн хувьд ч гэсэн Монгол үндэсний бүтээл өндөр рейтингтэй байдаг. 

Монгол ТВ-ийн “Авъяаслаг Монголчууд” шоу нь энэ жилийн онцлох хөтөлбөрт зүй ёсоор тооцогдож байна. Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын финалын шатны дугаар буюу 2015 оны 12-р сарын 13-ны дугаар нь 4+ насны бүх үзэгчдийн дунд 30.7%-н рейтинг авч 68.6% -н share эзэлсэн нь Максима Медиа компани Телевиз үзэлтийн Судалгаа хийж эхэлснээс хойших хамгийн өндөр рейтинг авсан тохиолдол болсон юм. Финалын шатнаас өмнөх дугаарууд нь ч тус нэвтрүүлэг гарахаас өмнөх дээд амжилт болох “Жан Бу Ри ирлээ” (Боловсрол) киноны 2015 оны 2-р сарын 1-ны өдрийн ангийн 25.3%-н рейтингийг хэд хэдэн удаа эвдээд байсан юм. 

 

9. Хамгийн эрэлттэй дэд төрлүүдийн дундаж рейтинг, гарсан тоо

 

10. Зарим дэд төрлийн 2015 оны нийлүүлэлтийн бүтэц үйлдвэрлэсэн орноор 

 

11. Хамгийн өндөр рейтингтэй мэдээллийн хөтөлбөр

Өдөр тутмын мэдээний төрөлд “Цагийн хүрд” (МҮОНТ) рейтингээрээ тэргүүлсэн хэвээр байна.

Харин 2015 оны 4-р улиралд МОНГОЛ ТВ "Оргил цаг" хөтөлбөр МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрөөс өндөр рейтингтэй гарчээ.

2015 оны 1-р улиралд 2-р улиралд 3-р улиралд 4-р улиралд
Хамгийн өндөр рейтингтэй Нийгэм, улс төрийн хөтөлбөр

Монгол коммэнт

/ТВ9/

10.2

Монгол коммэнт

/ТВ9/

9.2

Монгол коммэнт

/ТВ9/

9.7

Монгол коммэнт

/ТВ9/

12.9

Хамгийн өндөр рейтингтэй ТВ шоу

Танайд хоноё

/MN 25/

6.8

Universe best songs

/UBS/

4.6

Авьяаслаг Монголчууд

/МОНГОЛ ТВ/

14.6

Авьяаслаг Монголчууд

/МОНГОЛ ТВ/

30.7

Хамгийн өндөр рейтингтэй олон ангит кино

Жан Бу Ри ирлээ

/Боловсрол ТВ/

25.3

Хоймор өнжих нар

/МҮОНТ/

15

Урагшаа У Жа Рюн

/Боловсрол ТВ/

15.9

Их хотын залуус

/Боловсрол ТВ/

15.5

 

Монголын ТВ зар сурталчилгааны зах зээлийн хэмжээ

ДМИТРИЙ СОКОЛИНСКИЙ Маркетингийн зөвлөх 

“2015 онд Монголын ТВ-н мөнгөөр төлөгдсөн зар сурталчилгааны дүн ойролцоогоор 12 сая доллар” 

Монголын телевизийн зах зээлийг тооцохдоо бид бусад орнуудад ашиглагдаад удаж байгаа хэд хэдэн аргыг ашигласан. Жишээлбэл: 

1. Макро эдийн засгийн тооцооны арга 

Энэ арга нь нэг хүнд ногдох ДНБ-ний динамикыг хэрэглээний зах зээлийн динамиктай харьцуулагддаг.

Зар сурталчилгааны зах зээлийн хэмжээ нь хэрэглээний зах зээлийн хэмжээнээс шууд хамааралтай тул эдгээр нь хоорондоо процентын харьцаатай. Энэ харьцаа нь эдийн засаг нь тогтвортой үед арай өндөр байгаад хямралын үед буурдаг.

Тиймээс, хязгаарын үнэлгээний (boundary estimates) аргыг ашиглан ТВ сурталчилгааны зах зээл болон зар сурталчилгааны зах зээлийг бүхэлд нь багцаалж болно. 

2. Харилцагчийн жагсаалт шинжилгээний арга 

Монгол дахь сурталчилгааны агентлагууд болон зарим телевизээс авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний задаргаа бүхий харилцагчийн жагсаалт авснаар бид зах зээл дэх зар сурталчилгааны хэмжээг илүү нарийн тооцох боломжтой болсон.

Бартер болон үүнтэй төстэй мөнгөөр төлөгддөггүй зар сурталчилгааг тооцооноос хассанаар цэвэр мөнгөн дүнг гаргах боломжтой юм.

Зах зээлийн болон зар сурталчилгааны идэвхжилийн улирлын нөлөө, зах зээлийн дундаж үнийг харьцуулж нийт хэмжээг тодорхойлсон. 

3. Зар сурталчилгааны дундаж зардлаас зах зээлийг хэмжээг тооцоолох арга 

Зах зээлийн хэмжээг тооцож болох социологийн үзүүлэлтэд үндэслэсэн хэдэн үзүүлэлтүүд бий.

Жишээ нь, нэг хүнд ногдох зар сурталчилгааны зардал, нэг хүнд ногдох ТВ сурталчилгааны зардал г.м. Энэ хэмжээ нь зар сурталчилгааны зах зээлийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн байдлаас хамаардаг. 

Жишээ нь, 2015 оны байдлаар Орост 17$, харин Казахстанд 6$ байсан. Үүгээр нь нийт зар сурталчилгааны болон ТВ зар сурталчилгааны зах зээлийн хэмжээг үнэлж болдог. 

Бид минутын худалдааны зарчмаас GRP-д суурилсан систем руу шилжүүлэх чиглэлд ажиллаж байсан орнуудынхаа туршлага болон эдийн засгийн хувьд төстэй орнуудын зах зээлийн хөгжлийн динамикыг тооцооны суурь болгон ашигласан. 

Дээрх аргуудаар үнэлгээ хийснээр 2015 онд Монголын ТВ-н мөнгөөр төлөгдсөн зар сурталчилгааны дүн ойролцоогоор 12 сая доллар гэсэн дүгнэлтэнд хүрсэн. 

 

12. 2014 оны зар сурталчилгааны нийт нийлүүлэлт, сараар (нэг сая.сек) 

2015 онд нийт 56 сая секунд сурталчилгаа телевизүүдээр цацагдсан.

 

13. 2014, 2015 оны зар сурталчилгааны зах зээлийн харьцуулалт /секундээр/

# 2014 2015 Өсөлт
Цэвэр дүн*  44,271,623  44,664,301 0.9%
Бохир дүн**  50,914,965  56,060,493 10.1%

* Цэвэр дүн: Нэг бүрчлэн бүртгэгдсэн рекламны дүн 

** Бохир дүн: Рекламны блокуудын нийлбэр дүн

 

14. Улаанбаатар хотын телевиз, сувгуудаар сурталчилсан байгууллага, бүтээгдэхүүний тоо, сүүлийн таван жилээр

 

15. 2015 онд хамгийн их зар сурталчилгаа цацсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлүүд

 

16. ТОП сурталчилгаа нийлүүлэгчид

Зар сурталчилгааны зах зээлд ТОП 20 нийлүүлэгч компанийн эзлэх хувь 2015 онд 39%, Бусад 61% эзэлж байна.

# Байгууллагын нэр # Байгууллагын нэр
1 Юнител Групп 11 Эх гоёот медиа
2 Номин Холдинг 12 Женко Групп
3 М-Си-Эс 13 Проктер энд Гэмбл
4 Мобиком 14 АПУ
5 ДДэш ТВ 15 Тэсо Корп
6 Баясах Групп 16 Макс Групп
7 Номун Интер Трейд 17 Скайтел
8 Монос Групп 18 Түшиг Групп
9 Таванбогд Групп 19 Наран Групп
10 Би-Эс-Би 20 Чоно Групп

 

17. Рейтингээрээ эхний 10 телевизийн татан төвлөрүүлсэн зар сурталчилгааны хэмжээ нэг сая секундээр

Боловсол ТВ 2015 онд нийт 3.2 сая секунд реклам нэвтрүүлсэн нь бусад телевизүүдээс харьцангуй өндөр үзүүлэлт.