Хуримын даашинз зөвхөн цагаан өнгөтэй байдаг гэвэл эндүүрэл болох нь. Дэлхийн улс орнуудын бүсгүйчүүд үндэснийхээ онцлог,шашин, ёс заншил, уламжлалыг харуулсан янз бүрийн даашинз өмсдөг ажээ.
Италичууд ямар нэгэн цэнхэр өнгөтэй эд зүйлээр гоёх нь аз завшаан, өнөр өтгөн байдлыг авчирна гэж үздэг байсан. Энэ нь ногоон өнгийн даашинз болж солигдсон байна. Гэхдээ ихэнх бүсгүйчүүд уламжлалт цагаан даашинз өмсдөг хэвээрээ байгаа.
Япон бэрүүд эртнээс цасан цагаан өнгөтэй Кимоног хуримынхаа өдөр өмсч ирсэн.
Болгар бүсгүй нүүрээ цагаанаар будаж олон өнгөөр чимжээ. Энэ нь эртнээс дамжсан уламжлал аж.
Турк бүсгүйчүүд хуримын даашинз дээгүүрээ улаан бүс зүүдэг нь аз жаргал, гал халуун байдлыг бэлгэддэг.
Ирак бүсгүйчүүд хуримын өдрөө солонгын долоон өнгөөр гоёдог. Улаан бол хайр дурлал, романтик байдлыг бэлгэднэ.
Чечень бүсгүй цагаан даашинз өмсөж, толгойгоо ч битүү ороожээ.
Иорданы бүсгүйчүүд барууны хэв маягтай цагаан даашинз өмсөж, алт мөнгөн эдлэлээр гоёдог. Гэхдээ хосуудын цаана байгаа ногоон өнгө нь өсөлт хөгжил, сайн сайхан, аюулгүй байдлыг бэлгэддэг аж.
Индонез улс нь 8,000 гаруй арлаас бүрддэг бөгөөд арал бүр өөр өөрийн ёс заншил, онцлогийг харуулсан хувцастай. Гэхдээ ихэнх нь уран хатгамал, тод өнгийн хувцасаар гоёдог.
Нигери бүсгүй хуримынхаа өдөр цайвар өнгийн хослол өмсжээ. Энэ нь Энэтхэгээс оруулж ирсэн материал бөгөөд толгойн гоёл, шүрэн зүүлттэй хослуулсан байна.
Цагаан даашинзтай Еврей сүйт бүсгүй нүүр, гарын сарвуунаас бусад хэсгээ халхалсан байна
Малид бүсгүйчүүд кафтан нэртэй хувцас өмсдөг бөгөөд сүйт залуугийнхыг дашики гэдэг. Энэ хоёр хоорондоо ижил өнгөтэй байх хэрэгтэй. Ихэнхдээ цагаан өнгийг сонгодог ч Африкийн соёлтой холбоотой лаванда цэцгийн нил ягаан өнгийг сонгох нь бий.
Перу бүсгүй хуримынхаа өдөр хар, улаан хосолсон даашинз өмсжээ. Түүний даашинз торон оруулга, хатгамалаар хийсэн чимэглэлтэй.
Тод улаан, гүн ягаан бол Пакистан бүсгүйчүүдийн хуримын гоёлын сонголт. Хосууд бие биенээ хүлээн зөвшөөрч хайрлахын бэлгэдэл болгож гоёмсог хэлхээг зүүдэг.
Төвдөд хурим болохоос өмнө сүйт залуу сүйт бүсгүйдээ хуримын гоёл бэлэглэдэг бөгөөд энэ нь толгойн гоёл, мөнгөн эд зүйл, Буддагийн дүрс бүхий сахиус байдаг байна.
Нүүдэлчдийн амьдралын онцлогийг харуулсан Тува хосууд. Хосуудын хувцаслалт харьцангуй энгийн, морь унахад амар хялбар байгаа ч гоёл чимэглэл ихтэй.
Эритреа хосууд бараан өнгөтэй титэм, алтлаг гоёлтой хүрэм өмсжээ. Сүйт бүсгүйн хувьд нөхөртэйгээ хосолсон байна.
Толгойноосоо хөл хүртэл гоёсон Энэтхэг бүсгүй. Улаан өнгө аз завшааныг бэлгэддэг.
Мороккад бүсгүйчүүд хуримын үеэр гурван удаа хувцасаа сольдог. Үүнд цагаан кафтан, хүрэм, гэр бүлийнхээ шашныг харуулсан хувцас байна.
Солонгосчууд хэдэн мянган жилийн өмнөөс Ханбок хэмээх үндэсний хувцас хуримандаа өмсч ирсэн. Энэ нь даавуу эсвэл торгоор хийсэн урт ханцуйтай хүрэм болон бүсэлхий нь өндөр банзалнаас бүрддэг.
Шри-Ланка бүсгүй өрнө, дорныг хослуулсан даашинз өмсжээ. Уламжлалт Сарины материалаар барууны хэв маяг оруулж хийсэн даашинз.