• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Амьдралыг өөрчлөгч үгс”

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 12 сарын 2
iKon.MN

Зураач Ж.Отгон-Эрдэнэ бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Амьдралыг өөрчлөгч үгс” сэдэвтэйгээр 2015 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 11-ний өдрүүдэд уран зургийн Лилиум Арт галерейд гаргаж байна. 

Зураачийн үзэсгэлэнгийн уран бүтээлүүд нь хүний харилцааны чухал хэрэглэгдэхүүн болох үгийн хүмүүс хоорондын харилцаа, хүний амьдралд үзүүлэх өөрчлөлтийг уран зургийн олон өнгө, хэлбэрээр өвөрмөцөөр дүрслэн харуулсан байна.

“Үгийн хүч чадал агуу билээ. Үг хүмүүс бидний харилцаа, хүний үнэ цэнэтэй амьдралыг босгон тэтгэж эсвэл нураан сүйрүүлэх боломжтой байдаг. Үгэн дотор баяр баясгалан, аз жаргал, яруу тансаг, утга төгөлдөр өнгө аяс байхад уур хилэн, үзэн ядалт зэрэг сэтгэлийн бараан илэрхийллийг агуулсан өнгө ч бас бий. Заримдаа бидний бодлогогүй, санаандгүй хэлсэн үгс бусдад хүндээр тусч сэтгэл санааг нь унагаах, итгэлийг нь алдруулах уршгийг авчирдагийг бид төдийлөн анзаарахгүй амьдардаг.

Ямар ч хүн муу муухай үгийг бусдаас сонсоход зүрх сэтгэл нь харанхуйлж, сэтгэл санаа нь гунддаг бол гоё сайхан үгсийг сонссон зүрх сэтгэл баясаж, сэтгэл санаа гэгээлэг баясгалантай болж, амьдралын урам зориг, эрч хүч, итгэл нэмэгддэг. Иймд би уран бүтээлийнхээ энэхүү үзэсгэлэнг хүний амьдралыг өөрчлөх увидастай үгийн хүч чадлыг уран зургийн олон өнгө хэлбэрээр дүрслэн харуулахыг зорин гаргаж, “Амьдралыг өөрчлөгч үгс” хэмээн нэрлэсэн.

Үзэсгэлэнгийн маань гол зорилго нь хүмүүс бид бие биендээ үг хэлэхээсээ өмнө сайн бодож, амьдралыг өөдрөгөөр төсөөлөн бусдад урмын үг хайрлан сайн сайхныг ерөөж, бусдын амьдралыг гэрэлтүүлж байгаасай гэсэн хүслийг хүмүүст мэдрүүлэхэд чиглэгдсэн юм”  хэмээн зураач Ж. Отгон-Эрдэнэ өгүүллээ.

Түүний уран бүтээлээс хүргэж байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг