Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөл машинаа хөлдөөхгүй байх аргуудаас

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 11 сарын 25
Cardoctor

ХАЛДАГ ДЭВСГЭР


Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийн блок дээр нааж халаадаг наалтаас илүү давуу талтай бөгөөд хөдөлгүүрийг нийтэд нь жигд халаах үүрэгтэй. Хөдөлгүүрийн тосыг хэт халаалгүй хөдөлгүүрийн блокыг жигд халаах нь тосны шинж чанарыг алдагдуулахгүй, хөлдсөн бусад моторын эд ангийг гэсгээх давуу талтай.

 

АСААЛТТАЙ ДОХИОЛОЛ


Машины тодорхой хугацааны давтамжтайгаар асааж халаах эсвэл орчны температурыг мэдэрч асааснаар хүйтэнд хөдөлгүүрийг хөлдөхөөс сэргийлдэг.

 

ТОСООЛ ХАЛААГЧ


Машины хөргөлтийн шингэний хоолойн дээр тусгай зориулалтын төхөөрөмж суурилуулна.

Энэ төхөөрөмж нь цахилгаанаар шингэнийг халаана. Ингэснээр хөдөлгүүрийг заавал асаахгүйгээр халаана улмаар бензиний илүү зардлыг бууруулснаар илүү зардлыг хэмнэнэ.

 

ДУЛААН ХУЧЛАГА


Машинаа хөлдөөхгүй байх бас нэг арга бол хучлагаар хучих. Хүйтэн агаарыг хааж өгснөөр моторыг хөлдөх эрсдэлээс сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн дулаан алдалтыг багасгана.

 

Зураг