Зураач, барималч Ц.Тамир “Туульс” бие даасан үзэсгэлэнгээ УЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Үзэсгэлэнд зураачийн 2013-2015 онд урласан каллиграф болон уран барималууд өрөгджээ.
Уран бүтээлч Ц.Тамирын аав нь монгол бичгийн багш учир дунд ангиасаа уйгаржин монгол бичигт суралцсан аж. Мөн тэрбээр хилийн чинадад Монгол уран бичлэгийг сурталчлахад багагүй үүрэг гүйцэтгэж, олон улсын фестивальд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай юм.
Түүний үзэсгэлэн энэ сарын 31-н хүртэл олон нийдэт нээлттэй.
Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!