Ирэх оны долоодугаар сард Улаанбаатарт зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад зориулж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын бэлтгэл үйл явц болон уг нисэх буудлаас “Шангри Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу замын аюулгүй байдал, тохижилтын нөхцөлтэй танилцах аяллыг ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас өнгөрөгч Баасан гарагт зохион байгуулжээ.
Танилцах аяллын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал байгуулах, агаарын хөлгийн зогсоол барих, хөөрч буух зурваст бетон хучилт хийх ажлын явцтай танилцаж, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бэлтгэл ажлын талаар болон тэдэнд үйлчлэх хүний нөөц, сургалтын асуудлаар холбогдох хүмүүстэй дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Дараа нь “Чингис хаан” нисэх буудлаас “Шангри Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу авто замын нөхцөлтэй биечлэн танилцаж, аюулгүй байдал, тохижилтыг хангахад нэн даруй хийж гүйцэтгэх шаардлагатай зүйлсийг тодорхойлжээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|