Монголын оюутны холбооны зүгээс оюутнуудыг нийтийн тээвэрт үнэгүй зорчуулахыг шаардан өчигдөр нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.
Өнөөдрийн 12:00 цагийн орчимд шаардлагынхаа хариуг авахыг хүссэн оюутан залуус Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын байрны урд талд Чингисийн талбайд суулт хийж эхэллээ.
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор “Улаанбаатар Смарт Карт” компани оюутнуудад зориулан 110 гаруй мянган карт хэвлээд гаргачихсан, тухайн картаар оюутан өдөрт зөвхөн хоёр суулт үнэ төлбөргүй байх болно гэдгийг мэдэгдээд байгаа.
Харин МОХ-ны тавьж буй шаардлагад оюутнуудад өдөрт хоёрхон удаагийн суулт үнэгүй байх нь хангалтгүй. Олон дамжиж хичээлдээ явдаг оюутнууд санхүүгийн хүндрэлд орно гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!