Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 5 дугаар сарын эцэст 48.1 мянга болсны 24.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 32.0 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мян.хүн буюу 15.7 хувиар, өмнөх сарынхаас 1.9 мян.хүн буюу 5.5 хувиар буурсан байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16.8 мянга буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр буурчээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Увс, Төв, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Дундговь, Архангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймагт улсын дунджаас 0.4-12.9 пунктээр илүү байна.
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|