
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулсан болно.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС
2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%, сүүлийн 9 сард 6.9%-иар тус тус буурчээ.
2015 оны 4 дүгээр сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнийн огцом бууралт нь орон сууцны үнэ буурахад нөлөөлжээ.
2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрчээ. Харин 2014 оны 4 дүгээр сараас эхлэн өсөлтийн хурд саарч, улмаар сүүлийн 5 сарын туршид орон сууцны үнэ жилийн өмнөхөөс буурсан байна.
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ
-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 2,174,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан дүнтэй байна.
|
ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ИЙН ДУНДАЖ ҮНЭ /2015.04/ |
|
|---|---|
|
Орон сууцны дундаж үнэ |
2,174,000 төгрөг |
|
Жилийн өсөлтийн хувь |
-3.8% |
|
Сарын өсөлтийн хувь |
0.2% |
|
Хамгийн өндөр үнэтэй |
Сүхбаатар |
|
Хамгийн бага үнэтэй |
Сонгино хайрхан |
Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ ДҮҮРГЭЭР
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ
-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.
-2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 96,339,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурсан дүнтэй байна.
|
ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2015.04/ |
|
|---|---|
|
Орон сууцны дундаж үнэ |
96,339,000 төрөг |
|
Жилийн өсөлтийн хувь |
-5.4% |
|
Сарын өсөлтийн хувь |
0.3% |
|
Хамгийн өндөр үнэтэй |
Сүхбаатар |
|
Хамгийн бага үнэтэй |
Сонгино хайрхан |
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!