Аугаа эх орны дайны түүхт 70 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ бол тэнгэрт нар, газарт гал байгаа цагт тэрхүү дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж явна гэдгийг илэрхийлсэн үг билээ.
Цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Азизов Искандер Кубарович, Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга Ц.Бямбажав, ахмад дайчид, цэргийн албаны ажилтан, албан хаагчид, Орос дайчдын үр хүүхэд, гэр бүлийнхэн, ОХУ, Монгол Улсын иргэд оролцлоо.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!