Дэлхийн 50 гаруй орны 7,000 гаруй Mүүний шашинтай иргэн Өмнөд Солонгос улсын Га пёнгд байрлах Эв нэгдлийн сүм хэмээн алдаршсан газар өчигдөр гэрлэжээ.
Өмнөд Солонгосын Мүүний шашныг үндэслэгч Сүн Мюнг Мүүний эхнэр Хак Жа Хан Мүүн энэхүү гэрлэх ёслолыг санаачлан зохион байгуулсан байна.
Эв нэгдлийн сүм нь олон үндэстний, олон хүний гэрлэлтийг зохион байгуулдгаараа алдартай. Сүн Мюнг Мүүн 1960-иад оны үеэс эхэлж хосуудыг ийнхүү олноор нь гэрлүүлж эхэлжээ.
2009 онд Эв нэгдлийн сүмд дэлхийн хамгийн олон буюу нэг дор 20 мянган хос гэрлэж байжээ.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!