Гэрэл зурагчин Свен Зеллнер Улаанбаатар хотын иргэдийн дүр зургийг харуулсан "Mongolian Disco" гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан билээ.
Түүний төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Тэрбээр Монголын шинэ үеийн баячуудын тансаг амьдралыг буулгахыг хүсэж байсан боловч төдийлөн амжилт олоогүй аж.
Харин түүний энэхүү үзэсгэлэн хотын төв, гэр хорооллын иргэдийн амьдрал, соёлын зөрүү, диско клуб, загварын шоу, улс төрчид гээд нийгмийн бүхий л хүрээг хамарчээ.
Энэхүү үзэсгэлэнгээ тэрбээр Европын хотуудаар гаргасан бөгөөд хамгийн сүүлд Нью-Йорк хотноо 2015 оны нэгдүгээр сарын 8-29-ний өдрүүдэд дэлгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!