Хүүхэд багачуудын өөрсдийн гараар бүтээсэн Дүдү автомашины уралдаан боллоо. Тэмцээн дөрвөн насны ангилалаар болсон бөгөөд нийт 100 гаруй хүүхэд, багш нар оролцсон байна.
Уралдаанд оролцогч хүүхдүүд машинаа Тоёотагийн загвараар урласан бөгөөд brand Car буюу Тоёотагийн загварыг хамгийн сайн гаргасан оролцогчийг тодруулан шагнажээ.
Мөн хамгийн хурдан 16 машин, Залхуу машин /бага насны хүүхдийн уралдаанд хамгийн сүүлд орсон машин/-ыг тодруулжээ.
Тэмцээн Тоёотагийн албан ёсны борлуулагч "Мөнххада" компанийн автомашины showroom-д болсон бөгөөд шилдэг 30 машиныг сарын хугацаанд showroom-дээ байрлуулахаар болсон байна.
Хүссэн хүн бүр эдгээр машинуудыг үзэх боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!