ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн колончлолын түүх ба соёлын нөлөө

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 19
iKon.MN
 

VOX.com сайтад нийтлэгдсэн дэлхийн колончлолын түүхэн газрын зургийг хүргэж байна.

Зураг дээр одоогоос 100 жилийн өмнөх буюу 1914 оны колончлолын нөхцөл байдлыг харуулжээ. Харин Дэлхийн хоёрдугаар дайны дараа уг колонийн систем задран унаж колончлогч гүрнүүд өөр өөрийн төрөлх нутагтаа буцацгаасан юм.

Дэлхийн колончлолын түүх бол Европчуудын колончлолын түүх.

Анх 1492 онд Кристофор Колумби шинэ тивийг нээснээр Европын гүрнүүд колонийн аян дайнд мордсон гэдэг.

Колончлолоос үүдэлтэй дайн дажин, аллага сүүлийн 500 орчим жилийн хугацаанд тасраагүй юм.

Жишээлбэл харьцангуй бага колонитой Бельгийн хаан Леопольд II гэхэд 1885-1908 оны хооронд Конгийг эзлэхдээ 8 сая хүнийг хядсан гэсэн тоо бий.

Зөвхөн 20 дугаар зуунд колониудад хийгдсэн аллага 50 сая хүний амийг авсан гэсэн тоог зарим судлаачид гаргасан байна.

Тэгвэл нийт 500 орчим жилийн колончлолын түүхэнд хэчнээн хүний амь үрэгдсэн нь хэлэхэд хэцүү.

Зургаас харвал Азид зөвхөн хоёр улс өөрийн колонитой байсан нь Япон, Турк байна.

Мөн энэ зургаас бид зарим танин мэдэхүйн мэдээлэл авах боломжтой.

Тухайлбал:

  • Африк тивийн хөрш зэргэлдээ улсуудад яагаад Англи, Франц, Португаль зэрэг ялгаатай хэлүүд зонхилдог болсныг эндээс ойлгож болно
  • Өмнөд Америк тив бүхэлдээ Испани (зөвхөн Бразилд Португаль) хэлээр ярьдаг байхад яагаад зөвхөн хойд эргийн Суринам, Гайана, Францын Гайана улсууд Англи, Нидерланд, Франц хэлээр ярьдаг нь тодорхой харагдана
  • Мөн Төв Америкийн Белиз болон Карибын олон арал улсын албан ёсны хэл Англи. Уг нь тэд Испани соёлын хүрээнд оршдог
  • Тайвань болон Солонгосын хойгт Японы соёлын нөлөө яагаад хүчтэй байдгийг эндээс мөн харж болно
  • Хятадын Цинтао шар айргийн 100 жилийн уламжлал ч Германы колончлолоос үүдэлтэй болохыг харж болохоор байна

500 жилийн колончлолын түүхийг хөдөлгөөнт хэлбэрээр илэрхийлсэн нь:

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
татар [150.129.143.169] 2021/3/8
манж чин улс солонгос төвөд хятадыг колончилдог байсан колончилогч байсан
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.90] 2024/1/31
Тихх
0 | 0 Хариулах
аа [192.82.75.112] 2019/11/7
ааааааааааааааааааааааааааааааааааа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2018/11/5
Эндээр яагаад португалийн колоничлол байхгуй байгаа юум бэ
7 | 18 Хариулах
D [139.5.216.150] 2017/11/26
Good information
4 | 1 Хариулах
₮эөабөаөөб [202.179.31.48] 2017/9/18
аөраарөарөаө
1 | 4 Хариулах
Зочин [103.57.93.158] 2016/11/22
Энэ бол дэлхийн түүх монголынх гэж тусдаа дэлгэрэнгүй үзнэ
7 | 5 Хариулах
Зочин [203.194.114.29] 2015/1/20
шал худлаа мэдээлэл
0 | 24 Хариулах
1 [192.168.8.95, 203.91.112.147] 2015/1/19
15-р зуунаас эхэлж байгаа бол Монгол Улс мөн орох ёстой. Монгол улс одоо ч оршин байгаа тэгэхээр бас колончлол, эзлэн байсан улс, нутагууд нь харагдах эрхтэй. Энд ямар нэг үндсэрхэг үзэл энэ тэр байхгүй, нэгэнт ЗХУ, Япон, Оттоманы хаант улс гээд орж байгаа бол орох л ёстой. Баярлалаа.
9 | 6 Хариулах
Зочин [150.129.141.114] 2015/1/19
15-р зуунаас хойш манайхан Мин, Манж улсуудад эзлэгдээд тэгээд Гамин, Цагаан Орос хоёрын түрэмгийлэлд өртөж, ЗСБНХУ-ийн хараат байдалд байх үедээ Япончуудын заналхийлэлд өртөж байснаас эзэнт гүрэн, колони үүсгээд байсан юм бол за би л хувьдаа мэдэхгүй байна.Түүхчид нь сайн мэднэ биз.Бас нэг орох орохгүй судалгаа гэж байна шд ээ.
13 | 2 Хариулах
Зундуй [203.91.115.41] 2018/5/21
Монгол улс нь Манжийн эрхшээл 200 жил байсан нь колоны хэмжээнд хүрээгүй байсан гэсэн судалгаа байдаг
3 | 3 Хариулах
1 [192.168.8.95, 203.91.112.147] 2015/1/21
Манж бол сүүлд 17-р зууны асуудал л даа. Эсхүл Манжын дарлалд 400 жил болсон юм уу?
6 | 0 Хариулах
Зочин [202.209.27.112] 2015/1/21
Манжаас өмнөх 200 жил манайхан хоорондоо л байлдаж тоглосоор байгаад таарсан даа. Юун бусдыг колончлох
5 | 6 Хариулах