Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хамгийн эртний Бурханы шашны хийд Эрдэнэзуу

ikon.mn
2015 оны 1 сарын 2
iKon.MN

Эрдэнэзуу нь Монгол нутаг дахь хамгийн эртний Бурханы шашны хийд гэгддэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын ойролцоо Монголын эртний нийслэл Хархорумын туурийн хажууд байрладаг гэдэг утгаар нь гадна дотны жуулчдын хөл тасардаггүй билээ.

Эрдэнэзуу  хийд Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг бөгөөд дэлхийн өвд бүртгэгджээ. Түүхийн сурвалжид Хархорум хотын туурийн чулуугаар тус хийдийг барьсан гэж бичжээ.

Тус хийд нь 102 суврагаар хүрээлэгдсэн бөгөөд Буддын шашны 108 суврагын тоонд хүрээгүй ажээ. Олон жилийн хэлмэгдүүлэлт, сүм хийдийг нураах үйл ажиллагаа Эрдэнэзуу хийдийг тойроогүй ч 1990 оны хувьсгалаас хойш лам нарт Эрдэнэзуу хийдийг эргүүлэн өгчээ.

Улмаар 2004 онд Эрдэнэзуу хийдэд шашны сургууль байгуулагдаж өдгөө жуулчдын очих дуртай музей болохын зэрэгцээ Бурханы шашны олон үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Эрдэнэзуу хийдээр аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23