Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 365 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, эрүүл мэнд, урлаг спорт, эдийн засаг, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- УИХ-ын гишүүн Алмаликийн Тлейханыг
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор
- Улаанбаатар хотын захирагчийн албаны ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг
Монгол Улсын Гавьяат багш цолоор
- Монголын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч Натаагийн Болд
- Налайх дүүргийн 23-р цэцэрлэгийн эрхлэгч Цэрэнжавын Тунгалаг нарыг
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор
- Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр
- Жудо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа нарыг
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор
- Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Болдбаатар
- Шатрын холбооны тамирчин, Олон улсын шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул
- Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Ням-Очир
- Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд нарыг
Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор
- “Автобус-1” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад тээвэрчин Ишдоржийн Рэнцэндоржийг
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор
- Прокурорын ерөнхий газрын ахмад ажилтан, хуульч Аюушийн Ядмааг
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор
- БЗД-ийн 25-р хорооны иргэн, төр нийгмийн зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Чойжавын Тэрбиш нарыг
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
- Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн, ахмад орчуулагч Доёдын Алмаас
- "Open door" сонины эрхлэгч Бадамдоржийн Ганчимэг
- Монгол Эмэгтэйчүүдийн холбооны Ахмадын хорооны дарга Цэрэнпилийн Сийлэгмаа
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн, чөлөөт уран бүтээлч Айлтгүйн Төмөр-Очир
- Монголын зураачдын эвлэлийн тэргүүн Пунцагийн Цэгмид
- “Хонх” хамтлагийн гишүүн Намсрайн Энхбаяр
- “Гамма” агентлагийн зурагчин Сэрээтэрийн Цацралт
- МОНЦАМЭ агентлагийн редактор Цэрэнгийн Сүрэнжав нарыг
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор
- Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Чадраабалын Баярмааг
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач, концертмейстер Цэцгээгийн Мөнхболд
- СУИС-ын хөгжмийн урлагийн сургуулийн хөөмэйн багш Баатарын Одсүрэн
- СХД-ийн 4-р хорооны иргэн, зураач Шаравын Чойжил нарыг
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор
- “Сонгдо” эмнэлгийн эмч Бундангийн Болдсайхан
Монгол Улсын Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор
- Улсын клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэлийг
Сүхбаатарын одонгоор
- Улаанбаатар аудит корпорацийн ерөнхий захирал Бөөхүүгийн Осоржавыг
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- МИАТ ХХК-ийн суудал захиалгын ахлах мэргэжилтэн Дүгэржавын Дашням
- Монголын Цахилгаан Хоолбоо ХК-ийн ахмад ажилтан Сангажавын Баянжаргал нарыг
Цэргийн гавьяаны одонгоор
- Хил хамгаалах ерөнхий газрын хилийн түүх судлалын секторын судлаач Эрхэмбаярын Цогтгэрэлийг
Алтан гадас одонгоор
- 33-р сургуулийн багш Хабдалын Гулзигаг
Шударга журам медалиар
- СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Телеганы Сайранбекийг тус тус шагналаа.
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын илэрхийлэл, есөн хөлт их цагаан сүлд орших хүндэт их өргөөнд ажил амьдралаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүмүүст төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Эдгээр өдрүүдэд Монголын ард түмэн орчин цагт сэтгэн бодох, эрх чөлөөтэй бүтээн туурвих, хувь заяандаа эзэн болох, эвлэлдэн нэгдэх эрхээ олж жинхэнэ эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн түүхэн боломжийн 25 жилийн ойг онцлууштай.
Эх орныхоо хөгжилд дэвшилд эрх чөлөөний эхэн үйл хэрэгт зүтгэж яваа Монголын мянга, мянган хөдөлмөрч иргэдийнхээ төлөөлөлд хүндэтгэлд үзүүлсэндээ баяртай байна.
Энэ танхимд манай орны бүтээн байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл, мянган, мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд сэтгүүлч, шатарчин, зохион бүтээгч дасгалжуулагч, жолооч, яруу найрагч, зурагчин, зураач малчин гээд салбар, салбартаа манлайлал үзүүлж яваа иргэдийнхээ, зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ
ГАВЬЯАТ хэмээн эрхэм цолоор мялаалгасан олны танил эрхмүүдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
Би сэтгүүл зүйн салбарт 20 орчим жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өдөр тутмын сонинд ажиллаж байгаад одоо “Open door” долоо хоногийн чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
Сониныхоо хамт олонд маш их баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна.
Хүний гавьяат эмч Б.Болдсайхан
. Намайг биш, миний үеийнхнийг, миний үеийн эмч нарыг, баг хамт олныг маань төлөөлүүлж намайг шагнасан гэж бодож байна. 1988-2000 оны хооронд амаргүй жилүүд байлаа.
Одоогийнх шиг MRI аппарат байтугай эм тариа олддоггүй, бензин олддоггүй үе байсан. Нийгмийн тэр хэцүү үеийг даван туулж, одоогийн залуучуудтай цуг ажиллаж байна. Миний үеийн эмч нарыг төлөөлүүлж энэ шагналыг өгч байгаад баяртай байна.
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
Би маш их баярлаж байна. Маш их урам, эрч хүч өглөө. Цэрэнчимэд маань 12 настайгаасаа миний удирдлагад явсан.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
Юуны өмнө багшийн минь олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлж гавьяат цолоор шагнасанд баяртай байна. Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны хамт олон болон “Алтай” консткаркшныханд баярлаж явдагаа хэлмээр байна.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордны “А” танхимд боллоо. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж өглөө.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- Номин холдинг ХХК-ийн Үйлдвэрлэл бизнес хариуцсан захирал Даньдайн Жаргалсайханыг,
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант группийн ойжуулалтын инженер Отгоны Алтанцэцэгийг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор
- ЭМШУИС-ийн тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш Хамарын Дамдинжав
- Нийслэлийн 6-р сургуулийн зөвлөх багш Хүүхээгийн Лхамцэрэн
- Ховд аймаг Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Дүгэрийн Мөнхнасан
- Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн ахмад багш Тогмидын Наранцэцэг
- ШУТИСийн Геологи Уул уурхайн сургуулийн профессор багш Данзангийн Чулуун
- "Зохиомж” дээд сургуулийн дэд захирал Дуламжавын Энхжин
- ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн зөвлөх профессор Намсрайн Долгорхүү нарыг
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор
- Чөлөөт бөхийн эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа
- Монголын боксын холбооны шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав нарыг
Монгол Улсын Гавьяат холбоочин цолоор
- Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-ийн ашиглалт үйлчилгээний чанар хяналтын тасгийн менежер Цогтгэрэлийн Эрдэнэцэцэгийг,
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор
- Туушин ХХК-ийн тээвэр, үйлчилгээний цогцолборын захирал Намсрайжавын Дүгэрсүрэнг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
- МҮОНР-ийн ахмад найруулагч, Радио телевизийн дээд сургуулийн радио найруулагч урлагийн профессор багш Лувсанжамцын Банзрагч
- Улаанбаатар эрдэм их сургуулийн гадаад хэл соёлын тэнхимийн эрхлэгч Норовын Уртнасан нарыг
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- “On'n off Production”-ийн найруулагч Сэдбазарын Ононбат
- Чингэлтэй дүүргийн 13-р хорооны өндөр настан, ахмад найруулагч Батмөнхийн Мушка нарыг
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
- “Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй
- “Нүхт тур” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Хоржав нарыг
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор
- Хатагтай эмнэлгийн ерөнхий эмч Дансүрэнгийн Ичинхорлоо
- Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны их эмч Өлзий-Очирын Мангалбазар
- “Сүйжин” эмнэлгийн эмч Даваадоржийн Адилбиш
- Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг эрчимт эмчилгээний эмч Ядамжавын Минжүүр
- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Дамбын Лхагваа нарыг
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор
- Таны зүтгэлийн төлөө ТББ-ын тэргүүн Шаравжамцын Батбаярыг
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Монголын банкуудын холбооны банкир Осордэлэгийн Хүрэлбаатарыг
Алтан гадас одонгоор
- ТВ-5 телевизийн дэд захирал Эрдэнэчимэгийн Дагиймаа
- БЗД-ийн 26-р хорооны өндөр настан Чулуунбатын Эрдэнэцэцэг
- Ачит Ихт ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн Орхон аймаг дахь салбарын ерөнхий инженер Норсонгийн Нэргүй нарыг тус тус шагналаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn
Яруу найрагч, уран бүтээлч Ай.Төмөр-Очир - Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
Гамма фото агентлагийн захирал С.Цацралт - Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн захирал Б.Болдсайхан - Хүний гавьяат эмч цолоор
Жудо бөхийн ОУХМ Г.Болдбаатар - Гавьяат тамирчин цолоор
Жудо бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа - Гавьяат дасгалжуулагч цолоор
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул - Гавьяат тамирчин цолоор
Жудо бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа - Гавьяат дасгалжуулагч цолоор
Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр - Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Сэтгүүлч Б.Ганчимэг - Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Сэтгүүлч Б.Ганчимэг - Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Чөлөөт бөхийн ОУХМ Э.Ням-Очир - Гавьяат тамирчин цолоор
Чөлөөт бөхийн ОУХМ Э.Ням-Очир - Гавьяат тамирчин цолоор
Чөлөөт бөхийн ОУХМ С.Цэрэнчимэд - Гавьяат тамирчин цолоор
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!