• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Пакистанд гурав хоногийн гашуудал зарлалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN

Талибаны алан хядагчид Пакистаны Пешавар хотын дунд сургуульд гурван удаа дараалж бөмбөг дэлбэлснээр 132 хүүхэд, есөн ажилтан амиа алдаж зуу гаруй хүн хүнд шархадсан хэрэг өчигдөр гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Пакистанд гурван хоног гашуудал зарлаж байгааг тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдлээ.

Сургууль руу Талибаны "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэлийн долоон этгээд нэвтэрсэн бөгөөд бүгд тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн байжээ. ​Тэд сургуулийн анги танхимуудаар явж тааралдсан багш, сурагчдыг буудан хороож байсан гэнэ. Алан хядах үйл ажиллагаа болох үеэр сургуульд нийт 500 орчим хүн байжээ.

Пешавар хотын энэхүү сургуульд алан хядах үйл ажиллагаа явуулах болсон гол шалтгаан нь сурагчдын эцэг эхчүүд цэргийн албан хаагчид байсантай холбоотой гэж албаныхан үзэж байна.

Мөн тус халдлагыг өнгөрсөн саруудад Пакистанаас Талибаны эсрэг явуулсан цэргийн үйл ажиллагааны хариу хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.

Пакистанд болсон энэхүү үйл явдалтай холбоотогоор Нобелийн Энхтайвны шагналт Малала Юсуфзай гүн эмгэнэж байгаагаа илэрхийлэв. 

Мөн Олон улсын байгууллагуудын зүгээс алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэхэд нь бүхий л талаар туслах болно гэдгээ Пакистанчуудад мэдэгдээд байгаа юм.

Одоогоор Пешавар хотын бүх хэсгийг цэргийн хамгаалалтанд авсан бөгөөд эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байна.

 

Эх сурвалж: BBC, CNN

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ИЙИЙИЙ [37.14.143.185] 2014/12/18
ИЗРАЙЛЧУУД ГАЗАГЫН 500 ИЛҮҮ ХҮҮХДИЙГ АЛЖ БАЙХАД ХЭН ГАШУУДАЛ ЗАРЛАСАН БЭ.БАШАР ХИМИЙН ЗЭВСЭГЭЭР НЭГ ДОР НЬ ӨЧНӨӨН ХҮҮХЭД АЛЖ БАЙХАД ХЭН ГАШУУДАЖ БАЙВАА.ХУДЛАА ИНГЭЖ БИТИЙ НОВШИРЧ БАЙГААЧ.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.198] 2014/12/17
http://www.mirror.co.uk/news/world-news/pakistan-school-attack-pictures-show-4825178 Eh medee n ene
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.198] 2014/12/17
Buun duu duuldahad bagsh nar n sandrah hereggui taivan bai gesen ch ulam oirtsoor bsn uuniig medsen suragchid uilj ehlhed 3huuhed tsonhoor garj zugatsan ch gurvuilaa buuduulsan hamgiin emgeneltei n 10nasta 1n suragch holondoo buuduulj bagsh n amidara shataj oor bas negen suragchiig nuden deer n buudsan. Gol eh survalj deer n iimerhuu ym bsn.
0 | 1 Хариулах
zochin [103.229.177.46] 2014/12/17
3 udaa bombog delbelj alaagui shuud angi tanhim duu dairch haragdsan bai bolgoniig buyu huuhduudiig buudah baidlaar alsan. tserguud irne gedeg n todorhoi tul zanga bolgoj bombog tavisan
0 | 1 Хариулах
Зочин [202.20.8.117] 2014/12/17
Тэд сургуулийн анги танхимуудаар явж тааралдсан багш, сурагчдыг буудан хороож байсан гэнэ. geed bichtsen bgn bishu
0 | 0 Хариулах