Дайчин вангийн хүрээ
Тухайн үеийн Монголын хотууд дахь худалдаа болоод аж ахуйн үйл ажиллагааны тухай авч үзэхэд хамгийн сонирхолтой газар бол хошуу нутгууд байдаг. Түшээт хаан аймгийн Дайчин вангийн хүрээ бол Чин ван Ханддоржийн хошууны төв юм.
Энэ хошуу тухайн үеийн дүр төрхийг хамгийн сайн харуулж чадах онцлог зүйл ихтэй олон хөлийн газар байв. Хошууны төв нь жуулчид аялагчид дамжин өнгөрдөг гол зам дээр оршиж байв.
1905-1906 онд XIII Далай лам Төвөдөөс Их Хүрээнд ирээд тус вангийн хүрээнд өвөлжсөн бөгөөд Хошуу ноён Ханддорж, аграмба Дандар нар Далай ламыг хүлээн авахад ихээхэн ач холбогдол өгч байв.
Хандорж ван Далай ламыг өвөлжөөд буцахад өөрийн том хүүгээ ном үзүүлэхээр түүнийг дагуулан явуулсан боловч Манжийн төр түүний үйл ажиллагааг эсэргүүцэн хүүг нь Бээжинд хааны ордны ёс зөрчсөн хэмээн цаазлахад хүргэсэн юм.
Монголчууд ба цайны соёл
XVI – XVII зуунд Хятадаас Европ руу цай зөөвөрлөж байсан жингийн зам болох “Цайны зам” Монголоор дайран өнгөрч байснаас гадна монголчууд цайг хамгийн өргөн хэрэглэж, бүр мөнгөний нэгжид тооцож, хүн төрөлхтний түүхэнд дорно өрнийг холбосон худалдааны замын гол тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.
Түүгээр зогсохгүй Монголчуудаар дамжин анх Орос оронд цай дэлгэрсэн түүхэн баримт буй. Энэхүү цайны замаар эртний Хятадын ааг, амт чанараараа гайхагдсан цай Оросын хаанд хүрч улмаар Москвагаар дамжин Европ тивд түгэн дэлгэрчээ.
Цайны замын тээвэр нь Хаалган хотоос үхэртэргээр жимлэн Замын-Үүдэд ирээд Монголчуудыг хөлслөн тэмээн жингийн цуваагаар Чойр болон Хүрээгээр дамжин Хярааны хонхорын хилийн харуул хүрч улмаар Хиагт хот хүртэл явдаг байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|