Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Экспорт 30% өсөв. ГЭВЧ ...

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 20
iKon.MN

Монголчууд бид экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх эдийн засгаа ашигт малтмалын үнэ ханшаас хараат бус байлгах талаар ярьсаар байгаа ч хөрсөн дээр буусан бодлого, ажил төдийлөн биеллээ олж чадахгүй байна.

Хэдийгээр импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийг Чингис бондоос санхүүжүүлж үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьсан ч санхүүжилт зогссон талаар 888 төслийн шалгаруулалтанд орсон бизнесийн байгууллагууд ярьж байлаа. 

Өнөөдөр Монгол Улсын экспортын 88 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байна. 

Үлдсэн 12 хувь нь ноос, ноолуур болсон бусад бүтээгдэхүүн байна.

88%

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох 4 түүхий эдийн экспорт:

  • ашигт малтмалын экспортын 87%, 
  • нийт экспортын 77%-ийг тус тус эзэлж байна. 

Түүнчлэн энэ 4 бүтээгдэхүүний ашигт малтмалын экспортод эзлэх хувь энэ оны аравдугаар сарын байдлаар 3.6 нэгж хувиар, нийт экспортод эзлэх хувь 2.9 нэгж хувиар тус тус өссөн байна. 

Өсөлт: +32.3%

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 32.3%-иар өссөн бөгөөд уг өсөлтийн 28.2%-ийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлсэн байна. 

Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмал болон боловсруулаагүй нефтийн экспортын өсөлт нь уг бүлгийн өсөлтийн 44%-ийг бүрдүүлжээ. Харин чулуун нүүрс болон төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс харгалзан 22%, 33%-иар буурсан нь уг бүлгийн өсөлтийг 12%-иар бууруулжээ.

Өөрчлөлт

Экспортын бүтээгдэхүүн тоо хэмжээний өсөлтөөс шалтгаалж 1,104.9 сая ам.доллараар, үнийн өсөлтөөс шалтгаалж 20.6 сая ам.доллараар тус тус өссөнөөр нийтдээ 1,125.5 сая ам.доллараар өссөн байна. 

Бүлэг тус бүрээр авч үзвэл ашигт малтмалын экспортын хувьд зэсийн баяжмал болон боловсруулаагүй нефтийн тоо хэмжээ өссөнөөс шалтгаалж 996 сая ам.доллараар өсөх нөлөө үзүүлсэн бол төмрийн хүдэр, цайрын экспортын тоо хэмжээ буурснаас, мөн чулуун нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурснаас шалтгаалж экспорт 493 сая ам.доллараар буурсан байна. 

Экспортын барааны гүйцэтгэл (сая ам.доллар):

  2014 2013 Өөрчлөлт
  Тоо/хэм мян.тн,k Дүн % Тоо/хэм мян.тн,k Дүн % Дүн % 2%
Ашигт малтмал   4,045 88%   3,065 88% 980 32% 28.20%
Чулуун нүүрс 14,839 683 15% 13,391 879 25% -195 -22% -6%
Зэсийн баяжмал 1,095 1,932 42% 521 749 22% 1,183 158% 39%
Төмрийн хүдэр/баяж 4,998 367 8% 5,505 547 16% -180 -33% -6%
Боловсруулаагүй нефть 5,710 555 12% 3,999 396 11% 159 40% 5%
Цайрын хүдэр ба баяж. 87 98 2% 112 102 3% -4 -4% 0%
Мөнгөжөөгүй алт 7,925 324 7% 7,162 296 9% 28 9% 1%
Жонш, лейцит, нефелинт 258 59 1% 284 71 2% -12 -17% 0%
Молибдений хүдэр баяж 3 26 1% 3 25 1% 2 6% 0%
Ноос, ноолуур   269.3 6%   227.6 7% 42 18% 1%
Ямааны угаа.ноолуур 3,992 221 5% 3,944 182 5% 38.9 21% 17%
Ямааны сам.ноолуур 494 48 1% 458 45 1% 2.9 6% 1%
Бусад   292 6%   188 5% 104 55% 3%
Нийт дүн   4,606     3,480   1,125.50 32.30%  
%2-Өсөлтөд оруулсан хувь нэмэр                                                                        Статистик мэдээллийг Монголбанкнаас

 

Зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн нь "Оюу Толгой" төслийн ил уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бол боловсруулаагүй нефтийн тухайд “Петро Чайна дачин Тамсаг” компанийн олборлолт нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж болох юм. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 686 мянган тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсний 90 орчим хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тосны нийлүүлэлт бүрдүүлсэн мэдээ байдаг. 

Ашигт малтмалын бүтээгдэхүүнээс гадна ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ, бусад экспортын бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээ өссөнөөр өмнөх оны мөн үеэс харгалзан 41.7 болон 103.7 сая ам.доллараар экспорт өссөн сайшаалтай мэдээ байгаа юм. 

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралт

Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар унц тутамд 1,172.9-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 11.3%-иар, өмнөх сараас 2.9%-иар тус тус буурсан байна. 

А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн үнэ 2014 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 6,761.5, 79.0 ам.долларт хүрч өнгөрсөн сарын мөн үеэс зэс 0.6%-иар, төмрийн хүдэр 1.3%-иар өссөн бол өмнөх жилийн мөн үеэс зэс 6.6%-иар, төмрийн хүдэр 40.1%-иар тус тус буурсан байна. 

АЛТ

Алтны үнэ:

 

2015 оны тухайд ашигт малтмалын үнэ өсөхгүй харин ч буурах магадлалтай байгааг шинжээчид дүгнээд байгаа. Тухайлбал, Мандал Женерал Даатгалын Эрсдлийн шинжээчдийн үзэж буйгаар "Алт, зэс, нүүрсний үнэ ханшийн уналт сэргэх төлөвгүй, харин ч уналт үргэлжлэх эрсдэл өндөр байна.

Хөгжингүй орнуудын инфляцийн түвшин доогуур, АНУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор Холбооны нөөцийн банкнаас сар бүр мөнгөний нийлүүлэлтээ бууруулах болсноор алтны эрэлт буурч байгаа ба цаашид ч үргэлжлэх магадлал өндөр байна. Иймд алтны үнэ өнөөгийн түвшнээс төдийлөн өсөхөөргүй байна" гэсэн байна. 

ЗЭС

Зэсийн үнэ:

Мөн манай экспортын гол бүтээгдэхүүн болох Зэсийн үнэ ч 2015 онд буурна гэж таамаглажээ. 

"2013 онд зэсийн хэрэглээ 11.2 хувиар өссөн шалтгааныг Хятад улсын зэсийн сертификатжуулсан агуулахад хадгалах болсонтой холбож тайлбарладаг.  Дээрх агуулахууд дахь зэсийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаггүй ба зөвхөн түүнийг агуулсан агуулахуудын сертификатыг арилжаалах санхүүгийн гүйлгээнд л барьцаа байдлаар ашигладаг. 

Зэсийн зах зээл:

  • 2013 онд 387 мянган тоннын илүүдэлтэй байсан бол 
  • 2014 онд 418, 
  • 2015 онд 344 мянган тоннын илүүдэлтэй байх прогноз байна" гэж  Мандал Мандал Женерал Даатгалын Эрсдлийн шинжээч мэдээлжээ. 

НҮҮРС

Нүүрсний үнэ:

Нүүрсний үнэ ч төдийлөн өсөхгүй. Хэдийгээр Хятадын нүүрсний импорт 2014-2015 онд ялимгүй өсөх боловч нөгөө талаас Австралийн нүүрсний шинэ ордууд ашиглалтад орж, нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байгаа нь нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвараа алдаад буй Монгол Улсын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөхөөр байна. 

2014-2015 онд Хятадын нүүрсний хэрэглээ ялимгүй нэмэгдэж, 262-269 сая тонн эрчим хүчний нүүрс, 101-104 сая тонн металлургийн нүүрс импортолно хэмээн Австралийн эрчим хүч ба уул уурхайн холбооноос тооцсон байна.