Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд ИМПОРТЫН хэрэглээгээ 16 ХУВИАР ТАНАВ

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 19
iKon.MN

2014 оны эхний 10 сарыг 2013 оны мөн үетэй харьцуулахад импорт 16 хувиар буурчээ

Нийт импортын:

  • 25 хувийг хэрэглээний бүтээгдэхүүн,
  • 42 хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн,
  • 22 хувийг нефтийн бүтээгдэхүүн тус тус бүрдүүлж байна. 

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар буурсан бол хэрэглээний болон нефтийн бүтээгдэхүүний хувийн жин өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хадгалагдсан байна. 

Импортын бууралтыг ерөнхий ангиллаар задалвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт нь 11 хувийг, нефтийн бүтээгдэхүүний импортын бууралт 3 хувийг тус тус тайлбарлаж байна. 

Эхний 3 сарын байдлаар нефтийн импорт нийт импортын бууралтын 8 хувийг тайлбарлаж байсан бол хоёрдугаар улирлаас эхлэн нефтийн импорт өссөнөөр уг үзүүлэлт 3 хувь болж буурсан байна. 

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 25 хувиар буюу 614 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 14 хувиар буюу 157 сая ам.доллараар буурсан нь нийт импортийг 16.2 хувиар буурахад голлон  нөлөөлжээ.

Үүнийг цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж болох юм. Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт буурч машин техник, тоног төхөөрөмжийн импорт буурсан бол мөн үүнийг дагаж дизель түлшний хэрэглээ гэхэд 24 хувиар буурсан байна. 

2013 оны импортын бүтцийг харвал:

 

СУУДЛЫН АВТОМАШИН, ТҮҮНИЙ СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ 26 ХУВИАР БУУРЧЭЭ

 

Импортын барааны гүйцэтгэл (сая ам.доллар)

  2014 2013 Өөрчлөлт
Төрөл Дүн % Дүн % Дүн Хувь Хувь 2*
Хэрэглээний бүтээгдэхүүн 1,135 25% 1,261 24% (125) -10% -2%
Түргэн эдэлгээтэй 616 14% 629 12% (14) -2% -1%
Хүнс 429 10% 452 8% (23) -5% -2%
Эм, тариа 64 1% 62 1% 2 3% 0%
Бусад түргэн эдэлгээтэй бараа 123 3% 116 2% 7 6% 1%
Удаан эдэлгээтэй бараа 519 12% 631 12% (112) -18% -9%
Гутал, хувцас, цүнх 49 1% 45 1% 4 8% 0%
Гэр ахуйн цах.хэрэгсэл ба тавилга 109 2% 122 2% (14) -11% -1%
Авто машин, түүний сэлбэг хэрэгсэл 301 7% 405 8% (104) -26% -8%
Бусад удаан эдэлгээтэй бараа 61 1% 59 1% 2 4% 0%
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 1,859 42% 2,473 46% (614) -25% -11%
Машин, техник тоног төхөөрөмж, эд анги 967 22% 1,597 30% (631) -39% -26%
Суудлаас бусад тээврийн хэрэгсэл, эд анги 242 5% 528 10% (287) -54% -12%
Машин, механик, тоног төхөөрөмж, эд анги 725 16% 1,069 20% (344) -32% -14%
Барилгын материал 697 16% 669 13% 28 4% 1%
Хөрөнгө оруулалтын бусад бараа 195 4% 206 4% (11) -6% 0%
Аж үйлдвэрийн орц 504 11% 484 9% 20 4% 0%
Хүнсний орц 30 1% 17 0% 13 79% 3%
Химийн бүтээгдэхүүн 77 2% 81 2% (4) -5% -1%
Даавуу, утас, арьс, савхин эдлэл 13 0% 21 0% (8) -36% -2%
Цахилгаан эрчим хүч  104 2% 81 2% 22 28% 5%
Металлын хүдэр, баяжмал болон хаягдал 0 0% 0 0% 0 -10% 0%
Бусад аж үйлдвэрлэлийн зориулалтат 280 6% 284 5% (4) -1% -1%
Нефтийн бүтээгдэхүүн 964 22% 1,121 21% (157) -14% -3%
Дизель түлш 537 12% 703 13% (166) -24% -15%
АИ-92, АИ-95 272 6% 250 5% 23 9% 2%
А-80 болон бусад 155 3% 168 3% (13) -8% -1%
Бусад 12 0% 3 0% 9 310% 0%
Нийт  4,474   5,341   (867) -16.20%  
%2-Ерөнхий бүлгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 

Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буюу 125 сая ам.доллараар буурахад удаан эдэлгээтэй барааны импорт, ялангуяа суудлын автомашин, түүний сэлбэг хэрэгслийн импорт 26 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Түргэн эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт 2013 оны эхнээс эхлэн тогтмол түвшинд байсан бол 7 сараас эхлэн буурах хандлагатай болсон. Харин удаан эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт 2013 оны  наймдугаар сараас эхлэн тогтмол буурч байна. 

Харин барилгын материалын импорт өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар буюу 28 сая ам.доллараар өсчээ.

Аж үйлдвэрлэлийн орцын импорт 4 хувиар буюу 20 сая ам.доллараар өссөн нь ерөнхий ангиллуудын хувьд өсөлттэй гарсан ганц бүлэг болж байна. Энэ нь цахилгаан эрчим хүчний импортын өсөлтөөр голлон тодорхойлогдож байна. Оюутолгойн зэс, алтны уурхайн үйл ажиллагаа жигдэрснээр 2013 оны  тавдугаар сараас эхлэн эрчим хүчний импорт огцом нэмэгдсэн байна. 

Мөн нефтийн бүтээгдэхүүний импорт 14 хувиар буюу 157 сая ам.доллараар буурчээ.