ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголын сүрлэг уулс

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 12
iKon.MN

Монгол орны нутагт өндөр нам уул, тэгш тал, ухаа гүвээ хослон орших боловч нутгийн ихэнх хэсгийг уул нурууд эзэлдэг тул уулархаг байдалтай. Судлаачдын үзэж буйгаар нийт нутгийн гуравны нэгийг тал газар, үлдсэн хэсгийг уулархаг газар эзэлдэг байна. 

Манай орны уул нурууд ерөнхийдөө урагшаа нумран тогтсон байдаг бөгөөд гурван эгнээг үүсгэдэг. 

-Хойд талынх нь Ханхөхий, Булнай,Бүтээл, Бүрэнгийн нурууг багтаасан уулс.
-Баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон Хангайн нуруу, зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй тогтсон Хэнтийн нурууг хамарсан эгнээ уулс.
-Баруун хойноос зүүн урагш сунан тогтсон Монгол Алтай, Говь-Алтайн нууруудыг багтаасан эгнээ уулс юм.

Манай орны уул зүйн байгуулалтын үндсэн бүрэлдэхүүнд:

  • Монгол Алтай
  • Говь-Алтай
  • Хангайн нуруу
  • Хэнтийн нуруу
  • Хөвсгөлийн уулс
  • Хянганы салбар уулс
  • Дарьгангын талархаг газар
  • Дорнодын тэгш тал, уулс хоорондох хотгорууд орно.
 

Гэрэл зурагчин Б.Баяр

Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна. Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна. Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Монгол орны сүрлэг уулсаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.

Зураг
1
Хорго уул. Архангай

Зураг
2
Бүрэнхаан. Зүүн Саяны нуруу. Хөвсгөл аймаг

Зураг
3
Отгонтэнгэр хайрхан. Завхан

Зураг
4
Алтай таван богд. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.

Зураг
5
Шивээт хайрхан. Баян-Өлгий

Зураг
6
Хасагт хайрхан уул. Говь-Алтай

Зураг
7
Мөнххайрхан уул. Ховд

Зураг
8
Отгонтэнгэр хайрхан. Завхан

Зураг
9
Сутай хайрхан. Говь-Алтай

Зураг
10
Отгонтэнгэр хайрхан. Завхан

Зураг
11
Сутай хайрхан. Говь-Алтай

Зураг
12
Сутай хайрхан. Говь-Алтай

Зураг
13
Дадал уул. Хэнтий

Зураг
14
Бүрэнхаан уул. Хөвсгөл

Зураг
15
Хасагт хайрханы уулс. Хүнхэрийн рашаан.

Зураг
16
Алаг уул. Ховд

Зураг
17
Уран дөш уул. Хөвсгөл

Зураг
18
Цагаан шувуут уул. Үүрэг нуур. Увс

Зураг
19
Цамбагарав уул. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт оршдог.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дөлгөөн [202.55.188.33] 2022/1/15
Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байгалс😍
0 | 0 Хариулах
Анхаа [202.5.198.10] 2019/2/7
Баярлалаа. Маш сайхан зурагнууд байна.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.38] 2015/4/10
үнэхээр гоё зурагнууд байна. маш их таалагдлаа
0 | 0 Хариулах
Өндөр болгох нууц [112.72.11.67] 2014/11/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК, номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.251] 2014/11/12
Миний нутгийн уул ус зурагнаас нь харахад л сэтгэл сэргэнэ дээ. Үнэхээр гайхалтай. Баярлалаа зурагчинд.
0 | 0 Хариулах